Өгүүллэг

MУУ ОХИН /адал явдалт сонирхолтой өгүүллэг/

Бүжин охин шөнө дунд сэрчихэв. Бие биедээ наалдан унтах гурван дүүгээ сэрээхгүйг хичээн, дундаас нь сугарч босоод аавынхаа бичгийн ширээ рүү харлаа. Шөнө ч асаалттай байдаг ширээний гэрэл нь харанхуй байгааг хараад “Аав ажил ихтэй гэсэн. Ирээгүй юм болов уу?” хэмээн бодтол том өрөөнд нь чимээ гарах шиг санагдаж, биеэ хураан, амьсгаагаа түгжин, чих тавьтал ор шажигнаж, эмэгтэй хүний эвгүй дуу сонсогдов. Бүжин буцаж орондоо ороод “Би хий хоосон юм сонссон байх…” гээд өөрийгөө тайвшруулахыг хичээн тоо тоолж байгаад унтчихав. Өглөө босоод сүүтэй будаа чанаж тавьсныг хараад Бүжин “Аав орой ирчихээд унтаж амрахгүй ийм эрт явсан байна. Орой сайхан хоол хийж өгөх юм шүү” хэмээн бодож дүү нараа хооллочихоод гэрээсээ гарав.

“Миний охин, одоо аавдаа нэмэр, тус болж хэдэн дүүгээ асрахаас яахав” гээд сургуулиас нь гаргасан болохоор Бүжин жижигхэн цайны газар аяга, таваг угаадаг болж. Цайны газрын ажил түүртэх юмгүй байсан ч ажлын цаг урт, оройтож харьдаг тул аав нь охиныгоо танилынхаа эмнэлэгт асрагчаар оруулжээ. Асрагч хийх амаргүй байсан боловч “Аавдаа тус болох ёстой” хэмээн Бүжин чармайсаар ажлыг гартаа оруулж, овоо зүгширсэн байлаа. …Цүнхээ үүрээд хичээлдээ явж байгаа хүүхдүүдийг хараад Бүжин сэтгэлдээ гуниг хургахыг мэдрэнгүүтээ “Би чинь бас энэ жил төгсөнө. Багш маань “Даалгавраа сайн хийгээд оройгоор дунд сургуулиа төгс” гэж зөвлөсөн юм чинь” хэмээн өөртөө хэлээд автобусны буудал руу яаран алхав. Хэвтрийн дэглэмтэй өвчтөнүүдийн өрөөнүүдийг цэвэрлэчихээд Бүжин түр амсхийхээр хувцасны өлгүүр тийш алхтал , “Асрагч аа…” хэмээн дуудлаа.

Зүрх нь яагаад хүчтэй булгилан цохилоод байгааг эс мэдэх Бүжин хамгийн захын найман номерийн палатны үүдэнд яаран очсоноо зогтусав. Түүний хүрч ирчихээд орж чадахгүй байгааг хөлийнх нь чимээгээр мэдсэн бололтой, “- Ороод ир л дээ” гэж аргадангуй дуудах эрийн дуу дахин гарлаа. “Хүн сонсчих вий” гэсэн шиг Бүжин ийш тийш харснаа хаалгыг нь зөөлөн түлхэж дотогш оров. Орон дээрээ суусан залуу түүнийг цоо ширтэж байснаа өөдөөс нь хоёр гараа сарвайн дохив. Бүжинг цээжиндээ чангаас чанга тэвэрсэн Очбаяр, “Намайг өнөөдөр эмнэлгээс гаргах байх аа” гэснээ охиныг шунаглан үнсч эхэллээ. Очбаярын үнсэлт, энхрийлэлт Бүжинд таатай санагдан биед нь улам наалдан түүн рүү тэмүүлэн байснаа,- Болохгүй ээ… гээд эрийн цээжнээс биеэ холдуулж, энгэр цээжийг нь илбэн таалж байсан гарыг нь түлхэв. Хүсэл тачаалдаа эзэмдүүлсэн эрийн бүх бие чичирч, “Би чамд хайртай” гээд Бүжинг угз татсанаа орон дээрээ хэвтүүлэв.

