"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Мөрөөдлийн цагаан цахлай 1-р хэсэг

Тэр хоёрыг нуранги муу байшингаас гарахад үүр хаяарч өвлийн аниргүйхэн шилбүүр цэнхэр салхин хацар нүүрийг нь тас ороолгон угтав. Муухай харцат Дариа охины булбарайхан мөрийг хүнд хүчирхэг гараа давуулан тэвэрсэн дүр үзүүлэн хялгас ч болов тас огтлом тонгоргоо баруун сүвээнд нь хэзээ ч дүрсэн бэлхэн байдлаар урагшлав. Хурц мэс хэзээ л хажуугаас сүлбэчин орж ирэх бол гэсэн айдас хамаг биеийг нь дагжаасаар Золбоо бөндөгнөн чичирч явна. Өөдөөс нь өглөөний агаар зүсэн инээд цалгиасаар гарч ирсэн үеийнх нь гурван охин тэднийг анзаарсан ч үгүй зөрөн өнгөрөв.

Дараа нь гудамжны хальтиргаанд хальтчин ойчих гэж сандарсан намхан өвгөн том дэлэнтэй хөх нь сэрийсэн алаг үнээ туусаар тэдний хажуугаар өнгөрөхдөө хархан нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн өмөлзөх охиныг гэнэт харчихав. Золбоо өөрийнхөө л чадах чинээгээр өвгөнд дохин нүдээ ирмэчихэд өвгөн ойлгосонгүй тэдэнд дөхөн чих нь хатуу бололтой түүнд тулж

  • Юу гээв хүүхээ. Яасан гэнээ… гэж өглөөний агаар зүсэн хашгичихад Дариа балтусан зогссоноо мөрөөр нь тэвэрсэн гараараа зүүн далнаас нь өвдтөл чимхэн
  • Яагаад байгаа юм… гэж зандчив.
  • Ээ ёо ёо тавиач гэж Золбоог орилоход

Дуу чи. Энийг мартсан уу гэх дуун чихэнд нь чихран баруун сүвээ үрүү нь хүйтэн мэс огцомхон нударч хурц ирэнд нь арьс зүсэгдэн хорсгов. Зүрх нь ёгхийн зогсох шиг болж – Ингээд дуусч гэсэн бодол зурсхийн нүдээ анисан Золбоо дотор эрхтнийг нь одоохон тарчлааж амь насыг нь бүрэлгэх хутганы сүлбэчин орж ирэхийг хүлээн дагжихад Ойлгов уу. Пи… минь. Энэ зөнөг та хоёр сая юу яриа вэ? Гэсэн хахир дуун өглөөний агаарыг доромжлох мэт цууриалж, муухай харцатаас айн зэнзийрхсэн өвгөний Согтуу гайхал уу гэсэн бувтнаа, таягны товшилт, үхрийн хальтачсан хүнд алхаа цаашлан одох сонсдон холдож харин баруун нүдэн тус газар нь хүнд гар тасхийн бууж дотор нь харанхуйлан доош суув.

Ингээд чи намайг мэхэл. Муу тураал минь. Саяхан чи бүлээн цусыг минь ууж тангараглаа биз дээ. Тэгээд ингэдэг юмуу новшоо. Би чамайг одоохон за юу. Одоохон хамгийн муугаар тарчилгаж тансаглана за юу. Юу гэж суугаад байгаа юм бэ? Муу баасаа босооч гэж Дариаг дүрэлзэхэд дэн дун ухаантай Золбоо арайхийн босч хөл дээрээ дэнжигнэн тогтов. Тэр дахиад өвдөн дагжиж, айн чичирсээр Дариагаар хүзүүдүүлэн янаглагч хосын дүрээр муруй тахир гудамж өгсөн сажлав. Өөдөөс нь шөнийн эргүүлээс бууж буй бололтой хоёр цагдаа гарч ирж халз тулгарахад муухай харцат Дариа дэндүү хайртын өгөөмөр жишиг үзүүлэн саяхан цохиж хөхрүүлсэн баруун нүдэн дээр үнсэж Золбоогийн нүүрийг тэднээс халхлав.

