Өгүүллэг

АМЬ АМЬДРАЛ 4 ДҮГЭЭР ХЭСЭГ

Цэцэгээ ээж хүүгийнхээ хамт хотын захад байх ганц биеээрэй амьдардаг Цэнд эмгэн дээр ирсэн байлаа Эмгэнд бүхэл учир байдалаа хэлээд хариу хүлээж байтал Өнөө эмгэн маань хэн нэгэнтэй хэрүүл хийж байгаа аятай ганцаар амандаа үглэж байв Би мэдэж байна чи их залхуу болжээ яах вэ чамайг жоохон хатгаад өгхөөр хөл чинь хөнгөн болноо Хэсэг үглэж байгаад Цэцэгээг аль тэр юмаа надад нэг харуулаадах яасан айхтар хүний амь авдаг эд вэ тэр чинь.

Цэцэгээ рүү хөгширсөн цэхэр нүдээр ховсдож байгаа мэт ширтэнэ Цэцэгээ маань нөгөө малгайг гаргаж харуулаад арга чарга зааж өгөөсөө гэсэн нүдээр харж байтал Цэнд эмгэн ийм бузартай юм гэрийн минь босгоор оруулж ирнэ гэнээ муу өл…чин Гэх зэргээр харааж байсанаа Хэсэг дуугаа хурааж бодолд автав Цэцэгээ хандмаа хоёр суусаар чилж байтал Цэнд эмгэн босож гэрийн хаалга хааж өрхөө бүтээгээд зул асааж арц хүжийг нулимс гарж хамар хоолой цоригтол уугуулж эхэлсэнээ Олон жижиг ясны хэлтэрхий авдарнаасаа гаргаж ирээд өмнө цацасанаа өнөөхөө ширтэнгээ амандаа үглэж сууна Арцны утаа зулын гэрэлд суунаглаж Цэнд эмгэн үглэж суугаан цаанаа нэг л ер бусын байлаа.

Эмгэний гэрт ороод удаагүй байтал тайван гэх ч ээжийнхээ өвөр дээр унтсан Ганэрдэнэ хүү юу болж байгааг анзаарахч үгүй бөх гэх чинь унтсаар Хэсэг үглэж суусан эмгэн ам нээж Энэ эд бол хар дом хараал чатга хийж олон хүний аминд хүрж зовлонгоор хоололсон нүгэлт хүний эдлэл байна эцэг чинь хулгай хийж авсан байна Энэ олон үнэтэй чимэглэлд нь болж авсан байна бас өөр нэг юм авсан бололтой байна Наад малгайг чинь өмсөж байсан хүний хор хараал хоёрт өртсөн хүмүүсийн сүнс одоо болтол төрлөө олоогүй чамаас буян гуйж байна наадхаа үгүй хийвэл тэр хүмүүс төрлөө олж чиний амь амьдралд аврагдана.

Нөхрийн чинь сүнс сая ирээд явлаа танай аавын чинь өгсөн нэг хөөрөг өөрийнх нь аав ээжийнхэн гэрт байгаа аваарай гэж байна тэрийг яаралтай олж аваад тэр малгайг хийсэн даавуун уутанд нь хийгээрэй Өнөө орой тэнгэр цэлмэг од мичид түгсэн байх аваас би өвөг дээдсээсэй тусламж гуйж яаж наад нэг малгай тэр хөөргийг үгүй хийх талаар асууна ярахгүй бол энэ зүйлд хорогдсон тэр нүгэлт сүнс хүний аминд хүрсээр байх болно хэд хоногоос ирээрэй Харин энэ зарааны үсийг хувтасандаа хатга та хэдийг хэсэгтэй хамгаалана

