Өгүүллэг

Дүүрэн жаргал.

Анхаа хар багаасаа л хонь хурга хариулж хурдан морь унаж хөдөө өссөн боловч цэргээс халагдаад хот суурин бараадаж төрийн албанд ажиллаж байгаад энэ жил сонгуульд нам нь гараагүйгээс болон ажилгүй болж ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмээд байгаа аж. Цэргээс халагдаж очход нь аав ээж нь гэр төхөөрч өгөөд эхнэр хүүхэд аваад хэдэн малаа маллаж эндээ суурьшина биз дээ гэхэд нь үгүй ээ би хөдөө хөхөрч гадаа гандахгүй хот орж төрийн албанд ажиллаж том хүн болно гэж зүтгээд хотод хоёр өрөө байр авхуулан ажилд орсон юм.

Гэвч одоо түүнд чухам юу байна юу ч алга аав ээжийнхээ авч өгсөн хоёр өрөө байранд амьдарч ажлын мал шиг зүтгэж зүтгэж одоо ажил ч үгүй хань ижил ч үгүй ганцаараа хэвтэж байна. Одоо хэзээ хэнийг ямар ажилд оруулж өгөх бол гэж царай алдаж долигнож гүйх вэ муу аав ээж минь амьд сэрүүндээ танил талаараа хөөцөлдөж байгаад ажилд оруулж өгсөн одоо ердөөсөө л энэ муу байраа зараад аав ээжийнхээ өөрийнхөө төрж өссөн нутагтаа очиж мал маллаж амьдрая.

Ажилтай байхад долоочих шахам гүйгээд байдаг байсан нөгөө олон сайхан найз нөхөд хаа байнаа яг цагаа тулхаар бүгд л зайгаа бариад тэр хүнтэй уулз хэдэн төгрөг атгуулаад сайхан дайлж цайлчих тэгээд аятайхан ажилтай болоод ав гэдэг гэтэл нөгөөдүүл нь хүнээр дайлуулж цайлуулж хэд гурван төгрөг авчихаад яг одоохондоо аятайхан орон тоо алга орон тоо гархаар гайгүй ажилтай болгоноо л гэцгээх юм. Ажилгүй хүн царай алдаж явсаар бүтэн гурван сар боллоо. Одоо яршиг зүгээр л хөдөө жаргалтай амьдрая.

Аав ээжийнхээ үгэнд ороод хөдөөнөө амьдарч байсан бол хоёр хөгшнийгөө амьд сэрүүнд хань ижилтэй үр хүүхэдтэй болчохсон амьдрал сайхан болчохсон байхгүй юу өөрийн дураар явбал өчүүхэн зовлон үзнэ гэдэг л энэ байхдаа хэдэн жилийн өмнө нутагтаа очход манай ангийн Батаа хичнээн гоё айл болчихсон хоёр гурван хүүхэдтэй ёстой л жаргал дүүрэн амьдарч байхыг хараад атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн шүү ер нь л оройтоогүй дээрээ хөдөө гарч амьдарнаа гэж бодсоор байраа зараад хөдөө гарлаа.

Багаасаа өсөж өндийсөн буйр бууцандаа очход сэтгэл сэргээд цаанаа л нэг дотно сайхан байлаа. Анхааг нутагтаа эргэж ирсэн сургаар багын найзууд нь цуглаж бөөн баяр хөөр болон хэсэг бужигналдцгаалаа. Энэ манай саахалт байгаа хаанахын ямар айл байнаа гэхэд яагаа вэ нөгөө Ёндон гуайн бага охин Чанцалынх шд баян Бадарчын ганц хүүтэй сууж байгаад хоёр хүүтэй болоод хоцорсон гэхэд Анхаа баян Бадарч гуайг ч нэг юм мэдээд байнаа харин ганц хүү нь гэж хэн билээ хэмээхэд яагаа вэ манай доод ангид байсан сагс тоглодог өндөр Жавхаа шд аавыгаа өнгөрсөнөөс хойш архинд ороод хамаг малаа зарж уухаас өөр ажил хийхээ больсон согтуу машинтай давхиж яваад осолд орж энэ муу хүүхнийг хоёр хүүтэй нь өнчрүүлээд яваад өгсөндөө гэх нь тэр.

Чанцал чинь бид нараас дөрөв дүү их царайлаг охин байсан мөн биз дээ гэхэд тийм шд одоо ч бүүр сайхан хүүхэн болсон шүү дээ гэсэн яриа болоод өнгөрчээ. Анхаа хонио хариулангаа саахалт айлаараа орход Чанцал нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан хөөөх ямар сонин хүн бэ та сайнуу таныг чинь гадаад эхнэр аваад гадаадад байдаг гэж сонссон хэзээ ирсэн юм гэсээр угтлаа.

