Өгүүллэг

Учрах тавилан / Үргэлжлэл /

Орой 19 цагт гурван бүсгүй маань болзсон газараа уулзацгаан караокед дуулж хуурдан яриа хөөрөө инээд болон хөгжилдөж байлаа. Сэлэнгээ миний хоёр найз дуулж бай найз нь нойл орчихоод ирье гэсээр гархад яг өрөөнийхөө үүдэнд шахуу өдрийн ажилд бүртгэж авсан Төгөлдөртэй таарлаа .

Төгөлдөр зог тусан өө сайнуу оройн мэнд манай шинэ тогооч байх шивдээ би сая ажилаа тараад найзтайгаа жаахан дуулж суух гэж ирсэн чинь сул өрөө байдаггүйээ уул нь эднийх их давгүй тохьжилт сайтай дажгүй өрөөнүүдтэй караоке нь дугралт сайтай байдаг юм хэмээн урсгаж гархад

Сэлэнгээ инээмсэглэл тодруулан тийм шүү эднийх их дажгүй газар би найзуудтайгаа хааяа орж ирж дуулдаг юм. Маргааш ажилд явна гэсэн чинь манай хоёр найз жаахан дуулж сууя гээд саяхан орж ирээл байж байгаа юм өнөөдөр тавдахь болхоор караокенууд хүн ихтэй байхаа өөрөө найзтайгаа манай өрөөнд бид гуравтай суугаад дуулах юмуу хэмээн хэлээд би яагаад ингээд хэлчихвээ ямар ичмээр юм бэ намайг юу гэж бодох бол гэж бодон бодлоосоо ичингүйрэн зогсоог ажсан Төгөлдөр инээмсэглээд танай хоёр найз дургүйцэхгүй бол уул нь тэгмээр л байна би хүлээгээд сууж байя чи найзуудаасаа асуугаад надад хариу өгчих гэхэд Сэлэнгээ манай хоёр дургүйцэхгүй байхөө би нойл орчихоод асуугаад өөрлүү чинь залгая гэсээр нойлруу орлоо.

Тэрээр гарч ирэн өрөөндөө орход Уянгаа Ариунаа хоёр зэрэг шахам чи ямар их удваа нойл нүүчихжүү хөөрхөн найзыгаа алдчихвуу гэж айлаа ш дээ яг араас чинь гарах гэсэн ашгүй ороод ирлээ гэцгээсээр бөөн инээдэм болон угтхад сонин юм болсоон намайг ажилд авсан өнөө залуу чинь сая үүдэнд таараад найзтайгаа хоёуулаа дуулж суух гэсэн өрөө байдаггүй гэцэн байж байхаар нь би та хоёроос асуугаадхая манай найзууд дургүйцэхгүй бол хамт сууцгаая гээд хэлчихлээ яагаад ч тэгээд хэлчив бүү мэд хэлсэн хойноо ичиж үхэх шахлаа гэхэд Уянгаа тас тас инээн надтай өдөр уулзахдаа чи харвал шууд дурлана мурлана л гээд байсан чинь өөрөө яг дуралчихсан юм бишүү алив тэр хүн дурлуулхаар сайхан төрсөн хан хүүгээ дуудаачээ хэмээхэд Ариунаа ч гэсэн дэмжин бөөн инээд болцгоолоо.

Сэлэнгээ инээмсэглэн сонин юмаа энэ их хотын олон газруудаас орох дуртай газар нь энэ байж таардаг нь ч юув дээ нэгэнт таараад хамт сууя гээд хэлчихсэн юм чинь дуудхаас гэсээр Төгөлдөрлүү залган ороод ирээ гэж хэллээ. Удаж төдөлгүй Төгөлдөр бас нэг даруухан байрын Төгөлдөрөөсөө үл ялиг намхавтар залуу орж ирээд гурван бүсгүйтэй мэнд мэдэн гар барилцан танилцаад ширээнд сууцгаалаа. Төгөлдөр үнэхээр нүд хөмсөг сайтай өндөр нуруутай монхордуу хамартай эхнэр хүүхэдгүй ганц бие содон хороололд ганцаараа амьдардаг ажээ. Төгөлдөрийн найзыг Санчир гэдэг бөгөөд эхнэр хоёр хүүхэдтэй Төгөлдөрийн багын найз одоо ч нэг дор ажилдаг гэхийг сонссон хэзээний л бодож саналгүй шууд ярьдаг зангаараа Уянгаа хөөх энэ их сонин учрал байна шүү Ариунаа бид хоёр чинь нөхөр хүүхэдтэй манай Сэлэнгээ л ганц бие саяхан содон хороололд нүүж очсон ш дээ ажилд орсон өдрөө л энд ингэж таардаг

