Өгүүллэг

MУУ ОXИН-2-р хэсэг /Адал явдалт, онц сонирхолтой өгүүллэг/

…Эмнэлгээс гарангуутаа л Бүжин аавынхаа ажил руу алхав. “Очбаяртай битгий уулзаарай…” гэж Ишцогийн дахин дахин хэлэх нь түүнд сонсдовч ажлынхаа өрөөнд хүүхний дээр нvцгэн хэвтэж байгаа аавынх нь дүр түүний нүдэнд харагдаад байв. Ээжтэй минь хамт унтдаг ор тэр шөнө шажигнаж, эмэгтэй хүний гиншин дуугарсан нь худлаа биш байсан. Тэр муухай чимээ намайг ийм замд оруулсныг та мэдэхгүй байгаа…” Бүжин ингэж бодох тусам алхаа нь хурдассаар Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хаалгаар орлоо. “Олон жил хамт ажиллаж, та нарын байгаа байдлыг сайн мэдэх болохоор эгч нь санаа зовоод танайхаар хоёр ч удаа очсон…”

гэж яриагаа эхэлсэн Цэвэгмид гуайн, – Цаадахь чинь тaлийгаачийг амьд сэрүүн байхад л тэр хvvхэнтэй учиртай байсан. Одоо тэднийдээ бүр очсон сурагтай гэсэн нь Бүжингийн гомдлыг улам дэвэргэж орхив. Аавтайгаа уулзаж чадаагүй Бүжин дүү нарынхаа нүүрийг харна гэхээс халуу шатаад гэрийнхээ ойролцоо очсоноо орж чадахгүй буцаад алхаж явтал гэнэт ард нь машин сигналдлаа. Эргэж хараагүй мөртлөө чихээ даран алхаагаа түргэсгэтэл: – Би байна аа, Бүжээн гэв. Очбаярын дуу биш байсанд түүний дотор онгойх шиг болсон хэрнээ “Энэ одоо бас яах гээд яваа юм бол?” хэмээн унтууцах аядсанаа эргэж харлаа.

Ишцогийн машинд сууж яваа мөртлөө “Над руу ирэхгүй, ярих ч үгүй байгаа юм чинь намайг хятад эрд худалдчихаад орхисон нь үнэн юм байна” хэмээн бодохыг хичээвч “Арай үгүй байх. Худлаа хэлж, Очбаяраас минь холдуулах гээд байгаа юм болов уу?” гэх харын сэтгэл Бүжинг үймүүлж байлаа. “Аав, ээжийгээ би хараагүй, асрамжийн газар өссөн” гэдгээ нуугаагүй Ишцог “Чи гэрээсээ ч гаралгүй Очбаяраас нуугд. Болж өгвөл утас, хаягаа өөрчил” хэмээн зөвлөөд Бүжинд итгэж байгаагаа илэрхийлж гарын бэлэг өгчээ. Бүжингийн сэтгэл бага зэрэг онгойж, гэртээ очив.

Нулимстай угтсан хэдэн дүүдээ “Хөдөө яваад ирлээ” гээд худал хэлж чадсан Бүжингийн сэтгэл эзгүйрч, өөрөөсөө 20 шахам ах, хууз сахалтай, махлаг бор эрийг санагалзаад гэртээ байж ядан хэд хонолоо. “Би чамд итгэж байгаа шүү. Тэр бол хүн биш…” гэж Ишцог өдөрт хэд ярих нь Бүжинд тээртэй санагдан байн байн Очбаярын гар утас руу залгаад, “Боломжгүй…” гэх хариу сонссон ч “Хайртай гэсэн юм чинь ирнэ. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй энэ нэг залуу юу яриад байгаа юм бол?” хэмээн өөрийгөө тайтгаруулах гэж ядах. Гэвч болоод өнгөрсөн явдлыг бүүр түүрхэн мэдэж байгаа болохоор өөртөө гомдож, ээжийгээ илүүтэй үгүйлэн шаналж байх үед нь аав нь хүүхдүүддээ хойд эх болгохоор Сэндмаа гэх хүүхнийг дагуулан иржээ.

Аавынхаа өөр хүүхэнтэй yнтаж байхыг нь харсан охиноо ямар ч үгээр аргадаад зөөлрүүлж чадсангүй. Бүх хувцсаа боож аваад гарсан Бүжингийн араас дүү нар нь дагаж гүйгээд ч буцааж авчирч дийлсэнгүй. …Дагжин чичирч, даарч байгаагаа мэдсэн атлаа бүсгүй толгойгоо өндийлгөж чадахгүй байв. Бөөлжис үнэртэж, дотор нь муухайравч дэргэд нь хоол эрэн шиншлэх нохойноос өөр юу ч байхгүй байгааг мэдэрч “Би ингэж явах ёсгүй. Миний ээж намайг “Миний охин чинь хүйгээ атгаж төрсөн хорвоогийн хамгийн азтай хүүхэн байхгүй юу. Энэ өвчин ээжийнх нь толгойг авах юм шиг байна. Эцэг чинь яаж ч мэдэх хүн шүү. Миний охин хэдэн дүүгээ хүний зэрэгт хүргэдэг юм шүү…” гэсэн. Өчигдөр тэр буудлаас гарч зугтсан хүн Очбаяр яах аргагүй мөн байсан даа. Тэр намайг хөгшин хятад эрд худалдсан нь үнэн юм байна. Борис… Борис! Бас надаар тоглоод байна…” ийн бодож эрүү ам нь дагжтал чичрэн хэвтэж байтал гарт нь халуун юм хүрэх шиг болоход “Ээж ээ…” гээд давхийн нүдээ нээсэн Бүжингийн дэргэд Ишцог зогсч байлаа…