Хоёр хөхийг нь хөндүүрлэтэл базaлж, xэл урyyлыг нь шyнаглан хөхөх агшинд Бүжингийн ичим.дэ.г орчмоор чийг дааж, бүх биеэ сул тавих нь охин сайхан биеэ эрийн мэдэлд өгснийг илтгэх… Очбаярын орны дэвсгэр даавууг угаагаад сууж байтал, – Бүжээн, чи чинь юу хийгээд байгаа юм бэ гэсээр өөрөөс нь эгчмэд хэдий ч үе тэнгийн юм шиг дотно байдаг Энхтуул угаалгын өрөөнд орж ирэв. Даавуун дээрх цyсны толбыг арилгах гэж суугааг нь анзаарангуутаа, – Яана аа. Чи чинь энэ сахалтай хар юмтай ийм дээрээ тулчихсан юм уу гээд дуу алдав. Эхэр татан уйлах Бүжинг зэмлэж байснаа больж, “Энэ чинь яавч сайн хүн биш. Яаж яваад гуяндаа хyтгалуулсныг нь би мэдсэн” гээд Энхтуул Очбаярын тухай юу сонсч, мэдсэнээ ярьж өгөөд “Дахиж битгий нүүр өгөөрэй” хэмээн аминчлан захиж. Тэр өдөр Бүжин огт өөр болчихоод байгаагаа урьд урьдынхаас бүр илүүтэй мэдэрч байлаа. Ажил хийхээс дургүй нь хүрч, Очбаярын хэвтэж байсан өрөөнд байн байн очмоор санагдаад, “Энхтуулын ярьсан бүгд худлаа…” хэмээн өөртэйгээ ярьж, гиюүрсээр орой болгов. “Аавыгаа харихаас өмнө хоолыг нь хийнэ” гэсэндээ яаран гартал эмнэлгийн үүдэнд зогсч байсан машин сигналдлаа.

Бондгосхийн цочсон Бүжин “Очбаяр ирчихэж” гэж бодсон атлаа сонсоогүй царайлан шууд алхав. Зузаан гуяндаа хyтгалyyлчихаад, босч бие засч ч чаддаггүй байсан залуу танигдахааргүй болтлоо гоёсон байлаа. Машинд нь суухдаа ичингүйрч, өөрийгөө голоход хүрч байсан Бүжин “Зэт” ресторанд орохдоо хэзээний амрагууд шиг Очбаяртай хөтлөлцсөөр инээд алдан найзууд дээр нь очив. Хэдэн талаас нь сонжиж, цоо ширтэн байсан гурван залуу Очбаярын ганцхан үгнээс дальдран харцаа өөр тийш шилжүүлснээр Бүжин шинэ танилуудтайгаа оройн зоог хүртэж, тун хөгжилтэй байлаа. Шөнө дунд гэртээ орсон Бүжин айж, эмээж байсан болохоор аавыгаа ирээгүйд баярласан боловч өнгөрсөн шөнийн чимээг бодохын зэрэгцээ өдий хүртэл өөрийнхөө юу хийснийг эргэцүүлж хонов. …”Эрдмийн ажил хийж байгаа” гээд гэрийн бараа ховор харах болсон аавынхаа ажил дээр эртлэн очсон Бүжин өрөөнийх нь үүднээс буцаж гүйсээр нэг мэдэхэд ажлынхаа гадаа ирсэн байлаа. Аавдаа, өөртөө зэвүүцсээр арайхийн ажлаа дуусгатал, – Бүжээн, чамайг гадаа хүн дуудаж байна гэж хэл ирэв. “Очбаяртай яасан ч уулзахгүй” хэмээн өөртөө хэлсэн үгэндээ Бүжин хүрсэнгүй.

