Өгүүллэг

Хүйн Аав Төгсгөлийн хэсэг

Идэрээ Хадаанд хандан чи хаа байсан нисэхээс хичээлдээ явж байхаар манайд надтай байж болно ш дээ би сургуультай ойрхон байранд ганцаараа байдаг тэгээд ч чамаас нэг курс дээр юм чинь хичээлд чинь тус болно гэхэд Хадаан за болихуудаа хүмүүс юу гэж бодох юм гэхдээ ч холоос явах ч жаахан тиймхэн л байна ядаж байхад миний байгаа айл олон жоохон хүүхэдтэй тэд нар нь шуугилдаад өдөр хичээл хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй манай ээжийн талын хамаатных л даа эгч ах хоёр ажилтай өглөө гараал орой ирдэг болхоор гэр орны аар саар юм хийгээл нэг мэдхэд орой болчихоно тэгээд хүүхдүүдийг нь унтсан хойно хичээлээ хийгээд нэг хоёр хүргэж унтаад өглөө зургаад эхний автобусаар сургуульруугаа явахгүй бол хоцорчох гээд байдаг юм хэмээхэд

Идэрээ одоо удахгүй хаврын шалгалтанд бэлдэхээр бүүр хэцүүдэх юм байна чи зүгээр л надтай байгаач оюутан хүн гол нь сурч эзэмшиж байгаа мэрэгжилдээ л цагаа зориулж эзэн болох хэрэгтэй тийм болхоор надтай байсан нь дээргүй юу бодож үзээрэй гэв.Идэрээ нисхийн эцэсийн буудалд Хадааныг хүргэж өгөөд харилаа.Хэд хоногийн дараа Хадаан Идэрээ хоёр сургууль дээрээ таарч хэсэг юм яриад хичээлээ тарсаны дараа уулзацгаан хамт хоолонд орцгоолоо.

Тэр хоёр цайны газраас гарч Идэрээгийн машинруу алхаж байтал өндөр царайлаг залуу ирэн өө чи энд байсан юмуу би чамайг сургуулиар хайгаад за явахуу гэхэд Хадаан ичэнгүйрсэн байртай Идэрээрүү нэг сүрхий харсанаа за тэгье за баяртай би харилаа гэж хэлэн яваад өглөө.Идэрээ машиндаа орон хөдлөх гэж байтал нөгөө залуу Хадаан хоёр хажууханд нь байсан тас хар бензэнд суун салхи татуулан давхин одлоо.

Аан баян айлын хүүхэдтэй үерхдэг болоод л надтай цуг байхаас татгалзаад байсан юм байналдаа арга ч үгүй биз дээ энэ ухаалаг царайлаг гоё биетэй ааш зан сайтай охин мань шиг амьтныг яалаа гэж тоохов гэж бодсоор харилаа.Маргааш нь Идэрээ хичээлийн завсарлагаанаар Хадаантай уулзах гэж явтал Хадаан сургуулийн цонхоор харан зогсож байгаа нь харагдлаа.

Идэрээ нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан Хадааны зүг хэд алхаад дахин харвал өчигдрийн Хадаантай хамт явдаг залуу хажууд нь оччихсон юм ярин зогсоо нь харагдахад Идэрээгийн хөөрсөн сэтгэл хаа нэгтээ нисэн одсон мэт алга болж гунигт автан буцан алхлаа.Хэдэн өдөр дуу шуу ч үгүй дүлий дүмбэ аятай бодолд дарагдан явах болсон Идэрээг ажсан ангийн найз Мөнхөө нь миний анд яагаа вэ бие хаа зүгээрүү өчнөөн хоног гэдэс нь гүйлгэсэн амьтан шиг цонхийсон царайтай сонин болчихсон байх чинь гэхэд

Идэрээ зүгээрээ андаа яагаач үгүй зүгээр л жаахан ядарсан юм байлгүй гэхэд Мөнхөө зүгээр ч биш дээ аль эсвэл анд бүтэлгүй дурлалтай учираа юу тэр охин чинь хэн юм бэ би танихуу уулзаж чадахгүй байгаа бол анд нь уулзуулаад өгөхүү хэмээн маасайтал инээх аядхад Идэрээ бас худлаа инээх аядан үгүйээ андаа юун дурлах тийм зав ч алга анд нь ядраад байна харьж амарлаа гэсээр Мөнхөөг орхин гэрлүүгээ харилаа.

Идэрээг дөнгөж гэртээ орж ирэн хувцасаа солиж байтал өвөө нь залган миний хүү сайнуу хичээл сурлага өндөрүү хичээлээ сайн хийж байгаа биз эмээ бид хоёр нь баруунхараа өнгөрөөл явж байна гэхэд Идэрээ хүү нь сайн сайн сая хичээлээсээ тарж ирээл байж байна та хоёр ирж яваа юм бол би хоол хийгээд байж байхуу ямар хоол хийхүү гэхэд өвөө нь хэрэггүй хэрэггүй миний хүү хоол ундаар яахав эмээ өвөө хоёр нь хоол идцэн харин миний хүү л хоол ундаа сайн идэж ууж хичээл номоо сайн хийгээрэй гэсээр утасаа салгалаа.

