Өгүүллэг

Хүйн Аав /үргэлжлэл /

Хэд хоногийн дараа Идэрээ хичээлээсээ тараад харих гэж явтал утас нь дугархад авбал сайн байнауу би чиний эх барьж авсан хүүгийн аав байнаа ахыг нь Жадамба гэдэг хүүг маань өлгийдөж авсан дүүдээ маш их баярлалаа манайх шинийн нэгэнд мянгат малчны цол тэмдэгээ хүлээн авч цайллага хийх юм ах нь дүүгээ урьж байна заавал ирээрэй тэгээд ер нь ах дүү хүмүүс шиг орж гарж холбоо сүлбээтэй яваарай за уулзтлаа баяртай гэсээр утасаа салгалаа.

Удаж төдсөнгүй цагаан сарын шинийн нэгэн болж Идэрээ эртлэн босоод зүг мөрөө гаргаж наранд сүсэглэн залбираад гэртээ орж эмээ өвөөтөйгөө золгочихоод нэг л юманд яарсан аятай илт догдлон байгааг ажсан өвөө нь миний хүү ийш тийшээ явах юмуу одоо нөгөө аавын чинь дүү ээжийн чинь ах нар ирэх байхдаа ирэхээр нь золгочихоод явах юмандаа явахгүй юу гэж хэлж дуусвуу үгүй юу ар араасаа цувралдан ээжийнх нь ах аавынх нь дүү нар гэр бүл үр хүүхдүүдтэйгээ орж ирцгээлээ.

Ах дүү хамаатнуудтайгаа золгон яриа хөөрөө болон хэсэг суусны эцэст Идэрээ өвөө машинаа өгөөч хүү нь ойрхон хөдөө айлд оччихоод ирье гэхэд ээжийнх нь ах Баатар за Идэрээ хүү хадамлахнуу гэхэд Идэрээ үгүйээ манай нэг танил ах мянгат малчин болж байгаа юм тэднийд очиж золгох гээл гэхэд Баатар хөөе тэр харвуу бас мянгат малчны хүргэн болох гэж байгаа байх нь гэх яриа чих дэлсэхтэй зэрэгцэн Идэрээ өвөөгөөсөө машины түлхүүр аван гарлаа.Идэрээ шууд давхин Жадамбын гадаа очин зогсход Хадаан хүүхдүүдтэй хөгжилдөн гадаа байж байлаа.

Идэрээг танисан Хадаан түүн дээр ирэн сайнуу манайх олход амархан байгаа биз дээ хүмүүс одоол цуглаж байна хоёуулаа ахынд оръё гэсээр Жадамбынд дагуулан орлоо.Идэрээг харсан Сэндэр өө манай хүүгийн хүйн аав ирлээ гэхэд Жадамба аль вэ миний дүү наашаа дээшээ суу дээшээ суу хэмээн баруун хоймортоо залан суулгаад миний хөгшин нөгөө хадаг аяга гэхэд Сэндэр найман тахилтай хадаг эртний уран чамин хийцтэй их гарын мөнгөн аяга дүүрэн сүү хийж өглөө.

Жадамба хадган дээр мөнгө аяга дүүрэн мэлтэгнэх сүүг хоёр гардан бариад за энэ залуу бол хэдхээн хоногийн өмнө эхнэрийг маань вагон дотор амаржихад хүүг маань өлгийдөн авсан ачтай буянтай хүн байгаа юмаа ах нь дүүдээ баярласан сэтгэлийнхээ илэрхийлэл болгоод ойр хавийнхаа том жижиг наадмуудад арав гаран айрагдаж түрүүлээд байгаа хурдан хонгор морьныхоо дүү хонгор гүүг унага даагтай нь бэлэг болгон баръя миний дүү олон сайхан хурдан адуутай болоорой амьдралд чинь аз жаргал ажил хөдөлмөр хичээл сурлаганд чинь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе гэхэд гэр дүүрэн хүмүүс алга ташин баяр хүргэж байлаа.

