Өгүүллэг

“АМЬДРАЛЫН ХЭЛХЭЭС” ӨГҮҮЛЛЭГ

Цэцгээ хотын захруу орж ирээл их хотын хөл хөдөлгөөн энд тэндгүй сүндэрлэх гоё гоё өндөр байшин барилгыг харан өөрийн мэдэлгүй хажуудах хүнийхээ яриаг ч анзаарах сөхөөгүй алмайран явна Цэцгээ өвөрхангай аймгийн Уянга суманд төрж өссөн.Тэндээ сургуулиа төгсөөд Анагаахын их сургуулийн оюутан болхоор Улаанбаатарт ирж байгаа нь энэ.

Түүнийг драгон дээр ирэхэд аавынх нь дүү болох Саруул бүсгүй инээд алдсаар тосон угтлаа.За миний дүү сайн явж ирвүү замдаа ядарвуу манайх ойрхоон энүүхэн 21р хороололд хоёуулаа өнөөдөр сайхан амарч хоноод маргааш сургууль дээр чинь очиноо.Том сургуулийн мундаг гоё мэрэгжил сонгосон дүүдээ баяр хүргье.Миний дүү чаднаа сайн эх барих эмч болоод олон сайхан хүүхдийн хүйн ээж болоорой.Эгч нь дүүдээ чадах ядахынхаа хэрээр туслаж дэмжинээ гэсээр ярьж явтал Саруулын байрны гадаа ирсэн байлаа.

Тэд нэгэн байрны эхний орцоор юм хумаа аван орох гэтэл Цэцгээгийн үеийн өндөр царайлаг залуу ирэн сайнуу Саруул эгчээ та хөдөө яваад ирж байгаа юмуу дүү нь наад юмыг чинь авъя гэхэд Саруул сайн миний дүү сайнуу эгч нь хөдөөнөөс ирсэн дүүгээ тосоол ирж байна. Энэ манай ахын охин Цэцгээ анагаахад сурахаар ирж байгаа юм танилц энэ манай хөршийн хүүхэд Батаа гэж тэднийг танилцуулаад дээш шатаар өгсөн 2 давхарын хаалга онгойлгон орход сайхан хоолны үнэр хамар цоргин угтлаа.Батаа өргөж явсан юмаа тавиад гарах гэхэд Саруул Батаа миний дүү наашаа суу хоол идээд гар Болдоо ах чинь хоол хийгээл байх шиг байна гэв.

Болдоо миний хайр ямар хоол хийгээв дээ сая харин үүдэнд ашгүй Батаа таарч бид хоёрын ачааг оруулалцаж өглөө гээд заа миний хоёр дүү тэр ширээнд суугаад юм хум идэж ууж бай одоохон хэдүүлээ сайхан хооллоноо гэсээр гал тогооруугаа орлоо.Цэцгээ Батаа хоёр бие биенээ сайн танихгүй болохоор бишүүрхэнгүй юу ч ярихгүй суух завсар Батаа энэ охин хөдөөний охин гэхэд их царайлаг бас их даруухан охин байна шүү би ч хөдөөний охидууд гэхээр л улаан хацартай хотын охидоос ондоо байхын бодсон буруу байжээ.

Жинхэнэ Цэцгээ нэрэндээ таарсан Цэцэг шиг сайхан охин байнадаа хэмээн бодож байхад харин Цэцгээ хотын залуус хүмүүжилгүй л гээд байсан энэ залуу шиг царайлаг хүмүүжилтэй залуус олон л байдаг байхдаа би ч энэ их хотод төөрч мунгинаад баларч мэдхээр газар байна шүү бушуухан сургуульдаа ороод замаа сайн мэдээд авчахвал болхоно тэр хичээлдээ сайн сурч байгаад өдий зэрэгтэй хүн болгож өсгөж өндийлөгсөн аавыгаа л баярлуулах юмсан аав минь миний төлөө өдөр шөнөгүй мөн ч их зүтгэсэн жинхэнэ амид бурхан шиг сайн хүндээ би заавал сайн эмч болоод аавынхаа ачыг хариулах ёстой гэж бодсоор суулаа.

