Өгүүллэг

БОДЛЫН ХААН (1 дүгээр хэсэг )

Тэнгэрт хөвөх үүлсийг анхааралтай гэх чинь ажиглана суух Очир хүү хэзээ нэгэн өдөр үүлс шиг тайван амгалан амьдрал мөрөөдөн бодолд автан сууна Хаяа даа нар буусан үед хашаанд нь байдаг багахан зүлгэн дээр хэвтээд хоёр алга аа зүлгэн дээр наагаад тэнгэр ширтэх дээ ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлөхөд нүүрэнд нь багахан инээмсэглэл тодрон Очир дөнгөж 13 настай хэдийд ч амьдралын хатуу хөтүүг туулж яваа хүү юм Доороо эцэг ондоо 1 эмэгтэй дүүтэй айлын том хүү юм.

Өөрт нь дургүй ширүүхэн харьцдаг хойд аав Болдынхоо ая эвийг тааруулах гэж хирэндээ хичээдэг ч нэмэр үл болно Үргэлж шүүмжлүүл загнуулж хаяа даа бүр ч ширүүн зүйл болно Очир өөрийг нь өмөөрч ганц үг дугарч чаддаггүй ээждээ багхан гомдох шиг Үнэндээ ч Ээж Чимгээ нь хүүгээ загнуулж байх үед өрөвдсөн нүдээр хархаас өөр зүйлгүй юм. Учир нь Чимгээ ч гэсэн ширүүн зантай нөхрөөсөө айдаг юм хэрвээ өмнөөс нь хэдэн үг хэлээд авбал зангидсан гараа нүүр нь дундуур нь булгаад авах бол энүүхэнд бизээ

Очир хүү үргэлж амьдралын хэцүүд гутарч суухгүй ээ зав чөлөөтэй үедээ эсвэл унтахаар хэвтэх дээ нүдээ аниад мөрөөдөлдөө хөвж ирээдүйн талаар сайхан зүйлсийг боддог юм Заримдаа түүнд хамгийн жаргалтай үе нь бүгд унтахаар хэвтээд гэрлээ унтраах тэр мөч юм шиг Очирт гэрийнх нь ойролцоо амьдардаг зовлон нэгтээ гэмээр нэг найз байдаг нь Энхээ юм Энхээ гийн аав ээж нь архи ний хамааралтай учир бас л амьдралд хар багаасаа нухлуулж байгаа хүү билээ

Энхээ Очир хоёр уулзах бүртээ өөрт тохиолдсон зүйлсээ ярилцана тэд хамтдаа энэ газар энэ хүмүүсээс хурдан явах юмсан Гэр бүлтэй болохоороо хэзээ ч тэдэндээ муухай хандахгүй бас энэ архи гэдэг зүйлийг хэзээ ч хэрэглэхгүй шүү хэмээн гэрэл гэгээтэй зүйлийгч мөрөөднө Хэн нэгэн тэдний дотор орж хардаг байсан бол зовлон шаналлынхаа ард оч байгааг хараад тэр очинд өчүүхэн гал өгхөд дүрсэлзэхийг нь мэдэх байсан визээ Гэхдээ гол өгүүлэх түүх uнгэж л эхэлсэн Шөнө дунд Болд согтуу орж ирээд хэсэг агсамнаж байгаад унтаад өглөө ашгүй Очирыг босгож барьсангүй Хүү чимээнээр сэрсэнч унтаж байгаа дүр эсгэнэ хэвтсээр л байсан юм Хүү чимээнээр сэрсэнч унтаж байгаа дүр эсгэнэ хэвтсээр л байсан юм

Өглөө сэрээд Очирыг зандрангүй босгоод хурдхан яваад ундаа аваад ир хэмээн мөнгийг тааруулж өгөв Очир гэрийнхээ хамгийн ойр байдаг дэлгүүрт очсон хаалттай байхаар нь цаашаа яваад нэг дэлгүүр ороод ундаа авая гээд мөнгөө өгөх гэтэл байсангүй Хоёр сайтар нэгжээд ч гарж ирсэн сандраад эргэн гарч ирсэн замаараа сайтар хайгаад нэмэр болсонгүй Шартсан байгаа хойд аав Болд дээр мөнгөө хаячлаа гээд очвол юж болох нь ойлгомжтой тул гэрлүүгэн орж зүрхэлсэнгүй айж сандрах даа газраас нэг цаас аваад энэ бол мөнгө гэж ахин дахин өөртөө хэлээд алхана Дэлгүүрт ороод нэг ундаа авая гээд гал дүрэлзэх мэт нүдээр хархад худалдагч түрүүн яасан мөнгөө мартчаад буцаж явсан уу гээд анзааралгүй цаасыг аваад хариулт мөнгө хүртэл өгөв Очир хүүгийн сандарсан сэтгэл нь тайвширч баярлах мэдрэмж төрж гэр лүүгээ инээмсэглэн ороод болсон явдалын талаар ам нээх гэсэн боловч

