"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Мөрөөдлийн цагаан цахлай /төгсөв/

… Төрсөн дүүгээ худалдаж овоохон мөнгөжсөн Заяа юунд ч юм цочин сэрэв. Хэн ч алга. Юунд сэрсэнээ үл ойлгон өөртөө цухалдаж унтах санаатай нүдээ анихад ямар нэгэн зовиурт бодол өрц нухлан “Хөөрхийдөө муу дүү минь. Урьд шөнө нөгөөдүүл үйлийг нь үзэж тамыг нь цайтал зовоосон байх даа” гэсэн бодол зурсхийн өндийж суув. Хэн нэг нь Иш Заяа минь дээ. Заяа минь. Яаваа даа даанч. Тэр чинь чиний төрсөн дүү чинь. Энэ хорвоод ганцхан дүү чинь шүү дээ гэж шивнэх шиг болно. Ширээн дээр багсайх доллар

Зөв. Зөв. Заяа минь. Ганц л олдох амьдрал. Яаж ч дуусгасан яадаг юм бэ? Чиний зөв. Мөнгө байхад тэр дүү юу юм бэ? Чи өөрийгөө ч хайрлаагүй мөртлөө өрөөлийг хайрлаж байна гэж үү гэж шивнэх шиг болно. Нүднийх нь өмнүүр Пүрэвдашийн зальтай хямсгар байдал, дүүгийнх нь нулимс цийлэлзсэн алаг нүд тормолзоно. Мөнгөтэй хүний жаргалтай тайван бодол түүнийг эзэмдэвч ямар нэгэн тэр гэхийн тэмдэггүй бодол зөн түүний зүрхийг чимчигнүүлнэ. Өнгөрсөнийг бодохгүй байх санаатай нүдээ анивч өчигдөрийн явдал голыг нь гороолгож сэтгэлийг нь бачууруулна.

За яав. Дажгүй биз дээ. Ярьсанаараа л шүү дээ. Бууна гэж ч харин байхгүй ш дээ. Арван мянган ногоон. Юм хүрээгүй нялх амьтан байгаа юм гэж зуусан янжуурынхаа утааг шившин жомбогонож байсан нь бодогдоно. Заль мэх нь тэгэхэд амаараа сагах шахсан Пүрэвдаш аргадах учирлах хослуулан Өчнөөн жилийн үерхэл, сайн муу явдлаа бодоод наймд өгчих л дөө. Чи арай л чанга байна шүү. Энэ чинь юм үзчихсэн ч юм билүү. Хэн мэдлээ. Заяагийн хоёр нүд солбичин

За болиод өгөөрэй. Тэгвэл больчих. Энэ чинь жинхэнэ онгоноороо ойлговуу. Чи ердөө л больчих. Чамайг гуйсан биш. Орхичих. Чамайг л орлого муутай энээ тэрээ гэхээр чинь төрсөн дүүгээ хүртэл өглөө. Үнийг нь дийлэхгүй бол больчих. Гаднаас худаг болсон янхнуудаа ол. Дүүг минь нааш нь оруулчих гэж уурсахад За за боль. Уурлах юу байсан юм бэ? Энэ мөнгөө ав. Алив нааш хар. Нэг инээчих эж худал маасганан мөнгөний хаан хэмээх ногоон атгуулав. Заяа ч уур унтуугаа үлдэн хөөж

Алив. Жинхэнэ биз. Гол гаргачихаж мэдэх л гардаа чи хэмээн гэрэл ойртуулан харж бүр үнэртэж үзээд сая санаа нь амрав бололтой инээвхийлэв. Пүрэвдаш аль хэдийн гарч оджээ. Заяа чимээ чагнаж хаалганд чихээ наахад үүдэнд хэсэг түжигнэлдсэнээ дүүг нь аван гарав бололтой хаала савагдан хаагдав. Түүнд дүүгийнхээ нүүрийг харах зориг ч хүсэл ч тэр үед байсангүй. Гарт нь атгаастай мөнгө алгыг нь халуу төөнүүлэвч ай хөөрхий ганц дүү минь ш дээ гэсэн бодол сэтгэлийг нь базалж уруул нь өмөлзөхөд ухасхийн ширээн дээрхи шарзыг шүүрэн авч нэгэн амьсгаагаар хөнтөрч билээ. Тэгээд мөнгө… гагцхүү мөнгө. Надад мөнгө байна. Хаалгаа түгжих хэрэгтэй гэж тэмтчин согтуу ухаандаа хаалгаа бэхэлсэн нь санагдана.

