Өгүүллэг

Ахин учирсан анхны хайр

Билгүүн бол өндөр нуруутай нүд хөмсөг царай зүс бие хаа сайтай хэн ч харсан сайхан залуу тэрээр өвөрхангайд сургуулиа төгсөөд оюутан болсон анхны өдрөөл ангийнхаа Сүнжидмаа гэх эгдүүтэй хөөрхөн охинд ухаангүй дуралсан юм. Билгүүн хар багаасаа л сургуулийнхаа сагс волейболын шигшээ багт тоглохоос гадна цэнгээнт бүжгийн тэмцээн уралдаанд оролцдог авъяслаг нэгэн аж.

Их сургуулийн хичээл эхэлснээс сар гарны дараа их дээд сургуулиудын хооронд цэнгээнт бүжгийн аврага шалгаруулах тэмцээн зохиогдох болж оролцох хүүхдүүдийг бүртгэв. Билгүүн хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж байсан учир оролцох бодолгүй сонирхон бүртгүүлсэн хүүхдүүдийн нэрсийг уншхад Сүнжидмаа гэсэн байлаа. Өөр Сүнжидмаа байж магадгүй гэж бодон хичээлийн завсарлагаанаар Сүнжидмаагаас чи бүжгийн тэмцээнд орох гэж бүртгүүлсэнүү хэмээхэд Сүнжидмаа тормогор алаг нүдээ тормолзуулан нүүр дүүрэн инээмсэглээд тэгсээн гэхдээ надаас бусад нь дандаа хостойгоо бүртгүүлсэн байналээ хос олдохгүй бол оролцож чадахгүй байхөө хэмээн урам муутайхан хариуллаа.

Тэгвэл хоёуулаа хос болж оролцохуу би 3 р дугаар ангиасаа бүжиглэж эхэлсэн гэхэд Сүнжидмаагын нүд очтон гэрэлтэж аз жаргал дүүрэн инээмсэглэл тодруулан тэгьелдаа ямар гоё юм бэ би бүжиглэх дуртай 5 р ангиасаа бүжиглэсэн тэмцээнд түрүүлэх нь гол бишээ сайхан найзуудтай болж мартагдахааргүй сайхан дурсамжтай л үлдмээр байна гэжээ. Ийнхүү тэд 10 хан хоногийн дараа болох тэмцээндээ бэлдэж өдөр болгон хамт бэлтгэлээ хийж бэлтгэлээ тараад Билгүүн Сүнжидмаагаа хүргэж өгсөөр дотно үерхэж эхэлсэн юм.

Билгүүн Өвөрхангай аймагт төрж өссөн айлын ууган хүү доороо хоёр дүүтэй бол Сүнжидмаа Дундговь аймагт төрж өссөн айлын ганц охин ажээ. Нэг л мэдхэд тэмцээний товолсон өдөр болж Билгүүн Сүнжидмаа хоёр маш амжилттай оролцож их дээд сургуулиудын улсын аврагын хүрэл медиал хүртэцгээсэн ажээ. Өдөр хоног урсан өнгөрхийн хэрээр залуус маань нэг нэгэндээ ээнэгшин дасаж ижилдэн нөхөрлөсөөр салж хагцашгүй сайхан хосууд болцгоосон байлаа.

Өвлийн тэр нэгэн гунигт өдөр хайртай хосууд үүрд сална гэж хэн ч төсөөлөөгүй билээ. Согтуу жолоочын хурд хэтрүүлэн явсны хар гайгаар осолд өртсөн Сүнжидмаа энэ хорвоог үүрд орхин одсон юм. Үхснийхээ араас үхэж болдоггүй хатуу хорвоогийн жамыг даган өдөр хоногуудыг өнгөрөөж явсан Билгүүн К.У.Д .Сургуулиа амжилттай төгсөн нэгэн хувийн телвизэд ажилд орсон юм. Угийн ухаалаг даруу төлөв зантай Билгүүн ажилдаа гол анхаарлаа хандуулан телвизийнхээ урдаа барьдаг зураглаач болж чаджээ.

