Өгүүллэг

Богино өгүүллэг

Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод: Энэ хотод надаас ядуу хүн алга. Хотынхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад туслаач дээ! Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг илж өхөөрдөн үнсээд: -Та тийм ядуу юм биз дээ! Маш я.дуу юм уу тэгээд? Тэгвэл би чамд туслана . Гэхдээ би тусласныхаа хариуг хүмүүсээс заавал авдаг юм.

Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсон ч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа.

Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад: -За тэгвэл ядаж хөлийнх нь хурууr өгчих л дөө! Би өөрөө мeс засалч хүн учир өвтгөлгүй цэвэрхэн т айрч чадна.

Авгайн нуруугаар хүйтэн хөлс нь цутгаж явахыг завдтал өвгөн: Тэгвэл ядаж хумсыг нь авч болох уу? тэртэй тэргүй шинэ хумс ургаад гарчихна шүү дээ! Авгай галзуу солuотой өвгөний гэрээс ухаангүй 3угтан гарч гүйв. Харин өвгөн араас нь: Чи чинь я.дуу юмуу үгүй юмуу? Өвөр дээрх эрдэнэсээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ!

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button