Өгүүллэг

Огтлолцол 5~р хэсэг

Анир өдий 18 жил наслахдаа нэг л удаа үерхэж үзсэн гэхэд болно… Нөгөө ангийнхаа Алдар хэмээх баньдитай 1 жил гаруй хугацаанд үерхэн эцэст нь салцгаасан. Хоёулаа бие биедээ зөндөө их хайртай байсан ч аргагүй төгсөх анги болцгоосон учир хичээлдээ анхаарья хэмээх өчүүхэн шалтгаанаас болон салцгаасан билээ. Мэдээж Анир сургуульдаа ч гэлтгүй Эрдэнэтдээ л хамгийн хөөрхөн охин нь байсан….. Өтгөн хэлбэртэй хөмсөг,жижигхэн уруул, том алаг нүд гээд л бурхан түүнд гоо сайхныг харамгүй хайрласан гэж хэлэхэд болно…

Харин Хулангийн хувьд өмнө нь 3,4 ч үерхэж үзсэн бөгөөд нэг нь д ч үнэн сэтгэлээсээ хайртай байгаагүй гэж хэлэхэд болно. Зүгээр л нэг зугаацах санаатай үерхсэн. Харин өнөөдөр ингээд Гарьдыг харсан чинь яагаад ч юм зүрх нь хүчтэй булиглан сонин мэдрэмж авч байлаа. Болдог бол шууд очоод танилцчихмаар…. Хулан ч бас царай зүс сайтай баян болоод ч тэр үү нилээд од.. Бас л хүн болгоны л харц түүн дээр тусдаг байсан. Харин өнөөдөр шохоорхоод буй баньди нь өглөө мөргөлдсөн охин луу нь цоо ширтээд байхыг анзаараад яагаад ч юм харамлах мэдрэмж төрөн эхлэлээ…..

Гарьдын хувьд дээрээ нэг эгчтэй айлын бага хүүхэд. Тэднийхэн ер нь удмаараа л эмч хүмүүс гэхэд болно. Тийм ч учраас өөрөө нээх дургүй байхад нь аав ээж нь хүчилсээр байн анагаахд оруулсан билээ…. Тэрээр ёстой л нэг охидуудыг оймс шигээ сольдог гэхэд болно. Өмнө нь хэзээ ч жинхнээсээ дурлан хайрлаж үзээгүй. Хөөрхөн харагдсан охин болгонтой л үерхэн явдаг. Өнөөдөр ч бүх охины нүд түүн дээр тусан байхыг анзаарсан тэрээр өнөө л од зангаа гарган сууж байтал түүний ард нэгэн охин сууж байх нь Анир… Харваас Анир Гарьд руу харахгүй анги дотор байгаа ганц охин болох нь мэдэгдэнэ. Тэр нь ч бүр Гарьдын сонирхолыг татаж Анираас харцаа салгаж чадахгүй байлаа. Анхны харцаар дурлана гэдэг нь л энэ бололтой.

Хичээлийн эхний өдөр ч дуусан хүн болгон ангийнхаа үүднээс яаран гарцгаана. Анир ч байр хамтдаа хөлсөлдөг найз Уянгатайгаа хамт нэг газар хоол иднэ хэмээн ярилцсан бөгөөд Анир ч яаран ангиасаа гарлаа. Угаасаа багийн л нийтэч найрсаг хүүхэд байсан болохоор дорхноо л ангидаа хэдэн найзтай болчихов.

Хулан багаасаал ямар нэгэн юмны төвд ямар нэгэн зүйлийн хамгийн шилдэг нь байхыг хүссээр ер нь байсаар ч ирсэн. Их сургуульд ч ороод тийм байна гэж бодсон чинь хүн болгон л Анирыг ширтэнэ. Өөрөөс нь илүү хөөрхөн, гоё биетэй байгааг нь Хулан ч өөрөө хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ Хулангийн хамгийн дургүй хүргэж буй зүйл нь Гарьдын Анир луу харах харц байлаа… Энэ охиноос л түрүүлээд энэ баньдийг өөртөө дурлуулнаа хэмээн хонх дуугарахтай зэрэгцэн Гарьдын араас гүйцэн очих гэтэл нөгөөх нь аль хэдийн Аниртай юм яриад зогсож байх нь тэр…