Идэрээ цайгаа ууж хэсэг амраад хичээлээ хийж эхэллээ. Хичээлээ дуусгаад юм бодон хэвтэж байгаад унтаж орхижээ нойрон дунд нь хаалга цохих шиг болход цочин сэрж өө эмээ өвөө хоёр ирж байна гэж бодон хаалгаа тайлхад эмээ өвөө нь биш харин Мөнхөө инээд алдсаар зогсож байлаа.Мөнхөө орж ирээд за андаа хувцасаа өмсчих хоёуулаа явъя өнөөдөр манай ангийн Сарнайгын төрсөн өдөр гэнээ чамайг дагуулаад ирээрэй гэсэн цаад Сарнай чинь чамд сайн юм бишүү танай Идэрээ уул нь дажгүй залуу даанч жаахан их зантай юм шиг байдаг гээл байна лээ тийм хөөрхөн охин тоож байхад чи нээрээ сонин юмаа би л байсан бол аль үжий үерхээд эхэлцэн байгаа гэж урсгаж гарав.

Идэрээ найз нь явахгүйээ эмээ өвөө хоёр эрдэнэтээс ирж байгаа. Тэгээд ч Сарнай миний сонирхдог охин биш нээх дотно биш байж би очоод яахын чи л очино гэсэн юм бол чи өөрөө оч гэхэд Мөнхөө за арайч дээ нэг анги тэгээд долоо хоног болгоны хагас бүтэн сайнд хамт сагс тоглоод байдаг байж дотно биш ч гэх шиг маяглаад байх юм хоёуулаа хамт яваал ирье гэж шалсаар байлаа.Аль өдөр л баруунхараа өнгөрч явна гээд байсан эмээ өвөө хоёр яачихваа машин тэрэг нь зүгээр л байгаадаа гэж бодон өвөөрүүгээ залгахад өвөө нь утасаа аван өвөө эмээ хоёр нь айлд байна маргааш очино миний хүү бид хоёрыг хүлээгээд яахав эртхэн амар гэлээ.

Идэрээ Мөнхөө хоёр бэлэг дурсгалын дэлгүүрээр орон төрсөн өдрийн эзэнд бэлэг аваад Сарнайгынд очлоо.Хорь гаран охид залуус цугалжээ.Зарим нэгийг нь танихгүй ч ихэнх нь ангийхан нь байлаа. Идэрээ Мөнхөө хоёр Сарнайд авч очсон бэлгээ өгөөд бусадтай ярилцан байтал Хадаантай уулзаад байсан өнөөх өндөр залуу ангийнхан Чимгээтэй хөтлөлцөөд орж ирлээ.Идэрээ Мөнхөөгөөс энэ Чимгээтэй яваа залууг чи танихуу гэхэд аа энэүү Чимгээгийн найз залуу ш дэ баян айлын хүүхэд аав нь хэд хэдэн компанитай том хүн байдаг гэсэн баян айлын хүүхэд гэхэд их даруухан дажгүй зантай давгүй залуу байгаа юм чи танидаггүй юмуу аяар танилцаарай гэхэд Идэрэээ найз нь явлаа хүнтэй уулзах хэрэгтэй болчихлоо гээд гараад явчихлаа.

Идэрээ Сарнайгынхаас гараад шууд давхин Хадааны гадаа очин Хадааныг дуудхад удаж төдсөн ч үгүй Хадаан гарч ирлээ. Идэрээ сайнуу гэж мэнд мэдээд нэг л хулгасан байртай толгойгоо маажлан эртээд чамайг машинтай аваад явдаг юун залуу вэ гэхэд Хадаан аан тэрүү манай аавын найзынх нь хүүхэд хааяа аавынхаа машинтай яваа үедээ намайг хүргэж ирдэг юм танай ангийн Чимгээ гээд охинтой үерхэдэг гэсэн гэр нь буянт ухаа хороололд байдаг юм яасан энийг л асуух гэж ирсэн юмуу хэмээхэд Идэрээ балмагдан үгүйлдээ яг үнэнийг хэлхэд би чамайг манайд надтай байгаач гэж хэлэх гээл үгүйээ бүүр гэртээ аваачих гэж ирлээ гэв.Би уул нь чамтай байвал амар л байна сургуульдаа ойрхон шалгалтандаа бэлдэж сургууль дээр оройтсон ч амар гэхдээ эгч ахаас санаа зовоод байна хэмээхэд тэгвэл хоёуулаа ороё би ах эгчид чинь хэлээд ойлгуулчих байх орохуу гэсээр Идэрээ Хадааныг даган орлоо.

Ороод за сайн байцгаануу намайг Идэрээ гэдэг би цагаан сараас өмнө гээд болж өнгөрсөн үйл явдлыг бараг нүдэнд харагдтал ярьж дуусаад тэгээд би ганцаараа байдаг болохоор Хадааныг хамт байгаач сургуульдаа ойрхон хичээл шалгалтандаа бэлдэхэд чинь ч амар би бас туслана гэж гуйсан юмаа та хоёроос зөвшөөрөл авах гэсэн юм гэхэд ах эгч хоёр нь өө нөгөө Сэндэрийн хүүг эх барьж авсан залуу чи юмуу Хадаан миний дүү өөрөөл мэд манайх ч аргагүй хол гэсээр

Идэрээг хоол цайгаар дайлж байхад одоо хаврын шалгалтанд бэлдээд сургууль дээр өдөржин байх байх ойрхон нь дээр юмуу гэхдээ дүү нь ирж байнаа гэсээр хувцас хунар юмнуудаа бөөгнүүлэж аваад Идэрээтэй гарцгаалаа.Өдөр хоног цаг хугацаа өнгөрсөөр сар жил улиран одохын хэрээр тэр хоёр нэг нэгэндээ улам ээнэгшин дасаж байлаа.Идэрээгийн аав ээж хоёр бэртэйгээ танилцана гэж солонгосоос ирцгээлээ.Идэрээ ч сургуулиа төгсөх дөхсөн тэр үед Хадаан хөл хүнд болсон байлаа .Хүйн Аавын учирал ийм буюу.

/Төгсөв/ Ж. Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button