Нээрээ надад хэн итгэх билээ ахиад л мангар тэнэг гэж дуудуулна хэмээн бодоод хэлэх ээ болив харин сайн найз Энхээд хэлэхээр шийдэв Болсон явдлын талаар ярьсан болов Энхээ итгэсэнгүй хариуд нь Очир хариулж мөнгө өгсөн юм чинь гээд үзүүлтэл Энхээ багахан итгэл төрж эхлэх шиг болж чи дахиад дэлгүүрээс цаасаар юм авж чадах уу Очир хэлж мэдэхгүй байна тэр үед яагаад ч юм надаас маш их хүч гарах шиг болсон би одооных шиг биш байсан нүд минь халуу шатах шиг болсон Харин одоо бол тийм биш байна Очроо найз Энхээ охин дүү Хүслэнгээ дагуулан хариулт мөнгөөрөө чихэр жимс амттан авж идээд тэр өдрийг маш баяртай өнгөрөөлөө Очирын охин дүү Хүслэн 9хөн настай хэдий ч маш ухаантай өрөвч зөөлөн сэтгэлтэй охин юм ахыгаа аавдаа загнуулж зодуулахад тун дургүй байдаг ч балчир охин өрөвдөхөөс өөр юу хийж чадах билээ

Өдөр хоног өнгөрсөөр Очирын амьдрал өмнөх шигээ л өнгөрч байв харин нэг орой Очирыг хэн нэгэн чангаар дуудах үед хэн ингэж сандарсан яарсан өнгө аясаар түүнийг дуудаад байгааг мэдэхээр гэрээсээ гартал Энхээ байх нь тэр Энхээ тун сандарсан харагдана Очироо найз нь дэлгүүр явж байгаад мөнгөө хаячихлаа чи надаа тус бол тэгэхгүй бол аав ээж намайг шийтгэнэ шүү дээ Очир гайхсан янзаар би тэгээд чамд яаж тус болох юм бэ надаа мөнгө байхгүй чи мэднэ биз дээ Энхээ чи өмнө мөнгөө хаячхаад цаасаар дэлгүүрээс юм авсан гээд виздээ Хэрэвээ хүсвэл миний төлөө дахиад нэг оролдоод үзэж болно шүү дээ Надад чамаас өөр гуйх хүн байхгүй Очироо найзыгаа өрөвдөж байсан тул яагаад ч юм азаа үзэхээр шийдээд Энхээг дагуулаад дэлгүүрийн гадаа ирлээ Энхээ Очироод тийм юм аваарай гэвэл бүх юм бүтэх мэт захиад байв

Хэсэг зогсож зүрх зоригоо чангалж байгаад гартаа цаас бариад дэлгүүрийн үүдээр ороод шууд л энхээ-гийн захиад байсан зүйлсийг авий гээд цаасаа өгөхдөө худалдагч эмэгтэй нүд рүү шатаах мэт ширтэхдээ бүтнэ гэсэн чин хүслээ шивнэж байв Гайхалтайн худалдагч цаасыг мөнгө гээд зүгээр л авах нь тэр Очироог гарч ирэхэд Энхээ итгэж маш их баярлаж байгаа нь илт байв Энхээ би чамайг чадна гэдгийн мэдэж байсан юмаа хоёулаа одоо мөнгөтэй боллоо гээд инээх дээ халаасандаа байсан мөнгөө гаргаж ирэв

