Өгүүллэг

Зам дээр учирсан Заяаны хань – Өгүүллэг

Зуны дэлгэр сайхан цагаар Мөнхөө ажлын шугамаар Архангайг зорин машиндаа дуу сонсон давхина.Хотоос гараад зуугаад км ч явж амжаагүй байтал замын хажууд нэгэн бүсгүй гар өргөн зогсоо нь харагдлаа. Энэ хавьд төв суурин байхгүйг бодход энэ хүүхэн хөдөөнийх л байх нь ганцаараа явахаар суулгаад гангар гунгар гэж ганц 2 үг сольсон шиг явбал газар хурдан хорох байх гэж бодон зогсож хүүхнийг суулгаллаа.

Хүүхэн машинд суугаад та хаа хүрэх вэ би Архангай орох гэсийн гэхэд Мөнхөө өө би ч Архангай л явж байна танайх хаана байдаг айл вэ ойр хавьд айл амьтан харагдсангүй гэхэд бүсгүй би хотоос явнаа Архангайд аав ээж маань байдаг юм очих санаатай хүний унаанд дайгдаж явтал эвдэрээд буцаагаад ачаад явсан замын унаа авдаггүй зам дагж зөндөө алхлаа ашгүй өөртөй чинь дайралдлаа.

Өөрөө Архангайнхуу Архангай ч сайхан газар шүү үзэж харах сайхан сайхан газар олонтой бүгдийг нь үзцэн л байлгүйдээ гэж ар араас нь асуултаар булж гарлаа.Мөнхөө энэ хүүхэн чинь харин овоо яриа хөөрөө царай зүс сайтай ам хэл сугалчах гэсэн хүүхэн байх чинь гэж бодонгоо би ч гэсэн хотынхоо хүнтэй уулзах ажилаар л явж байна.

Тайхар чулуу Чулуутын хавцал Хорогын тогоо гээл гоё гоё газаруудыг дуулж л байсан болхоос зорьж очиж үзээгүй л яваа ш дээ.Маргааш нөгөөдрөөс ажилаа амжуулчихаад очиж үзэх юмсан өөрөө хамт яваад газарчлаад өгөх юм биш биз гэхэд бүсгүй тас тас хийтэл инээнгээ эхлээд танилцая дараа нь хүрэх газараа хүрчэхье тэгээд өөрөө ажил төрлөө амжуулчах би ч гэсэн байгалийн сайханд хэд хоног амармаар л байна гэхдээ дөнгөж танилцсан танихгүй шахуу хүнтэй явна гэдэгтээ жаахан эргэлзэж л байна шүү гэж инээмсэглэн хэлээд намайг Учрал гэдэг өөрийг чинь хэн гэдэг вэ хаана ямар ажил хийдэг юм бэ эхнэр хүүхэдээ авч явахгүй яагаад ганцаараа яваа юм бэ гэхэд нь

Мөнхөө яралзсан сайхан цагаан шүд гарган инээмсэглэн би хувиараа бизнес хийдэг ухаантай ганц хоёр хүмүүстэй уулзах ажилтай л явнадаа намайг Мөнхөө гэдэг эхнэр хүүхэдгүй ганц бие.Чи харин хаана ямар ажил хийдэг юм бэ нөхөр хүүхэдтэй л байлгүй гэхэд Учрал би нэг хувийн компанд нягтлан хийдэг одоогоор бас ганц бие л байнадаа гэх зэрэгээр яриа өрнүүлсээр явтал нэг л мэдхэд Архангай орох дөхсөн байлаа.Тэд хоёр биенийхээ дугаарыг солилцож тэмдэглэж аваад Архангайн зүүн захын хороолол болох Цогт Уул гэх гэр хороололд байх Учралын аав ээжийн гадаа очин зогслоо.

Учрал бүсгүй машинаас буугаад хөөе залуу орж ирээдүйн хадам аав ээжтэйгээ танилцаад аяга цай уугаад гараач гэж хэнэггүйхэн наргиа болгон хэлэхийн хажуугаар тас тас хийтэл инээх нь дэндүү цагаан цайлган бүсгүй болохыг нь илтгэнэ.Мөнхөө машинаасаа буун чамайг дагаж орчхоод охиноо өгөхгүй л бол гарахгүйдээ гээд хэвтчихвэл яахуу хэмээн тоглоом шоглоомыг хөгжөөн хөхрөлдсөөр гэрт орон гэрт байгаа хүмүүстэй мэндлэн тухлан суулаа.

Учралын аав ээж жар гарж яваа байрын яриа хөөрөө сайтай дайлж цайлсан сайхан хүмүүс байх аж.Ийм сайхан аав ээжийн охин ийм ч байхаас яахав гэх бодол өөрийн эрхгүй төрлөө Мөнхөө Учралын аав ээжтэй танилцан элдэвийг хүүрнэлдэн байх хооронд Учрал бүсгүй хоол цай хийж тэд нэгэн гэр бүл шиг ширээ тойрон сууцгааж хамт хоололцгоолоо.Мөнхөө зорьсон ажилаа бүтээгээд Учралтайгаа байгалийн сайхныг үзэж сонирхон хэд хоног аялж зугаалах хооронд хоёр биендээ зориулагдсан гэдгээ ойлогжээ.

Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч нэг л мэдхэд намар болсон байлаа. Мөнхөө Учрал хоёр хоёр талын ах дүүдээ хуримын зар тарааж намарын дунд сарын шинийн 17 нд нижгэр сайхан хурим хийцгээлээ.Заяаны хань зам дээр гэж л энэ байхдаа. /төгсөв/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button