Өгүүллэг

Ууланд учирсан дурлал Өгүүллэг

Өглөө эртлэн хөдөлсөн машин үд хэвийх үед Архангайд ирлээ.Солонгоо ажлынхаа амралтаар найзуудтайгаа амарч яваа нь энэ.Тэд машиндаа дөрвүүлээ яваа боловч Солонгоо нэг л ганцаардсан байдалтай хотос хөдөлсөнөөс хойш машины цонхоор хавь ойрыг ширтэн хааяа хааяа гүн санаа алдан явна.Солонгоогын хоёр найз хүүхэн болох Учрал..мөн Хишигээ Учралын нөхөр Батаа дөрөв Архангайд байгалын сайханд амарч зугаалах гэж яваа боловч бүгд л дор бүрнээ юм ярихгүй шахуу хөгжим сонсон орчин тойрноо харуулдан явсаар нэг л мэдхэд зорьсон газраа ирцгээсэн байна.Самартай ,жимстэй ,голтой .

горхитой, хадтай ,асгатай үзэсгэлэнт сайхан уулын хормойд буудаллан майхан саваа барин хоол цай идээ унд болон хэсэг бужигналдсаны эцэст харанхуй болох арай болоогүй болохоор тэд жимс түүцгээхээр болцгоон нэг нэг сав барин модруу орцгоолоо.Солонгоо гуч гарж яваач өндөр гуалиг биетэй тогтсон сайхан ажил төрөлтөй царай зүс сайтай хэн ч харсан гологдохооргүй сайхан бүсгүй ажээ.Тэрээр нэг насныхаа ханьтайгаа учрахыг битүүхэн мөрөөдөх болжээ.

Солонгоо хад асга дамжин жимс түүн амтархан идэнгээ сэтгэл хөдөлгөм айзам яруу хоолойгоор Хүрэн толгойн сүүдэр дууг хүнгэнтэл дуулахыг бүүр жимсээ түүхээ мартан чих тавин сонсохдоо ингэж гоё дуулдаг хүн бас байдагаа ямар гоё цээлхэн хоолойтой хүн бэ ингэж гоё дуулж байгаа хүн их л гоё хүн байгаа байхдаа хэн юм бол харах юмсан гэсэн битүүхэн бодол төрөн бодолдоо хөтлөгдөн ийш тийш харан тэр сайхан дуулж байгаа эрийг битүүхэн хайлаа.

Батаа ингэж гоё дуулахгүй дээ Батаа солгой хоолойтой гэж Учралын ярихыг сонсож байснаа саналаа.Бид хэдээс гадна энэ ууланд хүмүүс байгаа л юм байна. Ийм дууг дуулж байгаа юм чинь нас нь миний үеийн эсвэл надаас ах л хүн байнадаа мэдээж эхнэр хүүхэдтэйгээ хамт яваа байлгүй би чинь одоо юу болоод есөн шидийн сонин сонин юм бодоод байнаа харанхуй болхоос өмнө жоохон ч гэсэн жимс түүхээ бодъе хэмээн бодоод жимсээ түүж гарлаа

Жимсээ түүх ажилдаа улайран харуй бүрий болж байгааг ч анзаарах сөхөөгүй байтал гэнэт хэн нэгэн сайн байнауу гэсэн хүдэр баргил хоолойгоор мэндэллээ.Дав хийтэл зочин эргэж харвал өтгөн нүд хөмсөг болсон өргөн ханхар цээжтэй тэгшхэн сайхан биетэй аргагүй л хүний харц булаахаар сайхан төрсөн Солонгоогын үеийн болвуу гэмээр залуу яралзсан цагаан шүд гарган инээмсэглэн зогсож байлаа.Сайн та сайн байнауу хэмээн хариу мэндлээд түрүүхэн гоё дуулаад байсан хүн та байхнээ хэмээн тэсэлгүй асууж орихлоо.