Миний мэргэнд чамайг удахгүй сайн мэдээ дуулна гэж байна охин минь хэмжээгүй их хүсэл шунал биднийг сохор болгож байна амар амгалан амьдрал хүсж байвал энэ малгайг чимсэн алт эрдэнэс гоёл чимэглэлд нь хууртаж болохгүй шүү эд баялагын элбэг хангалуунд биш сэтгэлийн амар амгаланд хүн жаргадаг шүү

Гээд Цэцэгээд зарааны үс өгөхдөө түүний нүд рүү өрөвдсөн мөн хайралсан нүдээр хараад одоо эртхэн буцдаа гэлээ Хэд хоног элдэв юм зүүдэлж харсангүй санаа сэтгэл амар өнгөрлөө гэхдээ Цэцэгээгийн дотор хэзээ энэ бүхэн бүр мөсөн дуусах бол гэсэн бодол үргэлж төрж байв Хандмаа ч гэсэн охин зээ хоёроо сэтгэл зовох юмгүй орхиж явахсан гэдэг бодолд дарагдаастай байсан юм Нэгжэ өглөө Цэцэгээ хаалга нүдэх чимээнээр сэрээд гартал үүдэнд нь хадам аав ээж хоёр нь зогсож байх нь тэр их гайхсаэ Цэцэгээ мэндийн мэдээд гэртээ орхийг урилаа.

Цэцэгээгийн хадамууд гэрт ороод Хандмаатай мэндлээд аягатай цайгаа ууж дуусгаад хадам аав нь ширээн дээр цагаан даавуунд боосон нэг зүйлийг тавиад Энд байгаа зүйл хүүг минь осолд орход хамт байсан юм билээ эмнэлэгийн ажилчид олоод бидэнд өгсөн юм бид ч их удаан хадгаллаа яав ч бидэнд байх зүйл биш бололтой чамд л хамаатай эд байх шиг байна гэж бодоод өгхөөр ирсэн юм

Охин минь бидэнд гомдож туних хэрэггүй шүү хүүгээ алдсан эцэг эх шаналж зовохдоо чамд хатуу хандсан байж болноо чи залуу хүн уужим ухаанаар уучилж үзээрэй ямар нэг хэрэгтэй юм байвал бидэнд хэлж байгаарай охин минь за бид энгэд явъя даа гээд Ганэрдэн хүүг үнсээд авж ирсэн тортой юмаа өгчөөд гарна явлаа

Цэцэгээгийн сэтгэл дотор буглаж байсан гомдол тайлагдах шиг болж Бүх зүйл сайхан болж эхлэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа Харин даавуун уутан дотор юу байгааг сэтгэлээрээ мэдэж байсан Цэцэгээ нээж үзэх шаардлага байгаагүй тул шуудал нөгөө малгай хийсэн уутанд хийж авдартаа далд хийж цоожлов Цэцэг ойрын жил сэтгэл санаа нь ийм тайван баяртай байгаагүй мэт нүүрэнд нь инээмсэглэл тодор ч байв Хүн бол сэтгэлийн амьтан бөгөөд өчүүхэн төдий оч өгхөд итгэл найдварын гал асдаг гэдэг энэ юм шиг Аз жаргал гэдэг заримдаа амьдрах хугцаанд үзэгдээд өнгөрдөг хэсэгхэн хугцааны сэтгэл ханамж юм шиг

Цэцэгээгийн зүүд

Үл таних цагаан дээлтэй нэг залуу Цэцэгээг нэгэн буга нь дээр суулгаад хөтлөж явна хаашаа явж байгааг мэдэхгүй ч Цэцэгээд огт айдас төрөхгүй байлаа үл таних залуу явсаар өвс нь ургаагүй халзарсан газар ирээд тойроод л байв дараа нь тэр газартаа гал түлж эхлэв асаасан галнаас гарсан хар утаа тасралгүй дээш өгсөн явсаар тэнгэрт тулах мэт болов Цэцэгээгийн дотор хэзээ ч мэдэр ч байгаагүй тайвширлийг мэдэрсээр гүн нойрноос сэрлээ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button