Удсан ч үгүй аймаг сумын удирдлагууд бас бус хүмүүс хүрэлцэн ирж мянгат малчны үнэмлэх батламж гэрчилгээг нь гардуулан өглөө.Үд нэлээн хэвийсэн хойно Идэрээ дуу аялан харьж явлаа.Сар шинийн дараахан Идэрээ сургуулиасаа гарах гэж явтал Жадамба залгаад сайнуу ахын дүү сурлага өндөрүү завтай байна уу завтай бол түр гараад ирээч ах нь чамтай хальт уулзаатхая хэмээхэд Идэрээ дөнгөж хичээл тараал яг одоо гарах гэж байна та хаана байгаан би яваад очъё гэсээр утасаа тасаллаа.

Идэрээг сургуулийнхаа хажууханд байх цайны газар орход Жадамба нүүр дүүрэн инээмсэглэн за ямар хоол идэхүү ах нь гадуур явсаар байгааад бүүр өлсөж орхиж дүүтэйгээ нэг сайхан хооллож аваад эртхэн гарая ирээд хоёр хоночихлоо муу хүүгээ санаад хэрэг алга гэсээр угтлаа.Идэрээ Жадамба хоёр хооллож дуусхын алдад Жадамба май энэ цагаан сарын бэлэг гэсээр машины түлхүүр өглөө.Тэгээд цонхоор заан энэ цагаан машиныг ах нь дүүдээ авлаа гэхэд Идэрээ хэсэг балмагдан байснаа уучлаарай ахаа би энэ бэлгийг чинь авч чадахгүйнээ та надад зөндөө бэлэг өгсөн шүү дээ та наад машинаа өөрөө уначах гэхэд

Жадамба миний дүү ахыгаа гомдоож байна шүү ах нь шинийн наймандаа багтаж дүүгээ унаатай болгох гэж ирж байхад авахгүй бол нээрэй гомдоно шүү аль эсвэл голоод байгаамуу ах нь солиод өгөхүү асуулгүй авцан онцгүй байна уу гэхэд Идэрээ юу гэж голох вэ ах минь энэ чинь хэтэрхий ахадсан бэлэг болхоор л дүү нь авч чадахгүйн гэхэд Жадамба за алтан шар зам нь өлзийтөй байг гэсээр Идэрээгийн гаранд өнөөх машины түлхүүрийг бараг хүчээр шахуу атгуулахад Идэрээ аргагүйн эрхэнд түлхүүрийг авч маш их баярлалаа ахаа хэмээхэд Жадамба зүгээрээ миний дүү ах нь яарч байна эхнэр хүүхэд хэцүүдэж байгаа миний дүү энэ хэдэн төгрөгийг Хадаанд дамжуулаад өгчих гэсээр кармаанаасаа хэсэг хорин мянгат гаргаж өгөөд за ярьж байгаарай дараа уулзатлаа баяртай гээд гараад явчихлаа.

Идэрээ Жадамбын бэлгэлсэн шинэхэн ниссан маркын машинд орж суун Хадааны дугаарлуу залгалаа. За сайнуу гэх цээлхэн хоолойг сонсоод Идэрээгийн зүрх цээжиндээ багтаж ядан зохилж яагаад байгаа учираа олохгүй ээрч мууран байж сайн сайнуу сургууль дээр байна уу уулзах хэрэг байна гадаа хүлээж байя хэмээн хэлээд утасаа салгалаа.Төд удалгүй Хадаан ирж хөөх чи машинаа шинэ болгоод солчихоо юу гэхэд Идэрээ үгүй тэр чинь өвөөгийн машин байсан юм харин энэ машиныг дөнгөж сая танай хүргэн ах надад авчирж өгөөд би ийм том бэлэг авч чадахгүй гэхэд авахгүй бол гомдоно момдоно гэж байгаал өгөөд явлаа.

Чамд энэ мөнгийг өгүүлсэн гээд мөнгийг өгхөд манай хүргэн ах ингэдэг байхгүй юу надад байнга мөнгө өгөх гээд байдаг юм авахгүй болхоор дансруу хийчхэнэ эсвэл хүнээр өгүүлэнэ их тусархуу өглөгч ажилсаг их сайн хүн дээ тэр хавьдаа нэлээн нэр хүндтэй хэд хэдэн айлыг малжуулцан гэсээр мөнгийг авлаа.Тэр хоёр хэсэг ярилцах зуур Идэрээ Хадааныг гэрт нь хүргэж өгөхөөр машинаа асаан хөдөллөө. /Үргэлжлэл бий/

Ж.Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button