Өгүүллэг

Амьд Үлдэх Хүсэл 1-p хэсэг

Хорвоо ертөнцийн бас нэгэн урт өдөр дуусч Сар ч үгүй харанхуй шөнө болжээ . Идэр ес тачигнасан өвлийн хүйтэн шөнө уулын өвөрт нэгэн машин ирж зогсох нь харагдана . Машин дотроос хорь орчим насны залуухан эмэгтэй гарч ирэн машиныхаа арыг онгойлгон шууд л нэгэн улаан иштэй том хүрзийг аван тэрүүхэн хэсэг газрыг ухаж эхэллээ . Цас орчихсон байсан учраас газар ухахад бага зэрэг хүндрэлтэй байсан хэдий ч тэр ухсаар л байлаа . Бyлшны нүх шиг хэлбэр хэмжээтэй нүх ухсаны дараа машин дотор ухаангүй хэвтэх залууr хөлнөөс нь чирч гулдарсаар нүх рүү шууд л түлхээд унаrачuхав .

Залуу огтхон ч хөдөлсөнгүй . Аль хэдийн амьсrал хураасан гэдэг нь илэрхий ажээ . Түүний цyсгүй мэт цагаан царайг харж байснаа гэнэт дотор нь эвгүйрхэх шиг болсон учир хурдхан шиг булахаар яаравчлан 2 хүрз шороо асгахад нүүр нь далд оров . 10 Минутын дараа гэхэд нүх шороогоор дүүрсэн байлаа . Бүсгүй өмднийхөө халааснаас хайрцаг тамхu гаргаж ирэн нэгийг нь сугалан амандаа хийн асаагаад хэд хэд сорон уртаар уушиглав . Удалгүй машин тэрхүү уулын өвөрөөс давхин одлоо .

2 сарын дараа

Фургон автомашин замын хажуу руу онхолджээ . Хаалгийг нь онгойлгон дотроос нь нэгэн эмэгтэй арай гэж гарч ирэв . Гар болон нүүр нь зарим газраа шалбарч цyс нь цав цагаан цасан дээр дусах нь харагдана . Машинаас гараад арай гэж арав алхав уу үгүй юу хөл нь яг л өрсөн тоосго нурж байгаа юм шиг газар нуран уналаа . Магадгүй ямар ч хүч тэнхэлгүй болсон бололтой гэж таамагласан ч нүд нь харанхуйлж эхлэхэд энэ бодол нь замхран алга болов . Хичнээн хичээгээд босохыг оролдовч чадсангүй . Хэсэг хугацааны дараа ухаан нь бүрэн балартан цасан дээр уналаа .

Тэр дахиад л сэрлээ . Тэхдээ гадаа биш байшин дотор тухлаг зөөлхөн орон дээр ухаан оров . Магадгүй хэн нэгэн түүнийг энд авчирсан бололтой . Хэн нэгэн байна уу ? ” гэсэн ч хэн ч хариулсангүй . Тэр дахиад илүү чангаар дуудлаа . Мөн л ямарч хариу алга . Тэр босон цонхоор харахад гадаа анир чимээгүй байх ба одоо үүр цайж байгаа бололтой , нарны туяа уулын цаанаас гэрэлтэн харагдана . Харин энэ үед хаалга онгойн хэн нэгэн орж ирлээ . Уянга цочин арагш харвал бага зэрэг цvс болсон хувцастай залуу орж ирэх нь харагдав . Уянга түүнийг харснаа шууд л ширээн дээр байх хyтrыr шүүрч аван урдаа бариад Чи хэн юм ? Бас би хаана байна ? Хэмээн чангаар хэлэв

Харин өнөөх залуу тайвнаар Тайвшир даа , наад хутrаа буулгачихгүй юу , Уянга өнөөх барьж байсан хутгаа эргүүлээд ширээн дээр тавьсан ч тайвшрахгүй байгаа нь нүднээс нь илт байлаа . Түүнийг нь анзаараад өнөөх залуу Чи үнэхээр санахгүй байна гэж үү ? Юу болсныг би Осолд орсон … байзаарай дараа нь машинаас гарсан байсан тэгээд цаашаагаа юу ч санахгүй нь ээ Би чамайг энд авчирсан юмаа , машины хажууд ухаангүй хэвтэж байхыг чинь хараад орхиж явч чадаагүй юм .