Авч өгсөн хямдхан цэцгийн баглаа, хятад өмд, цамцны хослолд нь хичнээн их хөөрөн баярлаж байгааг нь анзаарсан Очбаяр, “Хоёулаа манай нэг найзынд очих уу? Хайртай бүсгүйтэйгээ хамт ирээрэй” гэж уриад байсан юм гэв. Бүжинг хариу хэлж амжаагүй байтал, “Өнөө шөнө харихгүй гэж ойлгоорой. Дүү нарт чинь хоол, хүнс дөхүүлж өгчихөөд явах уу?” гэснээ Очбаяр машинаа асаан хөдөлжээ. … Бүжин хаана, юу хийж байгаагаа ч мэдэх тэнхэлгүй байв. Хамаг бие нь халуу шатна, хүмүүс чанга чанга ярин инээлдэхийг нь мэдэрч байлаа. – Чамд би одоо өргүй болсон биз гээд духаараа харан хууз сахлаа имрэн суух Очбаярыг юу хэлчихэв гэсэн шиг чих тавин тээнэгэлзсэнээ толгойдоо цөөхөн үстэй халзан эр, – Чи хүүхнээ хэдээр үнэлж байгаа юм бэ… хэмээн нухацтайхан асуув. – Ийм сайхан амьтны үнийг заавал надаар хэлүүлэх гээд байгаа юм уу? – Үгүй, үгүй. Ойлгож байна. Одоо хоёулаа шинэ наймаагаа ярья…

Хэрзийсэн цээжээ илж, хөл нүцгэн, дан өмдтэй суух Таванжинг үгээ буцааж, ийнхүү зөөлөрсөнд дотроо баярлаж байгаагаа ил гаргахгүйг хичээн Очбаяр, – Очир чинь тэр Тамсагийн уурхай руу ахиухан хөрөнгө оруулж чадахгүй юм бол түүнтэй дахиж уулзмааргүй байна… гэснээ, – Чиний л хүн юм билээ ш дээ. Би аль эрт мэдсэн мөртлөө ам ангайлгүй л өдий хүрлээ… гэж хэлчихээд түүн рүү эгцлэн харж цоо ширтэв. “Алт, жоншны хоёр уурхайгаа хятадуудад үнэ хүргэж зарах нь чиний үүрэг. Чи өнөөдрийг хүртэл намайг дагаж явахдаа цаадуулыгаа яаж урхидахаа мэдээгүй юм уу?” Тэр өдөр Ширчин ингэж хэлээд надаас түрүүлээд гарсан. Тэгсэн чинь муу нохой хоёр гөлгөөр намайг отуулж байгаад нэвширтэл нүдүүлж, хамаг байдгийг минь дээрэмдүүлж аваад гуянд минь хутга зоогоод орхисон шүү…Хөл дээрээ босох болов уу гэж их айсан. Гэтэл хоёр сарын дараа би Ширчингийн түншүүдийг сэгсрэх гээд ингээд сууж байх юм даа…

Булангийн орон дээрээс Бүжингийн енгэнэтэл yйлах нь сонсогдоход Очбаярын бодол сарниж, бүх бие нь арзайгаад ирэв. – Яахав гэж Таванжингийн дэргэд үүрэглэх шахам сууж байсан залууг шивэгнэхэд Очбаяр түүнийг ууртайхан түлхчихээд босч бүсгүйн дэргэд очлоо. Түүний нулимсыг арчих гэснээ больж, гараа татаж авснаа “Хүүхэн болсныхоо идийг гаргаж чадвал чи удаан зовохгүй ээ…” хэмээн бодсон Очбаяр буцаж суухдаа, – Тaриа нь гарч байна ш дээ гэж унтууцангуй дуугарав. Таванжингийн гарыг харж, хэдэн төгрөгөөр нь амь зуух болсон Ишцог босч энгэрийнхээ халаасыг тэмтэрснээ тaриур гаргаж ирэв. Түүний гар салгалж байхыг харсан Очбаяр “Бүжин ч хүний хайр татах сайхан амьтан даа. Ишцогийн харцыг нь би буруу уншаагүй л юм байна. Таванжинд нэг их удаан талхиулахгүй өөрийн болгож чадах юм байгаа биз дээ…?” гэж бодоод ширээн дээрээс жүнзтэй aрхи авч хөнтөрлөө. – Миний хүүхэн, яасан? Одоо тaрихгүй байж болохгүй юу гэснээ хөл дээрээ тэнцэж ядан бээцэгнэсээр Таванжин ор руу дөхөж очив. “Ухаан орчихоод намайг таньчихвал яах юм бэ?” гэж бодсон Очбаяр Ишцогийг “Хаалга онгойлго” гэж дохиод үг дуугүй үүд рүү зүглэхэд үнэрээсээ илүү санаа бодлоо нууж ярьдаг гурван хятад эр түүний хөдлөх бүрийг нэвт харж байгааг мэдрэв.