Болдоо Саруул хоёр уур нь савссан бууз тавгалж ирэн тавиад амттан шимттэн дүүрэн ширээ тойрон сууцгааж хоололцгоолоо.Маргааш нь саруул Цэцгээ хоёр АУИС ын тэнхэмийн эрхлэгчтэй уулзаж аль ангид хэн багшын удирдлаганд сурах талаараа сайн мэдэж аваад явж байтал хажууханд нь нэгэн машин ирж зогсоод та хоёр суугаач хаа хүрэхнүү би хүргээд өгье гэх нь Батаа мөн байлаа.Саруул өө Батаа миний дүү энд юу хийж яваа юм бэ гэхэд Батаа манай сургууль энд ш дээ би уул уурхайн инжинерийн 2 күрс сая сургуулиар орчоол харих гэж явна гэхэд Цэцгээ өөх энэ залуу чинь сансаныг бодход мундаг сургуулийн гоё мэрэгжилээр сурдаг юм байна ш дээ сурлага сайтай л байх нь дээ гэж бодон явлаа.

Цэцгээ төрсөн цагаасаа аавтайгаа хоёуулханаа өссөн боловч зөв хүмүүжилээр өсөж 12 р ангиа алтан мидальтай онц төгсөөд хүссэн сургуулийнхаа хүссэн мэрэгжилээр сурах эрхээр шагнуулсан билээ.Цэцгээгийн ээж түүнийг дөнгөж төрүүлээд төрөхийн хүндэрлээр нас барж түүнийг ганц аав нь л өдий зэрэгтэй хүн болгосныг бодон бодон би заавал эх барих эмч болчихоод олон сайхан эх үрсийг өнчрөл хагцалгүй эсэн мэнд төрүүлж ээж аавынхаа ачыг хариулана гэж шийдсэн юм.Цэцгээгийн аавыг Даваа гэж сумын заан цолтой хүдэр сайхан биетэй нүд хөмсөг болсон хэнийч харцыг булаахаар сайхан эр байх ажээ.

Даваа цагдаагын акадим төгсөөд хайрт эхнэрийнхээ нутагт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очсон байна.Гэвч жил гаранханы дараа хайрт гэргий нь ганц охиныг нь төрүүлээд хорвоог орхиход охиныхоо төлөө дуртай мэргэжлийнхээ ажлыг орхихоос өөр сонголт түүнд байсангүй.Ажлаасаа гаран хувиараа ногоо тарьж гахай тахиа тэжээн амьдралаа залгуулж эхэлсэн юм.Одоо бол тэрээр томхон эдлэн газартай багахан хувийн компаны захирал болж чаджээ.Хичээлийн шинэ жил эхэлж Цэцгээ Батаа хоёр нэг айлын хүүхдүүд шиг өглөө хамт яван орой хамт ирцгээсээр нэг нэгэндээ ээнэгшин дасаж ижилдэн нөхөрлөж явсаар сайн найзууд болцгоолоо.

Батаа Цэцгээгийн сэтгэлд хүрэхийн тулд түүнийг хотын гоё гэсэн газруудыг үзүүлэн хэн ч харсан сайхан хосууд шиг явах болжээ.Ийнхүү өдөр хоног сар жил усны урсгал шиг урссаар нэг л мэдхэд Батаа сургуулиа төгсөх болжээ.Батаа сургуулиа төгсөөд нэгэн алтны томоохон компанид ажилд орлоо.Түүний ажилд орсон компани хөдөө орон нутагт олон салбартай учир Өмнөговь Өвөрхангай хоёрын аль хүссэндээ очиж ажиллахыг санал болгоход Батаа эргэлзэх юмгүй Цэцгээгийнхээ нутаг Өвөрхангайг сонгон очиж ажиллахаар боллоо.

Ийнхүү Батаа Өвөрхангайн хүн болж очин амьдарч байтал Цэцгээ нь сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмчээр ажиллахаар ирлээ. Инжинер их эмч хоёрын маань хурим найр нижгэр сайхан болж Цэцгээ бүсгүйн хүсэл мөрөөдөл биелэлээ олж аавыгаа баярлуулан хөл хүнд болсоноо дуулган давхар давхар бэлэг барьсан билээ.Цэцгээ бүсгүй 2 ихэр хүү төрүүлэн аз жаргалаар дүүрэн сайхан амьдарч байгаа юмаа. Амьдралын хэлхээс үргэлжилсээр ……. Төгсөв.

Жа. Очирхуяг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button