Царай зүс нуруу туруу бие хаа сайтай Билгүүнийг сонирхон харц тусгах сайхан бүсгүйчүүд олон байвч хэн нь ч Сүнжидмаа шиг нь сэтгэлийнх нь торгон утсыг хөндөж хайрын галыг бадрааж чадахгүй явсаар нэг л мэдхэд ажилд ороод дөрвөн жилийг үдсэн байлаа. Хаврын нэгэн өдөр дарга нь Билгүүнээ шинэ ажилчинаа хүлээж авдаа чамтай хамтарч ажиллана сайн зааж зөвлөөд сайн баг болж ажиллаарай гэхэд эргэн харсан Билгүүн бараг ухаан алдах шахлаа.

Яах аргагүй анхны хайрынх нь эзэн сэтгэл зүрхний хайртай бүсгүй Сүнжидмаа нь дүрээрээ зогсож байлаа. Гэнэтийн явдалд цочирдож шоконд орсон Билгүүн таг дуугүй гөлрөн зогсход дарга нь хөөе Билгүүнээ зүгээрүү танилц танай хэсэгт дөнгөж сургуулиа төгсөөд ирж байгаа Нандинэрдэнэ гар нийлж сайн ажиллаарай хэмээн дахин хэлхэд л гэнэт ухаан орсон аятай Нандинэрдэнд гараа өгөн гар барин танилцлаа.

Тэр өдөр чухам яаж ажилаа хийсэнээ ч мэдэхгүй нэг л мэдхэд ажил таран гарах гэж байхдаа чамайг Нандиа гэж дуудаж байж болохуу танайх хаана вэ би хүргээд өгье хэмээхэд Нандинэрдэнэ яг л Сүнжидмаа урдаас нь харан инээмсэглэдэг тэр л инээмсэглэлээр инээмсэглэн манайх залуус хороололд гэхэд нь Билгүүн өөө ойрхон юм байна өглөө оройд хамт ирж очиж байя энэ миний дугаар гээд нэрийн хуудсаа өглөө.

Гэртээ харьсан хойноо ч өнөөдрийн болсон явдалд итгэж ядан үгүй нээрээ сонин юмаа зүүдэндээ л учирдаг хүн маань амид юм шиг яг ахиад гараад ирнэ гэж бас байдгаа хорвоо дээр усны дусал шиг адилхан хүмүүс бас байдаг л юм байна. Үгүй ээ тэр ярьж хэлж хөдлөж байгаа нь хүртэл яг шүү миний хайр чинь цаанаа л нэг энхрий ялдам хоолойгоор эрхлэнгүй их гоё намуухан ярьж яралзсан сайхан цагаан шүдээ гайхуулан нүүр дүүрэн гоё инээмсэглэдэг шүү яг тэр нь хүртэл адилхан юм гэж элдвийг бодсоор бараг нойргүй хоносон аж.

Хайртай бүсгүйтэйгээ анхны болзоонд явах гэж байгаа юм шиг хамгийн гоё гэсэн хослолоо өмсөн хааяа л түрхдэг хайрт Сүнжидмаагынхаа дуртай үнэртэй усыг түрхэн гараад Нандинэрдэнэрүү залган байрных нь гаднаас машиндаа суулган давхиж явахдаа энэ хорвоогийн хамгийн азтай эр хүн шиг аз жаргалаар бялхаж явлаа. Билгүүн амралтын өдрүүдээр Нандиатай кино үзэх аялаж зугаалах амралтанд явах гэх мэтээр цагийг байнга хамт өнгөрүүлж хоёр биендээ ээнэгшин дасаж гал халуун хайрын очыг бадраан хоёр биендээ уусан нэгдэцгээсэн юм. Ахин учирсан анхны хайрын түүх ийм буюу.

//төгсөв// Жа.Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button