Өгүүллэг

НЭГЭН ОХИНЫ АМЬДРАЛ

Эмээ нь ач охиноо төрсөн цагаас нь энэ хорвоогийн юунаас ч илүү хайрлаж явжээ. Даанч охиныг 3 настай байхад эмээ нь нас барав. Гэсэн ч бяцхан охин аав ээжийнхээ сэтгэлийн их хайранд өсөж 13 нас хүрчээ. Цовоо сэргэлэн алаг нүдтэй хөөрхөн охиныг Гэрлээ гэдэг бөгөөд бусад хүүхдүүдийн нэгэн адил сургууль гэр хоёрын хооронд амьдардаг байв. 2017 оны 07 сарын 12 ноос охинд янз бүрийн өвчин зовоож эхэллээ.

Охин наадмаар гэнэт өвдөж эмнэлэгт 15 хоносон хэцүү өдрүүдийн анхны үе эхэлжээ. Эхлээд түүний хөл нь өвдөж зөөлөн эдийн өрөвсөл гэсэн оноштой эмнэлэгт хэвтэв. Эмнэлэгээс гараад хорь хоногын дараа чих нь янгинаж өвдөөд аав ээж дээ хэлж гэнэ. Ээж аав нь энэ улсын бүх эмнэлэг бариачаар зөндөө явсан боловч тусыг олсонгүй. Үнэндээ бурхан охинд хатуу хувь тавилан заяажээ. Учир нь охин хүний яриа муухан сонсдог болов.

Эцэстээ салхи бороо шуурга голын чимээ энэ ертөнцийн бүхнийг сонсож чадахгүй болсон байлаа. Тэр өөрийгөө дүлий болсон гэдэгтээ итгэж өгөхгүй сэтгэлдээ зөрчилдөж эхлэв. Түүний сэтгэлийн шаналгааг ямар нэг хэмжээгээр багасгадаг зүйл нь найз нөхөд нь билээ. Гэвч охины нүүрэн дээр найзууд нь хүндэлсэн янзтай зүв зүгээр байвч өөрийг нь эргээд явмагц дүлий гэж жиг жуг инээлдэж эхлэхийг хэд хэдэн удаа ажиглалаа.

Бүр охины хамгийн сайн найз нь дүлий гэдгээс нь ичиж байсан. Үүнээс болоод сэтгэлдээ хичнээн гуниглах тусам өөрийг нь хэн ч тоохгүй юм шиг санагдана. Ингээд охины сэтгэл санаа нь өдөр ирэх бүр муудав. Тэр нүдэндээ өртсөн бүгдэд догшин ширүүнээр уурлах болжээ. Ер нь ямар ч хүний зүрх сэтгэл гэдэг эсрэг тэсрэг хоёр чанар зэрэгцэн оршдог. Ойр дотныхоо хэн нэгнийг гуниж зовоход хамтад зовдоггүй хүн орчлонд үгүй.

Тэгсэн мөртлөө цаад шаналсан хүний зовлон хөнгөрөөд ирвэл өөрт нь ямар нэг юм дутагдаад эхлэх шиг санана. Өөрөөр хэлбэл үе тэнгийн хүүхдүүд ойр дотнын гээд байгаа тэр хүмүүстээ нэгхэн удаа ч гэсэн өөрийн 3овлонгоо бодитойгоор мэдрүүлчихмээр. Гэхдээ хүн бүрийн 3овлон ижил биш тул хэнийх нь зовлон илүү гэдгээр уралдах гэсэн дайсагнал хоёр талын харилцаа нууцлаг далд тэмцэлдэнэ. Энэ чинь л хүмүүсийн нэг нэгнээ ойлгодоггүйгээс чөтгөрийн араншин багахан илэрдэг нь энэ байж. Нэгэн шөнө охин зүүдэндээ бага насандаа очжихсон цав цагаан гоёмсог даашинзтай бөгөөд дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэртэй асар том байгалийн үзэсгэлэнт зурагтай жаазны өмнө зогсож байв.

Дотроос нь зах хязгаар нь харагдахгүй уртаас урт зам охины өмнө гарч ирлээ. Энэхэн мөчөд түүний сэтгэлд болдог бол энэ зүүдний гайхамшигт ертөнцөд үүрд үлдэхсэн гэж бодсоор даашинзаа салхинд намируулан дотогшоо гүйж ороод сэрчихэв. Хэдийгээр тэрний зүүд уран зөгнөл дүрслэлтэй байсан ч амьд үлдэх шалтгааныг бурхан түүнд зүүдээр дамжуулсан гэж ойлгоно. Одоо охинд Бурхан багшийн сургаальд хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж хүндэл гэсэн үг сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлөв. Тиймдээ ч өөрийгөө аварч чадна гэсэн сэтгэлээр бөгсөө хавдтал тариа хийлгэж маш их өвдөлтийн ард гардаг байв.

Дараа нь тэр гэрээсээ хагас сар гарахгүй бөгөөд нойл орох бүртээ хэнд ч мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн уйлах үед. Өмнөө байгаа толинд өөрийгөө хараад энэ юу ч биш гэж өөрийгөө зоригжуулах эсвэл бууж өгөх хоёр сонголтын аль аль нь бодогдоно. Олон хүнд өрөвдүүлэх дүлийгээрээ дуудуулах тариа хагалгаа их хийлгэж хэцүү байсан мөч бүр хар дарсан зүүд шиг. Бяцхан охин биендээ баймгүй их зориг тэвчээр гаргаж, олон удаагийн өвдөлтийг тэсч гарсан билээ.

Өдийг хүртэл тэвчсэн болохоор л өөрийгөө бодох бүртээ Поо би маш их тэвчээртэй юм гэж бахархах сэтгэл төрнө. Нэгэн удаа охин ” Чих хамар хоолойн ” эмнэлэгт ирсэн ч эмч нь ” Дунгийн суулгац хийх ёстой ” гэв. Тэгээд үнийн асуутал эмч аймшигтай их мөнгө хэллээ. Асар их мөнгө хэдэн талаас гаргаж 10 сарын 9 нд хагалгаанд оров. Дөрвөн цагийн хагалгаанд аав ээж нь маш их санаан зовж охиныхоо төлөө бурханд залбирчээ.

Гэтэл хагалгааны үед охин үхэлтэй нүүр туллаа! Хагалгаанаас өөрийгөө харах шиг туйлын зэвүүн үзэгдэл хүн бүрт тохиодоггүй ажээ. Өөрийн дотоод сэтгэлээс үүдсэн айдсын зөнч гэмээр. Ашгүй алтан гарт эмчийн ачаар аймшигт хагалгаанаас амьд үлдэв. Ийнхүү бяцхан охин одоо сонсголын аппaрадтай бидний дунд амьдарч байна. Төгсөв. Өгүүллэгийг бичсэн Н.Эрхболд 2018/12/24

Энэхүү өгүүллэгийн эзэн болох охины нэр овгийн түүний хүсэлтээр нууцлав. Мөн энэ өгүүллэгээр дамжуулж Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ гэсэн санааг илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button