  • Одоо би чинь аавдаа юу гэж хэлэх вэ? Дүүгээ алга болчихлоо гэх үү? Өвөө ирэх юм гэсэн. Ээдээ би гэдэг хүн юу л болж явна даа гэж анх удаа өөрийгөө зэмлэн бодов. Хаалганы хонх тачигнан түүнийг цочоов.
  • Яанаа. Энэ яг өвөө дөө. Одоо яанаа. Ер нь тайлахаа больё. Тэнэг. Тэнэг эм би юу хийчихвээ. Хаалганы хонх омогтойгоор тачигнан дуугарав.
  • Тайлахаас өөр аргагүй. Хүнд гартай хүн түс тасхийн балбаж бас өшиглөж байв.
  • Өвөө биш байна. Одоо яахав. Хэн байж таарах вэ? Ямар нэгэн айдас түүнийг баглаж орхив. Тэрээр үүд үрүү тэмтчин дөхөж
  • Хэн бэ? Гэж жаахан охин шиг доожоогүй асуув.
  • Тайл наад хаалгаа. Заяагийн толгойтой үс босох шиг болж хэлэхийн аргагүй айдас оволзоод ирэв. Юу хийж яахаа мэдэхээ больсон тэр буцаж харайлган ширээн дээр байсан боодол долларыг авч ванны өрөөний ванн доогуур шидчихээд чичирч салгалсан гараараа хаалгаа тайлав. Бөөн уур уцаар болсон Дариа бөөн уур жаврын хамт өмнөөс нь дайран орж ирэв. Муухай харцандаа доогтой инээд ёлтойлгон

За сайн уу? Яасан царай муутай байх юм бэ? Найз нь чамайг эргэж ирлээ. Найз нь сайхан зантай байна. Чи найздаа доллараа юмуу аль эсвэл амиа өгнө дөө. Бид сайн найзууд учир би чамайг нэг их зовоохгүй ээ. Эхлээд хоёулаа жаахан наадчих уу. Аль байрлалаас дээр вэ? Чи ч хөнжил дотроо бол мастер л даа гэж басамжлан хэлээд

  • За алив зогсоод яахав. Эхэлье. Найз нь энэ тонгоргоор… халаасаа ухаж хурц иртэй тонгорог гаргаж ирэв. Заяа яаж ч чадсангүй амаа томоор ангайв. Эцэст нь доллар хаана байна вэ? Гэсэн хилэнт хэрцгий дуун тасалгаанд хадаж Дариагийн залхаалт эхлэв…… Эрүүгийн эрэн сурвалжлах хэлтсийн мөрдөн байцаагч Чинтогтох гаднаас дөнгөж орж иртэл утас жингэнэж
  • Ахмадаа ярья гэнэ гэхэд авч сонсвол
  • Чи Чинтогтох уу?
  • За тийм байна. Ахмад Чинтогтох сонсож байна.
  • Аа сайн байна уу? Хүүхээ. Үржин ах нь байнаа гэх нагац өвөөгийнх нь пуу тодхон сонсдов.
  • Өө за. За таны бие тэнхээ данги биз дээ. Хэзээ ирэв дээ. Танайхан сайн уу?
  • Сайн хүүхээ. Сайн. Бэргэн эгч чинь эмнэлгээс саяхан гарсан. Нэг үеэ бодвол бие нь гайгүй ээ. Ах өвгөн нь хотод Заяагийндаа ирж байна. Өнөө манай бага зээ Золбоо энэ жил эгч дээрээ байгаа л даа. Чи намайг ирж ав.
  • Өө зөв зөв. Та одоо хаана байна вэ?
  • Би вокзалын буудал дээр хүлээж байя.
  • За тэг. Би одоохон.
  • Үгүй энэ хот чинь мөн танигдахгүй болтлоо өөрчлөгджээ дүү минь. За май энэ хаяг. Үеэл дүүгийн чинь гэрийн хаяг. Энэ утас нь гэж Үржин гуай зээдээ хэлээд тухлан суув.
  • Аан за. 4р хороолол 16р байр…. тоот. За мэдлээ гэсээр Чинтогтох машинаа асаав. Машин төдхөнөө л нэг байшингийн өмнө зогсож Чинтогтох өвгөний ачаа тэврэн түрүүлж өгсөв. Хаалганы хонх дарав. Чимээ ч алга. Дахиад дарав таг чиг. Хүнгүй юмуу гээд түлхтэл онгойж Чинтогтох түрүүлэн дотогш оров. Энэ үес Дариа Заяаг зодсоор ванны өрөөнд байгаа долларыг мэдэж аваад эргэтэл хонх дуугарав.