Ча… Чамайг би одоохон барьж өгнө дөө. Муу яргачин гэж дотроо хичнээн хашгичиж уруул нь хөдөлсөн ч баруун сүвээнд нь хорсгон тарчлаагч хутганы үзүүр Золбоог – Боль. Битгий. А.мь нас чинь хутrаны үзүүрт байна гэж шивнэж байлаа. Цагдаа нар халуун хайраар тэврэлдэгч тэднийг сайшаан харсаар цааш одов.

  • Өө яасан заяагүй азгүй юм бэ? Гэх харамсал охины зүрхийг базлан аюулхай өөд нь гашуун нулимс огшоод ирэв.
  • За ийшээ ор. Хурдал. Муухай дуу тасхийхэд охин орон сууцны ямар нэгэн орц уруу орсноо ойлгож
  • Яанаа. Энэ үүрэндээ ирлээ. Ээж, аав, өвөө, эмээ минь намайг авраач гэж залбирав. Тэд дээш өгссөөр дөрвөн давхарт гараад ирэв. Гэнэт Дариагийн дуу эелдэгшин
  • Жижигхэн хонгор минь бүү яар. Энд л чи минь булшлагдана даа. Ха. Ха. Ха гэсээр муухай инээхэд Золбоогийн хамаг бие янгинав. Дариа харин агдагнан инээсээр хаалганд хошуугаа наан
  • Оорой. Оорой гэж хашгирахад хаалга төдхөнөө нээгдэж Золбоогоос хэдхэн насаар эгч боловуу гэмээр царайлаг хүүхэн хаалга нээж өгөөд Золбоог хөлөөс толгойг хүртэл ширэв татан харав.

Яасан удддаг муу бааснууд вэ? Хэмээн Дариаг зандчихад тэр балмагдан доош харж сайхан нүдэнд нь гунигийн манан бүрхэж Золбоог үл мэдэг хялайв.

  • Цаадуул чинь байгаа юу. Бас ширгэцгээж байгаа юу гэхэд цаад өрөөнөөс нь арван гурав, дөрөв орчим насны хоёр хөөрхөн охин гарч ирэн бөндөгнөн зогсов. Дариа тэднийг муухай харан
  • Шөнө орлого хир олсон бэ? Хэмээн зандчихад тэдүг дуугүй боодолтой мөнгө сарвайв. Тэр огтхон ч хөдөлсөнгүй муухай харан зогссоор
  • Хэд юм бэ? Гэж хорсолтой асуув. Хоёр охин уруул хөдөлгөх төдий
  • Хоёр зуу, хоёр зуун тавь гэж бувтнахад
  • Хэн ирсэн бэ? Дахиад л зуунги асуув.
  • Компаний эзэн гэсэн. Нэг халзан өвгөн байсан гэж жаал охиныг хэлэхэд
  • Эртээдийн ирсэн өвөр монгол Өлзий гэж арай эгчмэд нь өгүүлэв. Дариа толгой дохин хаалга тайлж өгсөнхүүхэнд хандаж
  • Чинийх хаана байна гэхэд тэр дуугарсангүй доошоо харав. Дариагийн муухай харц хилэнгээр дүүрч

Яагаад орлогогүй байгаа юм бэ? Хашгичин дөхөж очив. Тэр дальдчин – Над дээр хэн ч ирээгүй гэж аяархан хэлэхэд Дариагийн тас зангидсан баруун гар бүсгүйн баруун шанаанд түсхийн бууж бүсгүй суун тусахад балмад эр түүний торгомсог цамцны энгэрийг зүүн гараараа хумин базаж өмнөө авчран тас зангидсан хүчит гараараа зүүн барун шанаанд нь ээлжлэн цохиж, элэгдэн өнхрүүлэв. Бүсгүйн царай хөхрөн үг ч хэлж үл чадан эвхрэн хэвтэнэ. Түүний хөөрхөн шөнтгөр хамраас цус бултайн гарч шаланд дусална. Хоёр охин бөндөгнөтөл чичрэн Золбоо яахаа ч мэдэхгүй бүлтэгнэнэ. Зодож зодож бахаа хангасан Дариа хөөрхий бүсгүйг үл анзааран дээгүүр нь алхан гарч цааш нэг өрөөнд орон Золбоог нааш ир гэж дохин инээмсэглэв.

