Өгүүллэг

MУУ ОXИН-Төгсгөл /Адал явдалт, онц сонирхолтой өгүүллэг/

Бороо хур багатай газрын өнгө хувхай цайн харагдавч галт тэрэгний онгорхой цонхоор шороо үнэртэх нь хүртэл Бүжинд дотно, сайхан байлаа. Гэвч түүнийг айдас нь хүлээд, хурдаа аван довтлох галт тэрэгнээс үсэрч буугаад хаашаа ч хамаагүй зугтмаар санагдаж, байн байн санаа алдан хошууч Энхдөлийн харцнаас дальдран гадагш ширтэж явав. “Улаанбаатар” төмөр замын буудал дээр зогссон галт тэрэгний хаалга руу дөхтөл, – Эгч ээ, эгч ээ… гэх цоо татсан чанга дуу Бүжинг алмайруулав.

– Яана аа… Манай дүү нар ирчихэж гээд урдаа байсан хошууч залууг түлхчихээд ухасхийснээ ч Бүжин анзаарсангүй… Эзгүй байсан хоёр жилийнх нь хугацаанд дэрвийтлээ өссөн гурван дүү нь эгчийгээ гар дээрээ өргөсөөр машиндаа аваачиж суулгалаа. Ам уралдан хоёр дүүгийнхээ яриаг сонсч явах зуураа өсч торнисон хашаа байшиндаа очихсон гэж яараад байгаагаа Бүжин мэдэрч байлаа. “Хэзээ алга болох бол?” гэсэн янзтай харж яваа дүүдээ хандан, – Эгч нь одоо хаашаа ч явахгүй ээ хэмээн хоолой зангируулан хэлэв. Эгчийнхээ гол адил араасаа түрэн үерлэх нулимсыг нь гараараа арчиж байсан отгон дүү нь, – Эгч ээ, би таны чихэнд чинь гоё үг хэлье гэхэд жолоо мушгиж явсан ах нь эргэж харснаа, – Бид нар юу гэж тохирсон билээ гээд дүү рүүгээ нүдээ ирмэн инээмсэглэв. Бүжин “Хаашаа явж байгаа юм бэ?” гэж асууж амжилгүй өөрийгөө зэмлэн дүү нараараа бахархаж явтал хотын баруун хойд хэсэгт сүндэрлэх шинэхэн хорооллын дундахь гоёмсог загварын ягаан байшингийн гадаа очиж зогслоо.

Аавыгаа өрөвдөж, хоёрхон жилийн дотор ингэтлээ өтөлсөнд өөрийгөө буруутган өтгөн шаргал цай самран зогсох Бүжин “Баян хүнтэй сууж, эд нарыгаа өөд нь татах гээд чадаагүй… Биеэ үнэлж мөнгө олно гэсэн бас худлаа… Тэгэхэд хоёр дүү минь ажил хийж, цалингийн зээл аваад тохилог сайхан байранд орцгоосон байна… Ээж минь ийм муу охиноо хараад ямар их гомдож байгаа бол?” хэмээн бодов. – Хайртай бүсгүйгээ орой дагуулж ирж эгчтэйгээ танилцуулна аа. Ээжийг орлох эгч минь эзгүй болохоор би гэртээ авчирдаггүй байсан… гэж хэлээд гарсан дүүгийнхээ араас харж зогстол хаалганы хонх дуугарахад Бүжин давхийтэл цочив.

– Эгч нь байна уу? гэх дуунаар Бүжин өрөөнөөс гарч, үүд рүү хартал хошууч Энхдөл зогсч байлаа. “Эд нарыгаа дахиад л орхиод шоронд орох юм байх даа. Энэ цагдаа манай гэрийг яаж мэдсэн юм бол?” хэмээн унтууцан бодтол, – Сайхан амарсан уу гэж Энхдөл зөөлөн дуугаар мэндлээд Бүжингийн гарыг атгав… Түүнийг гарсны дараа Бүжин өөрөөсөө олон олон асуулт асууж үзлээ. “Энхдөлийн хэлсэн бүгд үнэн болов уу?” хэмээн эргэлзэж, итгэж чадахгүй байв.

Бээжин хотын томоохон зочид буудлын хоёр өрөөг бүтэн жилийн хугацаатай түрээслэсэн Жэймсийг өглөө болгон багсайтал тоолж өгдөг мөнгөө өөрөө хулгайлж аваад зугтчихсан гэхэд итгэж чадахгүй байсан шигээ баривчилж авчирсан хошууч залууг “Би чамд дурлачихаад байна. Чи миний эхнэр болооч” гэхэд нь “Яасан, тоглоом хиймээр байна уу? Би одоо огт өөрөөр амьдарна…” гэж хэлээд нүүр өгөөгүй… Хагас жил хиртэй хугацааны дараа Энхдөл, Бүжин хоёр хуримаа хийж, хайртай эрийн нөмөр түшиг ямар өөр байдгийг мэдрэв. “Муу охин” гэж ээж минь гомдох байгаа хэмээн гэмшиж, сэтгэлдээ битүүхэн шаналж явдаг Бүжин хоёр хүү, охиноо хөтлөн, нөхрийнхөө араас алхсаар ээжийнхээ шарилын дэргэд очлоо.

– Миний ханийг ээж нь ямар сайн ээж, эзэгтэй болсныг харж байгаа. Тийм болохоор өөрийгөө зэмлэж, буруутгах хэрэггүй. Би харин чиний өмнө буруутай гэдгээ ойлгодог оо гээд Энхдөл эхнэрийгээ аргадангуй харав. Бүжинг “Яагаад?” хэмээн асууж амжаагүй байхад “Гавлаад галт тэрэгний тамбар дээр гарга” гэж хэлчихээд өөрөө сууж явж чадахгүй шахам хэсэг холхисон… гэснээ Энхдөл алсыг ширтэв. Би уйлж хашгичаад муу муухай үг урсгасан… Нэг их удаагүй ш дээ. “Наадахь хүүхнээ купенд оруул” гэж миний хань нөгөө хоёртоо үүрэг өгөхийг би сонссон… “Өнгөрсөн бүхэн хамаагүй. Өнөөдрөөр би чамайгаа харж байна” гэсээр байгаад надтай суусан. Миний хань чинь жинхэнэ хүн байхгүй юу” хэмээн Бүжин бодож зогслоо.ИЛҮҮ ИХИЙР УНШИХЫГ ХҮСВЭЛ Nemelt.com ПЭЙЖ ДЭЭР ЛАЙК ДАРААРАЙ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button