Анхаа арван жилд байхдаа сагс волейболь тоглодог дуулж бүжгэлдэг ер нь л их адтай бас царайлаг охидын хүсэмжит хөвгүүн байсан юм. Өө хэн тэгж байна худлаа яриа байнаа юун гадаад эхнэр байхав ганц бие л явна шд хотод ажиллаж байгаад нутагтаа амьдрах санаатай эргэж ирсэн энэ баруун хойд ганц гэр шд гэв. Чанцал хоёр хөөрхөн хүүтэй ажээ. Том нь наймтай бага нь зургаатай гэнэ. Том хүү нь их хэвлүүхэн их яриа аж ахаа та морь уядагуу таныг морь уявал би унана шүү би нодлин наадмаар Базраа ахын хурдан морыг унасан хурдан морь унаж уралдах гоё шүү гэхэд Анхаа нээрээ хэдэн аятайхан үрээ даага олж аваад уяхад юу нь болохгүй гэж гэж бодхын зэрэгцээ ах нь удахгүй адуу авчирнаа тэгээд морь уяхаар миний дүү унаарай за гэсэн аж.

Цэрэгт хамт байсан Дашаа гэх найзруугаа залган найз нь танай Сүхбаатараас хэдэн аятайхан үрээ байдас цуглуулах гэсэн юм найздаа туслаач найз нь хар багаасаа л хурдан морь унаж өссөнийх ганц нэг юм уяж уралдуулмаар санагдаад гэхэд өөө тэр бололгүй яахвээ миний найз хүрээд ир найз нь өөрөө уяж хүлж чадах биш найзд нь хэдэн сайхан адуу байгаа ирээд шилээд сонгоод аваад яв гэх нь тэр. Өдөр болгон Чанцалын хоёр хүү ирж Анхаад хань болж Анхаагаас бүүр холдохыг байсан нь Анхаад ч ханьтай оройд хоёр хүүг нь хүргэж өгөнгөө Чанцалтай уулзах шалтаг болж байлаа.

Би хэд хоног зүүн аймгаар яваад ирмээр байна танай хоньтой хонио нийлүүлээд гэрээ дөхүүлээд барьчихуу хэд хоног гэр мал харж байж болохуу би ирээд хонь малаа ээлжлээд хариулж байя хэн хэнд маань амар гэхэд Чанцал өө тэгээ тэг хонины ээлжтэй бол надад ч гэсэн амар л байна яаралгүй яваад ирэхгүй юудаа би гэр малыг чинь харж байя гэжээ. Хэд хоногийн дараа Анхаа хорь гаран адуу тууж ирэн тэдэн дундаасаа шилэн гурван сайхан үрээ уяж сойж эхэллээ.

Анхаа Чанцалд хандан өнөө орой суманд хошин шогын гоё тоглолт тоглох юм байна хоёуулаа үзхүү гэхэд Чанцал уул нь үзмээр л байна даанч хоёр хүүхэд мал хуйгаа хүнгүй хаяах хэцүү юмдаа хэмээн инээмсэглэхэд нь Анхаа чамайг үзнэ гэвэл сумын төвөөс Жамбаа ахыг дуудаад гэр малаа харуулчихаал хоёуулаа үзчихээд ирье гэснээр тэд тоглолт үзхээр боллоо. Орой есөн цагт эхэлсэн тоглолт шөнө арван хоёр цагт тарсан учир гэр нэлээн зайтай болхоор тэр хоёр сумын төвд хоноод өглөө явхаар боллоо. Жамбаа бол Анхаагын нагац ах тавь дөхөж яваач ганц бие өөртөө таарсан жижигхэн боловч цэвэрхэн байшинд их тохьтой амьдардаг ажээ.

Анхаа Чанцаа хоёр Жамбаагын байшинд элдвийг ярин хэсэг сууж байгаад унтахаар хэвтэцгээлээ. Залуус маань хорвоогийн жаргал цэнгэлийг ханатал эдлэн хоёр биендээ эрхлэлдэн хором ч дуг хийлгүй хоносон ч хэн нь ч ядарсан шинжгүй баяр баясал дүүрэн байх аж. Удалгүй наадам ч болж Анхаагын уясан гурван үрээний хоёр нь айрагдаж нэг нь арав дотор давхиж бөөн баяр хөөр болон Чанцааг хоёр хүүгийнх нь хамт дагуулан баярлаж явахдаа хэзээ язааны эхнэр хүүхэдтэйгээ яваа нэг гэрийн хүмүүс шиг их л дотно сайхан мэдрэмж төрөн аз жаргалаар бялхаж байлаа.

Наадмын дараа намар гэж өвс тоос хадлан тэжээл түлээ түлш бэлдэх их ажил ундарсаар нэг л мэдхэд өвөлжөөндөө буух болсон тэр үед Анхаа зориг гарган Чанцалын гэрийг сумын төвд оруулж бариад нэг гэртээ хамтдаа амьдарч эхэллээ. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр л. Зуны нэгэн сайхан өдөр Чанцал амаржиж хоёр ихэр охинтой болсон юм. Өдөр хоног өнгөрөх тусам цаг минутаар өсөн торних өхөөрдөм бяцхан охидуудаа бас хоёр хөөрхөн хүүгээ ханиа хараад амьдрах амьд явахын учир утга гэдэг чинь энэ л юмдаа би ч одоо л жинхэнэ хүн шиг дүүрэн жаргалтай амьдарч байнадаа гэж бодогдож аж. Элэг бүтэн эрүүл саруул эсэн мэнд байх л энэ хорвоогийн эрхэм дээд жаргал юмдаа. Энэ хорвоогийн дүүрэн жаргалаа гэж.

/Төгсөв/ 2020/11/29/ Ж. Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button