“Чи миний хэрэгцээг хангах юм шиг байна. Наашаа сайн хар даа…” гээд нүцгэн орос эр Бүжингийн эрүүнээс татав… “Орой бааранд ороход энэ залуу сууж байсан. “Очбаярыг олж уулзатлаа ууна аа…” гээд би шилтэй архи хөнтөрч байснаа санаж байна. Шөнө би их сайхан таашаал авсан. Энэ эртэй хоносон байх нь…” Бүжин, Борис хоёрын учирсан түүхийг сөхвөл ердөө л энэ. Орой нь бааранд сууж, мушик тоглоод шөнө нь буудалд орж, Бүжинтэй наадах болсон Борис “Би чиний юу хүссэнийг чинь өгнө…” гээд өндөр үнэтэй дэлгүүрүүдээр дагуулан явж, нүдийг нь бүлтийтэл гоёж, ээжээсээ үлдсэн хоёр цамцыг ээлжлэн өмсч байсан бүсгүй ч “Энэ яасан сайн хүн бэ? Ийм их мөнгөө харамлахгүй байгаа юм чинь…”

гэсэн гэнэн бодол нь эзэмдээд “Боря, би чамд хайртай. Чи намайг хэзээ ч битгий орхиорой” хэмээн сэтгэлээ илчилжээ. Ингээд Оросын эрлийз эрд өөрийгөө бүрэн тушаасан Бүжин хайрын биш зoдуурын амтыг үзэж эхэлсэн байна. Aрхитай хундага ар араас нь хөнтрөөд эхлэнгүүт хожигдож байгааг нь мэдэж, хоёр хонго нь хорсох шиг болдог Бүжинд “Ингэж явахаа боль. Хоёулаа хамтарч ажиллая гээд байгаа тэр залуугийн үгэнд орох минь яав даа” хэмээн харамсах үе зөндөө байсан ч Борисын гараас мултарна гэдэг хэцүү болсон байв.

Мөнгөө алдсан согтуу эр “Миний дурыг хангаж чадахгүй бол хохь чинь шүү” гээд Бүжинд адгуус шиг авирлах нь анхандаа тэсэхийн аргагүй байлаа. Секcийн амт мэдрэхээ больтлоо согтyyрч гөлийсөн эр “Чи намайг хангаж чадахгүй байна. Чиний дyрыг хэн хангаж өгсөн юм бэ?” гээд сyран ташyyр нүцгэн бие дээр нь хайр найргүй буулгахад нь “Чамайг орхиод Очбаяр шиг алга болно доо” гэж Бүжин олонтаа бодож байсан боловч түүнээс алхам ч холдож чадаагүй. Хамт aрхи ууж, хaргис, гaж секcийн дoнтон болсон бүсгүй өдөр, шөнөө ч ялгахгүй “орос” Борисыг дагаж явлаа. Тэр шөнө согтyyгийн гайгаар утсандаа ирсэн бичил захидлыг Борист уншуулчихаж. Уурлан босч ирсэн эрийн хэрцгийллийг дааж чадахгүй ухаан нь балартаж, ээжийгээ дуудаж байснаа л Бүжин муухан санаж байв.…Ишцогийн өөдөөс эгцлэн харж чадахгүй суугаа Бүжингийн толгойд энэ бүгд эрээлжлээд “Чи намайг биш өөрийгөө хайрла.

Одоо гэртээ харь” хэмээн ширүүхэн хэлэхийг нь нэг их тоосонгүй. – 3одож, нүдээд гудамжны хогийн савны дэргэд хаячихсан тэр эрд бас хайртай юу? Бүжээн! Чи боль… гээд Ишцог гарыг нь чанга атгав. Эхэр татан уйлж, Ишцогоор аргадуулсан Бүжингийн дотор овоо онгойжээ. – Би яаж ийм царайтай дүү нар дээрээ очих юм бэ? Ингэж хэлээд хавдсан уруулаа хазлан уйлж суугаа бүсгүйг Ишцог мөн л хаяад явж зүрхэлсэнгүй. Найзынхаа эгчийнд гурав хоног асарч, биеийг нь ямар ч шарх сорвигүй болгоод явуулахдаа “Бүжээн, би чамд итгэж байгаа шүү” гэж хэлээд Ишцог нулимсаа барьж дийлэлгүй уйлчихав. Ишцогийн уйлж байгааг мэдсэн мөртлөө эргэж харалгүй алхсан Бүжин “Очбаяр, Борис хоёрт хэн болохоо харуулна” хэмээн бодож. Тэрээр харанхуй болохыг ч анзааралгүй суусаар байлаа. “Байраа худалдсан” гэдгийг нь мэдсээр атлаа анх очиж байсан Очбаярын байрны гадаа ингэтлээ яах гэж суугаад байгаагаа өөрөөсөө асууж, гэнэт сандран босч ийш тийш харлаа.

