Өгүүллэг

Учрах тавилан

Сэлэнгээ нэг сэрхэд өдрийн арван нэгэн цаг болсон байлаа. Тэрээр ханиад нь хүндрэн хоёр хоног халуурч хэвтсээр хамаг бие нь сульдсан цонхигор царайтай гундуухан харагдаж аж. Халуун нь бууж толгой тархи нь өвдөх нь намдаж бие нь тавирсан ч бүтэн хоёр хоног орноосоо босолгүй хэвтсэн болхоор бүүр сульдаж орхисон байлаа. Сэлэнгээ босон цонхон дээр очин элдвийг харан хэсэг зогссоны эцэст ороо хураагаад усанд орж гарч ирээд сармистай хар шөл хийж уучихаад ерөөсөө гарнаа зар сонин авч аятайхан ажил олж хийе ганцаараа гэрт хэвтсээр байтал бүүр хамрын ханиаданд хүртэл дарлуулдаг боллоо хэмээн бодсоор нүүрээ будаад хувцсаа өмсөн гарлаа.

Гадаа гархад намрын шаргал нар налайтал ээсэн салхигүй тогтуун бүртийх ч үүлгүй сайхан байлаа. Сэлэнгээ тайван алхалсаар автобусны буудал дээрх сонин борлуулах цэгээс шуурхай зар сонин аваад гэртээ орлоо. Хувцасаа тайлан хөгжимөө асаагаад сонингоо барин буйдан дээрээ тухлан ажлын зарыг эхнээс нь уншиж байтал хөдөө уурхайд хятад хоолны мэрэгжлийн тогооч ажилд авна цалин өндөр 30 хоног ажиллаад 15 хоног амрана гэсэн зарын 9911 тэй дугаарлуу залгахад нэлээн дуудуулж байснаа нэгэн эрэгтэй хүн аваад за сонсож байна гэх нь нэг л их дотно сонсогдлоо.

Сэлэнгээ хариу болгон сайн байнауу ажилд авна гэсэн зарын дагуу ярьж байна энэ хаана юуны уурхайд хичнээн хүний хоол хийх вэ хэмээхэд өнөөх залуу энэ өмнөговьд байдаг нүүсний уурхай хориод хятад дарга инжинерүүдийн хоол хийнэ ажлын байр амьдрах орчин тохь тухтай газар байгаа өөрөө энэ ажлыг сонирхож байвал манай компаны оффис дээр ирээд илүү дэлэгрэнгүй мэдээлэл авч болно мэрэгжлийн үнэмлэх иргэний үнэмлэх хоёр хувь зурагтайгаа ирээрэй гэхэд Сэлэнгээ хаяг нь хаана вэ гэж хаягыг нь тэмдэглэн аваад утасаа салгалаа. Өнөөдөр чинь нээрээ тавдахь юм чинь нэгдэхээс явж магадгүй уул нь цөөхөн хүний хоол хийх юм байна оффис нь ч олход амархан газар байна эртхэн очиж уулзахаас гэж бодсоор гарлаа. Сэлэнгээ айлын ганц охин хотод оюутан болчоод байх анхны жил нь аав ээж нь автын ослоор өөд болж тэрээр өнчин ганцаар үлджээ.

Сэлэнгээ сэлэнгэ аймгийн төвд өссөн сургуулиа төгсөөд хотод Х.А.Аын их сургуулийг газар тариалангын агрономич мэрэгжилээр төгссөн боловч мэрэгжилээрээ ажиллалгүй сонирхолынхоо дагуу хятад хоолны тогооч мэрэгжил давхар эзэмшин улмаар хөх хотод мэрэгжил дээшлүүлэх курсд суусан байна. Цэвэрхэн цагаан царайтай нүд хөмсөг сайтай дунд зэргийн нуруутай мах мариа нь таарсан хэнийч нүдэнд тусхаар сайхан бүсгүй ажээ. Сэлэнгээ явсаар нөгөө компаныхаа оффисыг олж очин хоёр давхарт гаран заасан дугаарын хаалгыг татан шагайхад цэлгэр том өрөөний голд нэгэн залуу доош тонгойн юм бичин сууж байлаа. Уучлаарай орж болохуу гэхэд мөнөөх залуу толгойгоо өргөн ороо ор хэмээсэн нь түрүүнд утсаар ярьсан хүний хоолой мөн ажээ.