Залуу ахиал нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан инээмсэглээд тиймээ намайг Золбоо гэдэг таныг хэн гэдэг вэ хэмээн гараа сарвайхад намайг Солонгоо гэдэг та үнэхээр сэтгэл хөдлөм сайхан дуулах юмаа гэхэд Золбоо манай аав энэ нутагын хүн л дээ намайг бага байхад уулааар их дагуулж явна тэгэхдээ энэ дууг үргэлж дуулж өгдөг байлаа.Би яахав дагж дуулсаар байгаал сурсан юм.

Нутагтаа ирээд аавыгаа санаад дуулсан ухаантай миний сайхан дуулах гэж юу байхав зүгээр л өөртөө дуулсан ухаантай гэхэд Солонгоо үгүйээ та үнэхээр гоё дуулаж байналээ.Өөртөө зориулж дуулсан юм бол одоо надад нэг дуулаад өгөөч би ахиад сонсмоор байна гэхэд Золбоо инээмсэглэн ярианы сэдвийг өөр тийш эргүүлэн та хэдүүлээ яваа юм бэ тэр доор ойр ойрхон хоёр ч хүн яваа харагдсан гэж асуултаар булж гарлаа.

Энэ хооронд Солонгоо ийм гоё дуулдаг ийм царайлаг бас гоё биетэй сайхан гэхэд ч багадмаар хүн мэдээж эхнэртэй л байхдаа юу гэж л эхнэр хүүхэдгүй өдий хүрэв гэж хэмээн бодож амжлаа.Би гурван найзтайгаа дөрвүүлээ яваа хотоос өнөө өглөө гарсан энд долоо хоног амрах санаатай ирсэн гэхэд Золбоо харин би найзтайгаа хоёуулаа яваа ирээд хоёр хоночохлоо нөгөөдөр буцна ажилынхаа зав чөлөөгөөр л явна хэмээхэд Солонгоо өөрөө ямар ажил хийдэг вэ эхнэр хүүхэд чинь цуг яваагүй юмуу би нэг хувийн эмнэлэгт хүүхдийн эмч хийдэг ээлжийхнээ амралтаар л явна гэхэд хариуд нь

Золбоо би бас нэг хувийн компаны хуулийн зөвлөх хийдэг эхнэр хүүхэд байхгүйээ ганц бие хэмээхэд Солонгоо өө яанаа өөртөй чинь ярьсаар байгаад бүүр харанхуй болж гүйцлээ эртхэн уруудаж нөгөө хэдийгээ олж авахаас аягүй бол төөрчөхөнө гээд босход Золбоо манай майхан энүүхэн энд байгаа ороод гараач би өөрийг чинь ангын шөлөөр дайлмаар байна гэхэд нь Солонгоо мэдээж хүсэл мөрөөдлийнхөө залуутай учирчахаад хамт явмаар байвч уучлаарай би чамайг сайн танихгүй тэгээд ч найзууд хайгаад сүйд болох байлгүй харин маргааш өдөр бол ангын шөлөөр дайлуулахаас буцахгүй шүү гэхэд за тэгвэл би жаахан дөхүүлээд өгье би том ан агнадаггүй туулай чандага шувуу мувуухан агнадаг муухан л анчиндаа найз нь маргааш чамайг зэрлэг туулайны шөлөөр дайлнаа ядаргаанд бол янзтай шүү дээ хэмээн ярьсаар яваад нэг мэдхэд бараг модноос гарж Солонгоогын майхны хажууханд ирсэн байлаа.

.Солонгоо энд ирцэн юм чинь манай майханд очоод цай уугаад манай найзуудтай танилцаад яваач бас над шиг нэг нөхөргүй сайхан бүсгүй байгаа эхнэрээ болгоод авчих ч юм билүү юмыг яаж мэдлээ гэхэд Золбоо дуугай л инээмсэглэн явсаар Солонгоогын найзууд дээр очин мэнд мэдээд түүдэг галын дэргэд зүлгэн дээр завьлан суулаа.Солонгоогын найзууд бүгд л эвэртэй туулай үзсэн юм аятай мэл гайхацгааж байснаа гэнэт ухаан орсон юм шиг цай унд чихэр жимс болон Золбоог дайлцгаалаа.