Аа цус. Аз харих нь энэ үү. Ямарч байсан энэ ruчийr… гэж шүд зуун хурц тонгорог Заяагийн цээж үрүү гялсхийн дүрэгдэж ямарч дуу авиагүй Заяа зөөлөн орон дээр уначихав. Дариа ухасхийн хутгаа сугалж дахин дүрэх гэтэл хаалга онгойж хүмүүс орж ирэв. Түй хаалга онгорхой байж. Миний өмнө хөндөлдсөн хэн боловч хохь нь. Хэд л бол хэд сийчиж өгнөө гэж бодон хутгаа барьсаар босов. Гэнэ сэрэггүй орж ирсэн хоёр эхлээд юу ч анзаарсангүй.

Үгүй хаалгаа онгорхой хаядаг мөн бэрхээ. Аягүй бол миний муу ангаахай охин л…Өөлхий өвөөгийн Золбоо л хэрэг мандуулаа даа Үржин гуай ач охидоо зэмлэн өхөөрдөн хэлэхэд Чинтогтох хариу хэлсэнгүй. Түүний гярхай харцанд том өрөөнд юм сүүдэгнэх шиг болоход гар дахиа болгоомжлон доош тавив. Тэр эхлээд төө хирийн хурц тонгорог дараа нь тохойгоо хүртэл цустай гар олж хараад эцэст нь өрөөсөн хөмсгөө сэт цохиулсан халцархай духтай, муухай харцтай биерхүү залууг олж үзэв.