Анир яаран ангиасаа гаран гүйхэд араас нь нэг баньди дуудав. Гайхан харвал Гарьд зогсож байх нь тэр. Аниртай л юм ярьмаар санагдаж яахаа мэдэхгүй байхад түрүүлэн яараад гүйгээд гарахыг хараад Гарьд тэссэнгүй араас нь “Хөөе шар цамцтай охион” хэмээн дуудсан нь энэ билээ.. Анир гайхан “Би юу?” хэмээтэл Гарьд нүүрэндээ инээмсэглэл тодруулан толгой дохив.

-Аан нөгөө, хоёулаа нэг анги болохоор танилцье л гэж бодсон юм лдаа Гарьд хэмээн гараа сунгав. -Аан, Намайг Анир хэмээн Анир ч бас гараа сунгав. -Яасан гоё нэр вэ? Чи өмнө нь ямар сургуульд сурч байсан юм? -Аан би Эрдэнэтээс ирсэн. -Аан тийм үү тэгвэл чи хотыг нээх сайн мэдэхгүй бололтой хэрвээ чи дургүйцэхгүй бол би машинтай явж байгаа чамд жоохон хотыг танилцуулья л даа бас хоолонд даая хэмээн нөгөө л охидыг найрахдаа гаргадаг зангаа гаргав. Анир ч танихгүй хүнтэй хамт явах нь битгий хэл юм ярих ч дургүй учраас шууд л “Үгүй ээ баярлалаа” хэмээн татгалзан гаран одлоо… Гарьд өмнө нь хэзээ ч ийм хариу авч байгаагүй болохоор түүний сонирхолыг улам л татаж “за яахав ээ чи минийх болохдоол болно доо” хэмээн Анирыг харж зогсоход нь араас нь нэг охин дуудах нь тэр… Арагшаасаа харвал Хулан зогсож байлаа…

-Сайн уу? Намайг Хулан гэдэг. Би шинэ ангийнхантайгаа дотно танилцая гээд гэртээ жижигхээн үдэшлэг маягийн зүйл зохиож байгаа юмлдаа. Чамайг заавал ирээсэй гэж хүсэж байна шүү хэмээн өнөө л зальтайинээмсэглэлээрээ инээхэд Гарьд ч бас урдаас нь инээн -За заавал очноо, чи харин бүх хүүхдүүдийг урьж байгаа биздээ хэмээхэд нь
-Тийм ээ хэмээв. Анир найз Уянгаа уулзана гэж тохирсон газраа ирэн хүлээн суутал Уянга 2,3 найзтайгаа ирж буй харагдана. Сайн ажвал арай ч үгүй байлгүүдээ гэж бодсон ч Алдар хамт байх нь тэр… Уянга түрүүлэн хүрч ирээд
-Өө найзаа хэдэн минут хоцорчихлоо уучлаарай хэмээтэл -Аан зүгээрээ хэмээв. Анир Уянга луу чимээгүй ирмэн гайхсан харцаар харахад -Өө нээрээ яасан гээч Алдар Төгөлдөр(Эрдэнэтийн сургуулийнх нь хүүхэд) бид 3 нэг сургууль юм байна лээ. Шууд л бие биенийгээ харчихаад тэврэлдлээ штээ хэхэ. Тэгээд хамтдаа хооллоё гээл хүрээд ирсэн юм гэхэд нь Анирт жоохон эвгүй байсан ч инээн толгой дохилоо….

Алдар Анир хоёрын хэн нь ч бие биелүүгээ эгцлэн харч чадахгүй олигтой ч ярилцаж чадахгүй байлаа. Учир нь хэн хэн нь одоо хүртэл бие биендээ сэтгэлтэй гэж хэлцгээхэд болно. Анир өөрийгөө одоо хайртай байхаа больсон гэж бодож байсан ч өнөөдөр ингээд харсан чинь нүүр нь байдгаараа улаагаад олигтой ч юм ярьж чадахгүй зүрх нь яг л дэлбэрэх нүү гэлтэй цохилох нь түүнийг одоо хүртэл сэтгэлтэй гэдгийг илтгэнэ.