Золбоо дөнгөж буцалсан халуун цай оочлонгоо нүүрэндээ үгээр хэлэхийн аргагүй сайхан инээмсэглэл тодруулан суухад Солонгоогын найз Хишгээ гэх аманцар хүүхэн миний найз чинь үлгэрт гардаг хан хүү шиг энэ сайхан залууг энэ ой модны хаанаас нь олоод ирвээ миний найзд бурхан бэлэг болгон явуулж дээ ямарт нь ийм сайхан бэлэг өгөөд ямарт нь юу ч өгдөггүй байнаа гэхэд Солонгоогын санаа зовон хажуудаа суух Хишгээг үл ялиг нудраад авлаа.Тэгснээ гэнэт сансан аятай танилцацгаа энэ Хишгээ энэ Учирал аа энэ харин манай жолооч бид гуравын бие хамгаалагч манай Учралын нөхөр Батаа хэмээн танилцууллаа.

Тэгхэд нь Золбоо хэмээн нэрээ хэлээд бүгдтэй нь гар барин танилцлаа.Дахиал аманцар түргэн юу ч бодолгүй ил цагаан ярьдаг зангаараа Хишгээ хөөх нэр нь хүртэл ямар гоё юм бэ аргагүй л нэртэйгээ зохицсон сайхан хүнтэй учирж дээ миний найз гээд Солонгоог бүүр ичээж орхилоо.Золбоо ч нээх их юм ярилгүй ойр зуурын юм ярьж сууж байгаад хажуудаа суух Солонгоогын гараас зөөлхөн атгаж маргааш уулзая уулзатлаа түр баяртай сайхан амарцгаагаарай гэж хэлээд босон алхсаар модруу орон харанхуйд уусан алга боллоо.

Солонгоо тэр шөнө бараг унтаж чадсангүй Золбоогын талаар бодон бүүр мөрөөдөлдөө автан Золбоотой хуримаа хийж байгаагаар төсөөлөн ургуулан бодол мөрөөдөлдөө умбан байсаар үүр цайхын алдад аргагүй нойрондоо дийлдэн нам унтлаа.Батаа тэднээс түрүүлэн босож гишүү түүн цай чанаад хүүхнүүдээ босоорой үд боллоо.Солонгоогын маань хан хүү хүлээгээд хэцүүдэж байгаа байх шүү эртхэн уулзуулая гэхийг сонсоод Солонгоо бараг л жаахан хүүхэд шиг огил харайх нь холгүй яаран бослоо.

Тэд цай унд уун хэсэг инээж хөгжилдсөний эцэст бүгд модруу орон жимсээ түүхээр явцгаалаа.Солонгоо Золбоог хаанаас гараад ирэх бол хэмээн битүүхэн харуулдаж хавь ойроо нүд гүйлгэн харж байлаа.Гэнэт түүний хоёр нүдийг халуу дүүгсэн гараар зөөлөн дараад за сайхан бүсгүй минь сайхан амарсануу хэмээн хэлэхийн хажуугаар Солонгоогын хацар дээр үнсээд авлаа.

Тэрхэн мөчид Солонгоогын биеээр чичэрхийлэл үүсэн тогонд цохиулсан мэт сонин мэдрэмж төрхөд Золбоо түүний хоёр мөрөн дээрээс нь зөөлөн эргүүлж Солонгоогын нүдрүү цоо ширтэн зогссоноо чи минь ямар ч сайхан нүдтэй ямар ч сайхан юмбдээ гэснээ Солонгоогын уруул дээр удаан гэгч нь шимэн үнслээ.Солонгоо юу болоод байгааг ухаарах сөхөөчгүй хэсэг байснаа Золбоогын цээжээр тэврэн хайрын балыг ханатал амсах гэсэн шиг шунан удаан гэгч нь үнсэлдэцгээлээ.

Энэ явдалаас хойш хоёрхон сарын дараа тэд нижгэр сайхан хурим хийн нэг гэртээ орцгоожээ.Санаа нь ариухан сайн хүнд бурхан сайн хань заяадаг гэж үнэн ажээ. /төгсөв/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button