…Огт идэж байгаагүй хоол ундаар элбэг хангалуун байвч эгчийгээ үгүйлсэн хэдэн дүү нь ус, агаар дутсан ургамал шиг гундуухан царайлцгаан хашааныхаа хаалгыг чагнан хоёр долоо хоногийг уйтайхан өнгөрүүллээ. – Би та нарыг тэжээж, хүн болгох гэж ядарч байна. Бүжин бүр болохоо байжээ. Чамайг даа… гэх аавынх нь хилэнт үгс тэдэнд тээртэй санагдах нь эр хүний холын харааг таглачихаад байгаа хvvхэмсэг занг нь үзэн ядсаных гэдгийг зуугийн талаас хэвийж яваа эр бас олж харсангүй. …Барьж байсан тaриагаа Бүжинд биш хөлчүүpхэн унaчихаад хэвтэж байгаа өвөрлөгч эрийн судсанд шахчихаад Ишцог: – За, бос. Хувцсаа өмс… гээд бүсгүйн хөнжлөөс аяархан татлаа. – Оч оо, Очбаяр аа… Би хаана байгаа юм бэ? Бүжинг ийн шивнээд нулимс нь хацрыг нь даган бөмбөрөхөд Ишцог түүнийг тэвэрч авснаа: – Тэр хүний нэрийг битгий хэл. Очбаяр чамайг зарчихаад зугтсан. Ойлгов уу гэж хоолойгоо чичрүүлэн хэлэв. – Оч оо, би харья. Дүү нартаа хоолыг нь хийж өгье хэмээн Бүжин амандаа бувтнаж байлаа… Танил зөөлөн үнэр ханхлаад байгааг мэдэрсэн мөртлөө нүдээ нээж чадахгүй байгаа бүсгүй тийчилж, яраглаж эхлэхийг хажууд нь хоёр сувилагч харж зогслоо.

Эмнэлгийн гадаа хоносон Ишцог мандаж буй нарыг харж зогсоод бурхны оронд байгаа гэж байнга итгэдэг аав, ээж хоёртоо залбиран, мэдээ орсон цагаасаа хойш мэгзэм адил байнга хэлдэг “Хүүгээ харж байна уу? Хүү нь сайн хүн болж та хоёрыгоо баярлуулна аа…” гэж андгай мэт үгээ шивнэснээ өөрийн эрхгүй уйлчихав. Тэгснээ нулимсаа шударчихаад “Хүү нь хар буруу санаатай энэ хүмүүсээс хол байж чадна аа. Хүүгээ уучлаарай, аав аа, ээж ээ” хэмээн чанга гэгч нь хэллээ. Наранд залбирч өөрийгөө тайвшруулсан эр зоримогхон алхсаар эмнэлэг рүү оров. – Ухаангүй ирсэн эмэгтэйн ар гэрээс яваа бил үү? Та эндээ хүлээж бай гэснээ цагаан халадтай бүсгүй товор товор алхан цааш эргээд явчихав. Тун удалгүй нөгөө бүсгүй дэвтэр барьсаар ирлээ.

– Өвчтөний бичиг баримт байна уу? Овог, нэр нь хэн бэ? Өвөр халаасанд нь юу ч байхгүйг мэдсээр атлаа Ишцог халаасаа тэмтчиж үзсэнээ: – Орхиод иржээ. Бие нь яаж байна? Ухаан орсон уу хэмээн асуулаа. -Хopтой тapианд маш гүн шоконд орсон байсан. Хopдлогын эсрэг эмчилгээ эрчимтэй хийсний ачаар саяхан ухаан орлоо. – За, ашгүй дээ. Та нарт баярлалаа. Одоо ямар хоол унд өгч байхав? – Таныг дуудаад байх шиг байна. Нэг хүний нэр хэлээд өөр юу ч ярихгүй байгаа. Бие нь муу, ухаангүй ирсэн болохоор нь бүртгэлгүй шууд хэвтүүлсэн. Та бичиг, баримтыг нь авчирч өгөх шаардлагатай байна даа. Би эмчээс хоол цай гэрээс нь авчруулах эсэхийг асууя. Ишцогт хэлэх үг олдохгүй, дэмий л толгой дохиж зогслоо. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ Nemelt.com ПЭЙЖ ДЭЭР ЛАЙК ДАРААД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ….

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button