тэгээд бүүр болоогүй нэг хороололд зэргэлдээ шахуу байранд байдаг та хоёр учрах ёстой болоол учирж байгаа юм бишүү гэхэд Сэлэнгээ ичэнгүйрэн за зүгээр л тохиолдолоор тэгээд таарчихлаа ш дээ хэмээн дурамжхан маягтай суухад Төгөлдөр инээмсэглэн дууны код хийн нэг мекрафон өөрөө аваад нэгийг Сэлэнгээд өгөн энэ дууг мэднэ биз дээ хамт дуулая гэсээр дуулж эхэллээ.

Тэрээр бараг л мэрэгжлийн дуучинаас дутахгүй сайхан дуулдаг ажээ. Сэлэнгээ Төгөлдөр хоёрын хоолой үнэхээр сайхан нийлж байлаа. Ийнхүү залуус маань дуулж хуурдан яриа хөөрөө инээд наргиа болсоор нэг л мэдхэд караоке ч хаах болжээ. Тэднийг гархад их хотын хөл хөдөлгөөн багасчихсан мэлтийсэн сартай саруулхан сайхан шөнө байлаа. Тэд гэр гэрийн зүг такси барин явхаар болход Санчир Төгөлдөрт хандан Сэлэнгээ та хоёр нэг дор шахуу ойрхон юм чинь таксидчах би баз хүргэнээ дуудчихлаа миний машин ирхээр Уянгаа Ариунаа хоёрыг гэр гэрт нь хүргээд өгчөхье сайхан амраарай маргааш ажил дээр уулзацгаая гэсээр үлдлээ.

Таксинд суусан хойноо Төгөлдөр танайх хэддүгээр байр юм манайх 106 гын А гэхэд Сэлэнгээ би энэ байрыг саяхан түрээсэлж орсон манайх 108 ын Б байсан байхаа саяхан нүүж ирсэн болхоор нээрээ байрныхаа номерыг сайн азаараагүй осолдохгүй л гэрийнхээ дугаарыг мэдэж байна хэмээн ярилцаж байх зуур содон хороололд ирсэн байлаа. Машинаас буугаад би чамайг гэрт чинь оруулж өгөхүү гэхэд Сэлэнгээ зүгээр зүгээр баярлалаа чи эртхэн орж амар маргааш уулзая гэсээр гэр гэртээ орцгоолоо.

Сэлэнгээ гэртээ ороод нүүрээ цэвэрлэж ороо засаад унтахаар хэвтсэн боловч есөн шидийн бодол эргэлдэн нойр нь хулжсан байлаа. Би нээрээ хоёр найзынхаа зөвөлсөнөөр Жавхааг сорьж сонжоогүй бол энэ ажилд орж чадахгүй Төгөлдөртэй ч танилцахгүй өдийд өнөөх л хуучин ажилаа хийгээл бахь байдгаараал байх байсан байхдаа миний хоёр найз ч надаас түрүүлж хүнтэй сууж ээж болцгоосон гэсэндээ амьдралын ухаанаар надаас хамаагүй илүү болждээ.