  • Эцэг чинь энэ ч одоо юу вэ? Таминь ээ. Айл андуурав уу? Үржин гуай цочиж уулгалан хойш ухрав. Чинтогтох залуугаас нүд салгалгүй ширтэж
  • Ахаа та хурдан цааш гар гээд залуу тийш алгуур дөхөн зүүн хөлөө чөлөөтэй тавин түүн үрүү үсрэхэд бэлтгэн
  • Чи энд юугаа хийж байгаа юм бэ? Гэж зандрахад
  • Чиний л хохь шүү. Би хэнийг ч хайрлаж өршөөж сураагүй. Чи гялтан Дариа гэж сонссон уу гэх хилэнт дуун шийдэмгий сонсдов. Чинтогтохын толгойд нэг юм тогхийв.
  • Аа өнөөх охидын босс. Янхан хүүхнүүдийг хүүрuйн газар аваачиж гэсгээдэг этгээд. Энэ харин сонирхолтой уулзалт байна гэж бодтол хутrа гялсхийн Дариа довтлох нь тэр. Чинтогтох хар зөнгөөрөө бултан гялсхийн эргэж алганы ирмэгээр хоолой өөд нь цохилт хийв. Ямарч байсан тэр хутгаа алдчихав. Нилээд хатуу гар ажээ. Тэр сум шиг шунгинан нүдний нь хооронд цохилт хийв. Ухаан балартаад явчихав. Толгойгоороо мөргөн уруул хамрыг нь rэмтээж цохuлтоо ахиулан хэд хүчтэй элэrдэж хагас дутуу мvvжруулан
  • Алив ахаа нааш ирээч гэж хашгuрав.
  • Боль хүүхдүүд минь. Битгий гар зөрөлц. Айл андуурав бололтой гэж Үржин өвгөн бөндөгнөнө.
  • Алив ахаа наад бүсээ тайлаад өгөөч. Үржин гуай үг сүггүй бүсээ тайлан сарвайв. Чинтогтох түүнийг ухаан орохоос нь урьтан дангинатал хүлж
  • Чи бид хоёр ингэж уулзалддаг байжээ гэж амьсгаадан хэлтэл
  • Бурхан минь. Элий халаг минь. Миний охин… Өвгөний дуу алдахад цочин ухасхийж цаад өрөөнд орвол Үржин гуай цусанд бялтсан Заяаг тэврэн үймэрч байв.
  • Амьд байна уу? Наадахь чинь гэсээр ихэд цочирдсон Чинтогтох түүн үрүү ухасхийж тэгснээ биеэ эзэмдэн утас уруу ухасхийж түргэн тусламж дуудаж цагдаагийн газарт мэдэгдэв. Азаар хутганы үзүүр зүрхний дээхнүүр хаван гарсан байв. Түргэний машин дохиогоо хангинуулсаар ухаан алдсан Заяаг авч одов.
  • Бурхан минь. Бурхан минь охины минь амийг аврах болтугай хэмээн бурханыг дуудаж залбирсан Үржин өвгөн шархадсан араатан мэт Дариаг цохиж нүдэн
  • Золбоо хаана байна вэ? Миний охин хаана байна вэ? Миний хүүхдүүд чамд ямар гэм хийв гэж уулгалахад Чинтогтох өвгөнийг аргадан барьж байв.

Оорой… Оорой… Оорой гэж гурав хашгирах муухай дуугаар Золбоо босч цонхонд ойртон одоохон орж ирэх муухай харцатын гараас зөвхөн үхэж гаръя гэж хатуу шийдэн хайртай бүхэнтэйгээ салах ёс гүйцэтгэн түр зогсов. Хаалгаар бөөн хүмүүсийн хатуу ултай гутлийн өсгий түчигнэхэд охин цонх өөд авирч эхлэв. Гэтэл… Гэтэл… Хаана байна вэ? Миний охи. Тэр хаана байна гэх өвөөгийнх нь уйлагнасан дуун сонсдоход чихэндээ эргэлзэн зогтусав. Яах аргагүй өвөөгийнх нь

Охин минь хаана байна. Чи хэлээд орхи. Миний хүү Золбоо өвөөдөө ир гэж цахиртан орилох нь эргэлзээгүй сонсдож охины цээжинд наран ургах шиг болов. Нэг л мэдэхэд тэр өвөөгийнхөө хавчгар цээжинд нүүрээ наан айдас гомдлоо тайлан учиргүй мэгшин уйлж байлаа. Өвөө нь ч бас уйлж байв. Цэцэг цэврүү шиг охид хүүхнүүдээр наадагч бүлэг этгээдүүд гараа гавлуулан, тэргүүнээ гудайлган байх ёстой газар уруугаа очихоор туугдан гарав.

Золбоо өвөөгийн охин одоо тайвшир. Нулимс одоо бидэнд хэрэггүй. Миний охинд мөрөөдөл хүсэл бий. Хязгааргүй жаргалын орон чинь гагцхүү тэр хүсэл мөрөөдөл чинь юм шүү дээ гэж өвөө нь мяндас шиг намирсан үсийг нь илбэн энхрийлэн үнсэв. Тиймээ мөрөөдлийн цахлай шувуу тэнгэрт эргэлдэн нисч Золбоо охин баясан инээвхийлэв. Төгсөв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button