Өгүүллэг

Нандин хайр /1-хэсэг/

Болдоо айлын ганц хүү хар багаасаа эрх танхи дур зоргоороо эрхлэн өссөн нэгэн. Нас биед хүрч цэргийн зарлан аваад үеийн хэдэн хөвгүүдтэйгээ нийлэн айл хэсч айраг саам эргүүлэн давхиж явахдаа хар багаасаа үерхэж дассан Долгор эмгэний бага охин Ундармаад хайраа илчилж хэдэн шөнийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Нэг л мэдхэд цэрэгт тэнцсэн залуус мордох болж Болдоог Ундармаа гаргаж өгөхдөө аавынхаа зүүдэг байсан мөнгөн гинжийг хүзүүнд нь зүүж өгөөд би чамайгаа хүлээнээ энэ зүүлт чамд минь үргэлж аз авчирна хэзээч хүзүүнээсээ битгий салгаарай гээд доглон нулмистай үдэн гаргасан билээ.

Алс баруун хязгаарт торгон хилийн манаанд зогсож байгаа хайртай залуугаа санасан Ундармаа бүсгүй ойр ойрхон захидал бичсэн боловч хариу захидал нэгч ирэхгүй л байлаа. Нэгэн шөнө гунигт явдал болж Долгор эмгэн нойрноосоо сэрэлгүй үүрд унтаж бурханы орноо заларсан байлаа. Ундармаагын ах эгч ажил явдалыг нь дуусгаад Ундармааг хотруу дагуулан явжээ. Хотод очоод Ундармаа бүсгүй угын үйлэнд уран юм оёж шидэхдээ гарамгай учир оёдолын үйлдвэрт ажилд оржээ.

Суугаа ажил хийгээл таргалаад байна гэсэн нь эндүүрэл байж Ундармаа Болдоогоос жирэмсэн болоод хоцорсоноо мэдсэн юм. Өдөр хоног өнгөрөх тусам улам томрох гэдсээ нуухын тулд нилбэгэр хувцас өмсөх даруулга зүүх мэтээр аргалсан боловч даравч дардайна булавч бултайна гэгчээр хамт амьдардаг эгч ах нар нь мэдсэнээр асуудал үүссэн байна. Нэгэнт үүссэн асуудлыг намжаахын тулд түүнд үнэнээ хэлэхээс өөр арга байсангүй. Үнэнээ хэлж ах эгчтэйгээ учираа олсон Ундармаа ажилаа хийж явсаар төрөх дөхөж жирэмсэний амралтаа аван хүүтэй болжээ.

Гурван жил буюу 1080 хоног албаа нэр төртөй хаасан Болдоо цэрэгээс халагдан ирээд Ундармааг асууж сурхад ээж нь өнгөрөөд хотруу явсан гэхээс өөр тодорхой юм олж мэдсэнгүй. Болдоо аймагтаа цемент шохойн үйлдвэрт ажилд оржээ. Өвлийн нэгэн шөнө ээлжинд ажиллаж байсан Болдоогын хувцас чулуу бутлуурын араанд хавчуулагдан аюулт осолд орон өрөөсөн гараа тохойгоороо тайруулахаас өөр аргагүй болжээ. Сар гаран эмнэлгээр эмчлүүлсэн Болдоо эмнэлгээс гараад нутагруугаа явалгүй тохиолдсон зовлон бэрхшээлийг тэсч гарах сэтгэлийн тэнхээ дутан таарсан болгонтойгоо архи уун явсаар нэг л мэдхэд архичидын эгнээрүү гулсан орсон байлаа.

Үргэлж жаргалтай явахыг билэгдэн хүүдээ Мөнхжаргал гэдэг нэрийг өгсөн Ундармаа хүүгээ ой хүргээд эгч ах нартаа дараа болоод яах вэ гэж бодон хамт ажилладаг эгчийнхээ хашаанд гэрээ барин тусдаа гарчээ.Нэг амралтын өдөр хоол хүнсээ цуглуулаад зах дээр явж байгаад болиочээ хүн аллаа ш дээ гэж хашигралдан хүмүүс шавааралдах тэр зүг сониучирхан харвал цамцаа хүү татуулан цус нөжтөйгөө холилдсон залуугын цээжинд хэдэн жилийн өмнө Болдоод дурсган зүүж өгсөн аавынх нь мөнгөн гинж харагдах нь тэр ум хумгүй яаран очиж согтуу залууг зодож байгаа хүнийг түлхэн холдуулаад уранхай цамцаар нь нүүр амных нь цус нөжийг арчсан болоод нэгэн залууг гуйн хамт сугдан өргөлцсөөр захаас гаран такси барин гэртээ ирлээ.

Лангууны араас хайрцагтай мөнгө хулгайлан эзэнд нь баригдан зодуулж байсан хүн бол хайртай хүүгийнх нь аав анхны хайрынх нь эзэн Болдоо байсан юм.Тэрээр танигдахын аргагүй болтолоо харалсанаас гадна нүүр ам энд тэндгүй шарх соривтой хүн танихын аргагүй өөр болжээ. Ухаангүй шахам Болдоог орон дээр хэвтүүлэн нүүр амыг нь угааж суухдаа Ундармаа өөрийн эрхгүй нулмис бөмбөрүүлэн сууна. Сэрээд босч ирхэд нь хажууд нь байхгүй бол гараал яваад өгөх байх гэж бодон ажилруугаа ярин маргаашын чөлөө аван гэртээ Болдоогоо сахин өнжлөө.

Унтаж унтаж сэрсэн Болдоо нүдээ нээгээд цэвэрхэн гэрт даавуутай оронд хэвтэж байгаадаа гайхан ийш тийш харвал яг хажууханд нь унаган багын хайрт бүсгүй Ундармаа нь сууж байх нь тэр. Ундармаа нас бие гүйцээд ч тэр юмуу улам царайлаг өнгөлөг сайхан бүсгүй болсон байлаа. Бие чинь яаж байна зүгээрүү шингэн юм уухуу гээд аягатай цай барин өмнөө зогсох Ундармааг харсан Болдоогын нүдэнд нулмис цийлэгнэн байх аж.

/үргэлжлэл бий /

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button