Ээжээ. Одоо би яадаг билээ. Өвөө минь намайгаа авраач. Дотроо уулгалсаар Золбоог ороход Пүрэвдашийнхаас дутахгүй тохилог өрөөнд зөөлөн сандалд хөлөө ачин суусан Дариа үнэтэй тамхи зуун түүнийг хялайж

  • Тайч… гэж тушаал буулгав. Дариагийн хүнд нударгыг мах ясандаа шингэтэл амссан түүнийг гадуур цамцаа тайлахад тэр дээш ширтэн
  • Чи юм үзээгүй юу гэж асуухад Золбоо гайхан ойлгосонгүйдээ бас айн
  • Юу… юу гэнээ гэж аяархан хэлэв. Юунд ч юм бэ? Дариа ихэд номхорч сайхан аашлан
  • Яахав. Онгоноороо юу гэсэн үг. Чи ойлгож цөхөөд байна уу? Би чамд одоохон эм хүн гэдгийг чинь мэдрүүлээд өгнө. Ингэхэд чи чинь Заяагийн төрсөн дүү гэлүү. Та хоёр адилхан юм. Заяа гэдэг нэр түүнийг зоригжуулаад ирэв. Угийн зоримог зан төрх нь сэргэж түүнийг цоо ширтэн
  • Түү… түүнийг эгчийг минь яасан болоо. Пүрэвдаш гэдэг чинь алчихсан уу гэв. Дариа муухан инээмсэглэл муухай харцандаа ёлтойлгож

Хм. Ү.хсэн цус. Хэн тэр жингэрийг тоож алдаr юм бэ? Ингэхэд Заяа чамайг арван мянган ногооноор Пүрэвдашид өгчихсөн юм гэнэ лээ. За тэр яахав. Миний үгнээс зөрөхөөр яадгийг үзээ биз. Хайрт минь. Шалавла. Чамайг нүцгэнээр чинь харъя. Дараа нь ханатал чинь цохино. Чамайг цохиход ч сайхан даа гэв. Золбоо яалтч үгүй салгалсаар дотуур цамцаа тайлж, өсөн төлжиж буй хоёр хөхөө халхалсан хөхөвчөө тайлах үед гадаа хаалга гурвантаа цохин Оорой. Оорой гэж давтан хашгичив.

Ээ ашгүй. Ямарч гэсэн саад боллоо гэж дотроо баярлан цамцаа хурдхан буцааж өмссөн Золбоог үл анзааран Дариа босон харайв. Гаднаас сүр сархийн орж ирсэн хоёр эр их л нууцхан нүд ирмэлцэж дохиж зангахад Дариа Золбоог гар гэж дохив. Энэ сиймхийг дэмий өнгөрөөхгүйг завдан үүд үрүү ухасхийсэн Золбоог хэн нэгэн халуун оргитол хацар уруу нь алгадаж хэнхдэг өөд нь түлхэв. Хацраа даран дээш өндийхөд нь түрүүчийн цус нөжтэйгөө холилдтол зодуулан тарчилж хэвтсэн хүүхэн түүнийг ууртай нүдээр ширвэн хамаг хүчээрээ түлхэх аж.

Үгүй ерөө. Чи юу юм бэ? Холдооч. Би гарах минь.

  • Тэгээд чамаас болж би алуулах хэрэг үү. Яасан ч чамайг гаргахгүй. Үгүй, үгүй гэж тэр хашгирав.
  • Өө чи яасан өөдгүй юм бэ? Адилхан зовж байж. Хоёул зугатая л даа гэж Золбоог царайчлахад
  • Хэрхэвч үгүй. Харамсалтай нь би түүнд үнэнч,бас хайртай ойлговуу муу шавар минь.
  • За гаргачаач дээ. Би чамд шавар болохыг хүсэхгүй. Чи түүнтэйгээ үлд. би харимаар байна ш дээ. Чи надаар яах гэсэн юм бэ?
  • За олон үггүй цаашаа ороо. Би Ооройг дуудлаа шүү. Чиний л хохь болно доо гэж бүсгүй Золбоог ганцхан угз татан хаалгаа цоожилчихов.

Tuul Purew: Үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button