Би анх хөх хотод очоод хүн танихгүй газар мэдэхгүй ганцаардаж явахдаа Жавхаатай таарсан ганцаардал уйтгар гунигтай байгаа хүн хүнд амархан итгэж амархан дасдаг гэж үнэн бололтой. Жавхаа миний ганцаардсан үед хань болж ойр ойрхон уулзаж намайг дасгасан болхоос надад үнэхээр хайртай болоогүйг би гэдэг хүн мэдрэх сөхөөгүй явсаар бараг бүтэн хоёр жилээ түүнд зориулжээ гэхдээ одоо харамсаад яахав дээ өнгөрсөн цаг хугацааг ухрааж болох биш одоо л ирээдүйгээ бодож ажилаа сайн хийж ухаантайхан амьдрая гэх мэт бодол араас араасаа хөвөрсөөр л ……

Сэлэнгээ хөх хотод мэрэгжил дээшлүүлэх курсээ төгсч ирээд зуун айлын хажууханд байх Бээжин нэртэй зоогийн газарт ажилд ороод ажилтайгаа ойрхон арван нэгдүгээр хороололд байр түрээслэн амьдарч эхэлжээ. Жавхаа бараг орой болгон ви чатаар залган ярьж хайртай дуртайгаа хэлдэг байсан юм. Бараг гурван сар болсоны хойно нэг өдөр Жавхаа би чамайгаа санаад ажилаач хийж чадахгүй сэтгэл санаа тогтохгүй болхоор чамтайгаа байх гээд хүрээд ирлээ одоо чамтайгаа байнга хамт байнаа гэсээр хүрээд иржээ.

Жавхаа ирсэн цагаасаа хойш бараг сар шахуу аятайхан ажил олдохгүй байна гэсэн шалтагаар гэрт л өдрийг өнгөрөөдөг байсан аж. Сар гарны дараа нэгэн хувийн компанид тоног төхөөрөмжийн засварчингаар ажилд оржээ. Ажилд орсоноосоо хойш голцуу оройтож ирэх оройтож ирэхдээ архи ууцан ирэх нь Сэлэнгээд таалагдахгүй байлаа. Сэлэнгээ Жавхаа хоёрын хэн хэнийх нь ажил бүтэн сайнд амарч таарна. Амралтын өдрөөрөө Жавхаа унтаж унтаж найз нь гарч хүнтэй уулзчихаад ирье гэж гараад хоёр ч удаа шөнө дөлөөр хөл дээрээ тогтох тэнхэлгүй болтлоо согтсон амьтан орж иржээ.

Сэлэнгээ амьдралынхаа нарийн ширийн бүхийл юмаа ний нуугүй ярьдаг хоёр найздаа энэ бүхнийг хэлхэд Уянгаа Ариунаа хоёр наад Жавхаа чинь миний найзад хань болох хүн биш байнаа ажилд ороод нэлээн л удлаа чамд юу авч өгсийн чи л амьдралаа авч яваан бишүү найз нөхөд нь гэж ямархуу юмнууд байна чамтай танилцуулсан юмуу танилцуулаагүй бол шал худлаа миний найзын сайхан сэтгэлийг л ашиглаад байгаан бишүү чи манай найз хүүхнүүд энэ бүтэн сайнд манайд ирнэ чи ч гэсэн найзуудыгаа дуудчах хоёуулаа найзуудаа хооронд нь танилцуулая гээ найз нөхдөөр нь хүнийг шинжиж дүгнэж болно бид хоёр ч гэсэн наад Жавхааг чинь шинжээд сонжоод тарын таниадхая гэцгээсэн аж.

Бүтэн сайны өглөө Сэлэнгээ эртлэн босч Жавхааг унтаагаар нь түгжиж орхин гарч найзуудынхаа зөвөлсөнөөр уулзалтанд бэлдэж захаас юм цуглуулаад ирхэд Жавхаа сэрээгүй байлаа. Сэлэнгээ авч ирсэн юмнуудаараа хоол унд бэлтгэн ширээ засаад хоёр найзруугаа мсж бичиж орхиод Жавхааг сэрээн алив миний хайр босоорой манай найз хүүхнүүд манайд ирнэ чи ч гэсэн найзуудаа дуудчих хоёуулаа найзуудаа хооронд нь танилцуулая гэсээр сэрээсэн аж.

/Үргэлжлэл бий/ 2020-02-23 Жанцанхүү овогтой Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button