Очроо уурлаж чи мөнгөө алга болгоогүй байсан юм уу хэрвээ би чадаагүй байсан бол яах байсан юм бэ бодож үзсэн үү Энхээ найз чамд ямар нэг шалтгаан хэрэгтэй гэж бодсон юм одоо чи юу хийж чаддагтаа эргэлзэх шаардлагагүй боллоо Очроо гэр лүүгээ алхаж байх даа бодолд автах нь тэр Хэрвээ би хүссэн үедээ энэ ийг хийж чаддаг бол яах вэ цаасыг мөнгө болгож байгаа бол чулууг алт мэт харагдуулж чадвал яах вэ энэ бүх гунигт амьдрал эцэс болж ээж дүү 2оо аваад хүссэн газраа өөрийн дураар амар тайван амьдарч болох биш үү Хэрвээ бүгд нэгнээ ойлгож хайрлаж чаддаг байсан бол хүн энэ дэлхийн хаана ч хэнтэй ч байсан аз жаргалтай байх байсан даа болдог бол бүх хүн нэгнээ хүндэлдэг болгох юмсан хэмээн олон зүйлсийн талаар бодол болон гэртээ орлоо

Маргааш нь Очроо гэрээсээ гарахад Энхээ тэр хавийн хүүхэд бүрд Очирын талаар ярьж гарав манай Очроо энгийн хүн биш тэр хүссэн хүнээ удирдаж чадна цаасыг мөнгө гэж итгүүлж чадна гээл ам амрахгүй ярьж байв Тэднийг ойрхноос буурал толгойтой цэхэр нүдтэй Дугар өвгөн анхааралтай ажиглаж сууснаа тэдэн дээр ирээд За тэгээд хэн чинь Шидтэн Очроо юм бэ дээ хэмээн хөнгөн инээмсэглэнэ хэлэхэд Айж сандарсан хүүхдүүд бүгд зугтаад явахад Очроо л ганцаараа үлдэв Учир нь Дугар өвгөнийг тэр хавийн хүмүүс гэмт хэрэгтэн алуурчин олон жил шоронгоор явсан айх тар хөгшин юм гэнэ лээ хэмээн шивэр авир хийж бүгд түүнээс дөлж холуур явдаг байж хүүхдүүд хүртэл түүний талаар нэмж хачирлаж яриад нэгнээ айлгадаг болсон байж

Дугар өвгөн тэгэхээр чи тэр шидтэн байх нээ за тэгээд саяхан чиний талаар яриад байсан зүйлс цөм үнэн үү үнэн бол тэр билэг авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй дээ гээд алган дээрээ нэг юм зурж байсандаа Очироод харуулахад зүгээр л нэг хэр цэг байв Дугар өвгөн чи ийшээ бүх зүрх сэтгэлээрээ шатаах мэт төсөөлөөд ширт миний гарын алга галд түлэгдэх мэт өвдөх ёстой гээд түүний нүд рүү алга аа чиглүүлнэ анхааралтай ажиглана зогсон Очроо хэсэг ширтээд юу болсонгүй өөрөөсөө ичиж байх шиг нэг л тухгүй мэдрэмж төрж эхлэв ….би чадахгүй нээ… гэж хэлэхээр амаа нээтэл

Дугар өвгөн Очроо руу маш эрхэмсэг чанга хоолойгоор энэ алга бол чамайг өвтгөдөг аавын чинь гар чи түүнээс хариугаа авмааргүй байна уу гэхэд Очирын уур гомдол хүрч нулимс нь гарж бүх хүчээ гал мэт сэтгээд Дугар өвгөний алган дээрх хар цэг рүү чиглүүлэхэд Өвгөн өвдсөн бололтой одоо болно хангалттай чи чадлаа зогс хүү минь Хэмээн хэлээд гараа сэгсрэнгээ зэвүүн гэх ч нь инээснээ Очироод мөнгө өгөөд чи чадсан болохоор би чамайг шагнаж байгаа юм ахиад мөнгөтэй болмоор байвал манайд ирж ажил хийж өгөөрэй би чамд үнэ хөлсийг нь хангалттай төлнө тх амархан ажил шүү гэж хэлэх дээ нэг л чухал зэвүүн инээмсэглэнэ Очроо хэсэг гайхаж байсандаа би тэр ажлыг чинь нэг найзтай хийж болох уу та бид хоёрыг хоёуланг маань шагнах уу гэхэд Дугар өвгөн нэг бол болно гэж хэлээд цааш эргэн явлаа ………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button