  • Баярлалаа , тэхдээ намайг яагаад эмнэлэгт хүргээгүй гэж ?
  • Энийг чамд хэлэх үгүйгээ ч мэдэхгүй юм . Магадгүй энэ үгийг чи зөвхөн кинон дээрээс л сонссон байх . Тэхдээ нялуунаас шулуун нь дээр гэдэг дээ , үнэнийг хэлэхэд одоо бол эмнэлэг гэж байхгүй .
  • ю…юу гэнэ ээ ? Би буруу сонсоогүй биз ? Наад тэнэг тоглоом шоглоом чинь аль хэдийн хэтэрчихсэн баймаар юм
  • Үгүй дээ чи маш зөв сонссон бүр 100 хувь . Эмнэлэг, цагдаа , онцгой байдал гэж байхгүй болсон .
  • Тэгвэл надад тайлбарлахгүй юмуу
  • энэ бүх зүйл яг л харвасан сум шиг маш хурдан болж өнгөрсөн лдөө . Юу гэхээр гадаа халдварт өвчuн тархсан , маш а.юултай . Гэж хэлээд Уянгаа руу хартал өнөөх нь аль хэдийн цочролд оржээ . Тэрээр үргэлжлүүлэн

Энгийн нэг ханиадны төрлийн өвчин бол биш , чи тэр өвчинг туссан даруйдаа л маш хүндээр халуурч бас ядарч сульдана . Удалгүй тархи чинь ү.хжиснээр чи амьсrал хураах болно . Гэвч эргээд сэргэнэ . Гэхдээ чи өмнөх дурсамж , оюун ухаан гээд л бүх зүйлээ гээж зөвхөн алахаас өөрийг мэдэхгүй rалзуу аpаатан болон хувирна Солиормоор юмаа , бүр итгэж өгөхгүй нь Тийм ээ , би ч гэсэн анх итгээгүй юм шүү , гэхдээ энэ бол бодит үнэн , мянган удаа худлаа гэж хэлсэн ч юу ч өөрчлөгдөхгүй . Аан тийм чамд нээрээ хэлэхээ мартчихаж ” Намайг Билэгт гэдэг ” Уянга түүнд нэрээ хэлсныхээ дараа Ингэхэд бид одоо хаана байна вэ ? Бас өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ ?

Одоо хоёрдугаар сар талдаа л орж байгаа байх , яг хэдэн гэдгийг харамсалтай нь мэдэхгүй нь . Бид Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байна ” энэ сумын иргэд ихэнх нь дүрвэцгээсэн . Ер нь бол манай сумынхан . Хэдэн хүн дүрст араатнууд л үлдсэн байх . Ах нь хотод сүйрэл болох үеэр энд байдаг гэр лүүгээ зорин ирсэн юм . Эндээ нэх их тогтож суугаад байдаггүй лдээ . Энд өвөл болохоор түлээ түлшнээс авахуулаад л зөндөө асуудалтай болохоор ихэвчлэн хотод байдаг . Харин наашаа ирэх замдаа чамайг олсон гэдгээ дээр хэлсэн дээ . Дараа нь энчээ ирэх үед ч бас хэдийнээ сүйрэл болоод эхэлчихсэн байсан . Бүгд л хаашаа ч юм зугтаж үлдсэн хэд нь тэдэнд бариулан аймшигтайгаар үхэцгээхийг өөрийнхөө 2 нүдээр харсан тэгээд л гэртээ ирсэн дээ . Ингэхэд чи тэнд юу хийж байсан юм

Уянга хэлэх үгүйгээ бодон хэсэг тээнэгэлзэж байснаа угаасаа л одоо ямарч хамаагүй юм чинь гэж бодоод Би хүн амuны хэрэr хийсэн , мөрдөнгийн хориход 2 сар гаруй хорuгдсоны эцэст шүүхээс надад 10 жилийн хорuх ял өгсөн . тэр өдөр эмэгтэйчүүдийн хорuх анги руу хүргэгдэж байсан лдаа , тэгтэл гэнэт машин маань юунаас ч юм болж осолдсон . Аан тийм байж , зүгээр дээ одоо угаасаа хэнд ч хамаагүй болсон юм чинь Гэнэт гадаа 6уун дуу хавь ойрыг цочоон цуурайтлаа . Энэ юу вэ хэмээн Уянга сандран асуухад Билэгт Зүгээр дээ , наанаа байж бай Гээд яаран босож 3эвсэгээ шүүрч аваад хашаанаас гадагш гартал хэн ч байсангүй . Харин баруун талаас нь тэдний хашаа руу холхих араатнуудийг хараад зогтуслаа. Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button