Алдарын хувьд угаасаа л Анирт 7-р ангиасаа хойш л дурлан хайрласаар ирсэн… Найзуудынхаа хажууд сэргэлэн дуу шуу сайтай хүү бол Анирын хажууд болж л өгвөл дуу нь бараг гарахгүй. Нүүр нь байдгаараа улаах нь түүнийг Анирт ямар их хайртайг нь харуулах шиг…… Өдөр хоног ч нүд ирмэхийн зуур өнгөрөн нэг л мэдэхэд хичээл эхлээд сарын хугацаа өнгөрлөө.. Энэ хооронд Анир Алдар хоёр ч 2,3 удаа хоёулахнаа уулзан хөөрхөн болзоо маягийн зүйлд яван амжив. Алдар ч зориг орон Анирт одоо хүртэл сэтгэлтэй гэдгээ шуудхан л хэлсэн билээ. Анир ч гэсэн би ч гэсэн гэж хэлмээр байсан ч эмэгтэй хүний бардам зан нь түүнийг зулгаасан билээ. Гэхдээ л сэтгэлтэй хүн нь өөрт нь ч гэсэн сэтгэлтэй гэдгийг мэдэх юутай сайхан…

Мөн энэ хооронд ч Гарьд Анирыг эргүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч оролдлого болгон дээр Анир татгазлах нь Гарьдыг улам ч их Анир өөртөө дурлуулна.. Хулан ч гэсэн Гарьдыг өөртөө татах гэж хэрэндээл зүтгэнэ… Ёстой л нэг хайрын гурвалжин гэдэг л энэ байх…… Нэгэн өдөр Анир хичээлээ тараад гэр лүүгээ яван алхан байтал утас нь дуугарах нь тэр. Хэн байдаг байнаа хэмээх хартал ээж нь байв. Өнөө өглөөхөн л ярьсандаа ээж нээрээ хэмээн бодон автал өөр эмэгтэй хүн утас авав.

-Байна уу? -Байна хэн бэ? Ээж хаана байгаа юм бол хэмээн Анир гайхсан байдалтай хэлтэл -Миний дүү одоо хаана байгаа вэ? Чамайг ээж чинь хотод байдаг гэсэн. Миний дүү аль болох хурдан ирэх хэрэгтэй байна. Шуудхан хэлэхэд ээжийнх нь бие тааруу байна хэмээх нь тэр. Анирын дээрээс тэнгэр нураад ирэхтэй л адилхан мэдрэмж төрч шууд л нүдэнд нь нулимс цийлэгнэн -Би би ээжтэйгээ ярьмаар байна хэмээн уйлан гарлаа. -Ээж нь одоо дусал хийлгэсэн болохоор унтаж байгаа миний дүү харин яаралтай ирэх хэрэгтэй байна ээж нь чамайг л асуугаад хэлэх юм байна гээд байсан хэмээх нь тэр…..

Анир ч шууд л Эрдэнэт руу явах унаа хайж хамгийн ойролцоох нь унаа нь л маргааш өглөөний 7 цагт явахаар байв. Тэрэнд нь ч суухаар болон өнөө шөнийг унтаж ч чадахгүйгээр өнгөрөлөө….. Сүүлийн нэг жилд Нансалын бие эрчимтэй муудсан гэж хэлэхэд болно. Залуудаа хүүхэдтэй болох гэж ихэд л эм тариа янз бүрийн юм хэрэглэсэн нь эргээд түүн дээр өвчин болон ирсэн билээ.. Анирт юу ч хэлэхгүй тас нуусаар ирсэн. Харин өчигдөр гэнэтхэн л гадуур явж байгаад ухаан алдаад унасан. Өөрийгөө зөнгөөрөө тийм ч их нас үлдээгүйгээ тэрээр мэдэж байсан тул хадан гэр лүүгээ явахаасаа өмнө Анирыг дуудаж бүх үнэнийг хэлье хэмээн шийдсэн нь энэ билээ……

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button