Юу, юугүй бороо орох нь уу гэлтэй нүүгэлтсэн хар үүл толгой дээр нь дарах шиг санагдаж, бүсгүй яаран алхсаар зам хүрч, гараа өргөн зогсов. Бүжинг “WOW” зочид буудлын хаалгаар хөл тавингуут: – Танд юугаар туслах вэ гээд үйлчлэгч залуу мэхийн мэндлэв. – Ганц хүний сул өрөө байна уу гэж ихэмсэг нь аргагүй хэлсэн бүсгүй том хар шилнийхээ цаанаас нэвт шувт ширтэн, залууг ямар хариу хэлэхийг хүлээн зогсохдоо “Хүн намайг худалдаад мөнгөтэй болж байхад би өөрийгөө зарж болно биз дээ?” хэмээн өөртэйгээ хэрэлдэж байлаа. – Хөрөнгө оруулагчдын уулзалтад ирсэн гадаадын төлөөлөгчид манайд байрлаж байгаа болохоор сул өрөө ховор байна. Хамгийн дээд давхарт нэг хүний сул өрөө байна.

Та үзэх үү. Наран талдаа цонхгүй болохоор жаахан хүйтэн л дээ. – Зүгээр ээ. Зочид ихтэй байдаг гэж тооцоолсон нь хол зөрөөгүйд баярласан Бүжин гуниг, гутралаа аль хэдийнэ үргээгээд өөртөө итгэлтэй, өнгөлөг байхыг хичээн үйлчлэгч залууг даган шатаар өгслөө. Өрөөндөө орж, будаж шунхдаж авсан Бүжин өөрийнхөө насыг мэдэгдэхгүйг хичээн янз янзаар тольдож үзэв. Түүний гарт зочдын цагийн хуваарь, хөтөлбөр аль хэдийнэ ирсэн болохоор цагаа байн байн харж суулаа. Өдөн хөнжилд шигдэн унтах бүсгүйн гараас хэн нэгэн ширүүхэн татав. Нойроо харамласан Бүжинг нүдээ нээж амжаагүй байтал “Монголын цагдаагийн газраас явж байна. Та босч, яаралтай хувцсаа өмс” гэсэн тушаангуй дуу гарлаа.

Америк эрийн өвөрт жаргаж хэвтсэн бүсгүй чихэндээ итгэхгүй өндийн хартал дүрэмт хувцастай хоёр залуу цааш харан зогсч байв. Өглөө бүхэн багсайсан мөнгө өгч “Чи минийх” хэмээн энхрийлдэг байсан америк эрд бас л хууртсанаа Бүжин цагдаагийнханд байцаагдаж байхдаа ойлгож. – Яахаараа өвөртөө хэвтэж байсан эрийнхээ хаачсаныг мэддэггүй билээ? – Чи хэдээр унтдаг хүүхэн юм бэ? – Хил давж биеэ үнэлснийг бодвол сексийн машин юм биш үү? Цагдаагийн ажилтан хоёр залуу ийнхүү тохуурхан басамжилж, элдэв үгээр даапаалж байхад “Хэдийг ч хамаагүй өгөөд салах юмсан… Жэймс намайг орхиод явчихсан юм байх даа… Одоо ч өнгөрчээ. Ингээд өнөөх шоронд нь ордог байж…” хэмээн бодох Бүжин эрчүүдийг үзэн ядаж, – Одоо тэгээд яах гээд байгаа юм бэ? Би “Хайртай” болоод унтсан юм… гэж чанга хэлснээ уйлчихав. – Битгий жүжиглээд бай, янхан минь… Дээд уруулдаа сорвитой өндөр шар дэслэгч ингэж хэлээд халаасандаа гараа хийн босоод ирж.

Түүний дэргэд нь суучихаад үг хэлж хачирлаад байсан орсгой шүдтэй, ахлах дэслэгч цолтой туранхай хар эр: – Шууд баривчилж аваачаад байх газрыг нь заагаад өг. Энүүнтэй өөр юу ярьдаг юм бэ гэснээ орж ирснээсээ хойш огт үг дуугарахгүй суусан махлаг бор хошууч руу хяламхийн харав. Бугуйн цагаа харснаа, “Та хоёр хоолонд орчихоод маргааш буцах суудал захиалаад ир. Нөгөө зочид буудлаараа дахиад нэг очоорой. Монгол охид, бүсгүйчүүд аваад үлдчихсэн байх вий” гэж хошуучийг хэлэхэд, – Мэдлээ… гээд дүвчигнээд байсан хоёр залуу ар араасаа цувран гарлаа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ Nemelt.com ПЭЙЖ ДЭЭР ЛАЙК ДАРААРАЙ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button