Сэлэнгээ өрөөнд орход мөнөөх залуу сандлаасаа босон Сэлэнгээд сандал дөхүүлж өгөөд утсаар ярьсан тогоочоор ажилд орох хүнүү манайх өмнөговьд ажиллах нэг тогооч авах юм гурвантэс суманд байдаг нүүрсний уурхай тэнд та хориод хятад дарга инжинерүүдэд хоол хийнэ цалин сая таван зуу 30 хоног ажиллаад 15 хоног амрана ирж очихдоо компаны тусгай онгоцоор нисэнэ ажлын байр амьдрах орчин маш тохь тухтай би энэ компаны төслийн ахлах менижир давхар хятад ажилчид хариуцдаг хятад хэлний орчуулагч хийдэг намайг Төгөлдөр гэдэг энэ ажил танд таалагдаж байвал анкет бөгөлчих би анкеттай чинь танилцаад өөрт чинь хариуг нь яг одоо өгнө гэхэд Сэлэнгээ цалин боломжын дажгүй ажил байна орноо гэж бодон өгсөн анкетыг бөглөн өглөө.

Төгөлдөр за өөрийн тань анкеттай танилцлаа өөрөө хувийн бэлтгэлээ хангаад маргааш өдөр 13 цагт энд ирж чадахуу тэгээд хэдүүлээ нисэх онгоцны буудлаас шууд ажилруугаа ниснэ ш дээ гэхэд Сэлэнгээ инээмсэглэн тэгнээ би маргааш ирье маргааш уулзталаа баяртай гэсээр гарч явлаа. Сэлэнгээ шинэ ажилд орсондоо ч юмуу нэг л сэтгэл өөдрөг нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан алхсаар багын найз Уянгаагынхаа ажил дээр очлоо. Уянгаа Сэлэнгээг харангуутаа хүүеээ миний найз сайнуу ойрд үзэгдэж харагдах ч үгүй утас шөрмөсөө яагаад салгаа хаячаа вэ би чамруу зөндөө залгасан ш дээ чи ядаж дуудлага хадгалах үйлчилгээ авчихгүй яасын санаа зовоогоод таг чиг болчох юмаа гэсээр угтлаа.

Уянгаа бол Сэлэнгээгийн ангийн хар багын найз нэг гудманд өссөн болхоор маш дотно найзалсаар өдий хүрчээ.Өөө яанаа миний найз зөндөө залгасануу ёстой уучлаарай найз нь ханиад хүрээд халуурч хэвтээд утсаач маллах сөхөөгүй байлаа өнөөдөр л асаалаа ш дээ сая найз нь ажилд орхоор болсон маргааш өдөр өмнөговь гурвантэсрүү нисэнэ хориодхон хүний хоол хийгээд сая таван зууг авна боломжын байгаа биз дээ ядаж байхад сая ажилд авсан дарга нь өөрөө хятад хэлний орчуулагч гэсэн ямар царайлаг аятайхан залуу гэж сананаа чи харсан ч болоосой чи лав шууд дурланаа үнэн дажгүй залуу байналээ гэхэд

Уянгаа инээд алдан хөөе хөөе чи харин өөрөө дуралчихсан юм бишүү наад дууны чинь өнгө нэг л өөр байнадаа маргааш чамайг гаргаж өгөхдөө тэр сайхан хүн дурлуулхаар залууг чинь харахаас миний найз маргааш явах юм бол Ариунаатай гурвуулаа нөгөө газраа жаахан дуулж суухуу хэмээхэд Сэлэнгээгийн хоёр хацар хонхойн нүүр дүүрэн жаргалтай инээмсэглэл тодруулан харин тэгьелдаа би Ариунаатай ярьчихая миний найз ажилаа тараад залгаарай би харьж явах бэлтгэлээ базаахаас уул нь ч бэлдэж цөхөх юмгүйлдээ за за орой уулзая гэсээр гарлаа .Сэлэнгээ тайван явсаар гэртээ ороод явах бэлтгэлээ хангаж авч явах юмнуудаа чирдэг чимоданд хийж бэлдэж тавьчаад Ариунааруу залган мэнд мэдээд ажилд орсоноо дуулган маргааш явна гэхэд

Ариунаа өө ашгүйдээ миний найз гоё ажилд орчихсон байна ш дээ би угаасаа захиалга багатай байгаа орой гурвуулаа 7 гээд нөгөө газраа уулзая гэсээр Уянгаа утасаа салгалаа. Жавхаа бол Сэлэнгээгийн найз залуу тэд бараг хоёр жил үерхэж байгаа юм.Сэлэнгээ хөх хотод мэрэгжил дээшлүүлэх курсд сурч байхдаа түүнтэй танилцсан аж. Жавхаа хөх хотод хятад монголын хамтарсан хуванцар эдлэлийн үйлдвэрт ажилдаг энгийн л залуу. Жавхаа айлын өргөмөл ганц хүү ганц ч гэж дээ том болсон хоёр охинтой айлд өлгийтэй байхдаа өргүүлсэн болхоор аав ээжийнхээ эрх хүү болон өсжээ.

/ үргэлжлэл бий/ 2020-02-22 Ж.Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button