Өгүүллэг

Гишгэгдсэн цэцэг – / Өгүүллэг /

Нүүрсний утаанд нүүгэлтэж харанхуйлсан, нойтон жавар тас хайрсан өвлийн хүйтэн орой Цагаан Улаанчулуутын гэртээ харихаар зүтгэнэ. Ширэлдэж ургасан тас хар үстэй сайртаж халцарсан бөөрөнхий хамартай том алаг нүдтэй энэ охин Улаанбаатарын унаган хүүхэд. Тэр аав ээжийгээ мэдэхгүй. Ер нь аав ээж гэж юу байдгийг ч мэдэхгүй. Мэдээ орж эхэлсэн цагаас нь хойш түүнийг Санжид гэх сохор хар авгай өсгөжээ. Санжид авгайг тэр хавийнхан “ хар шулмас” эсвэл “ хөгшин жингэр” гэх бөгөөд түүнээс ихэд айцгаана.

Цагаан балчир насаа тэр хавийн хүүхдүүдтэй тоглож өнгөрүүлсэн.Хогон дээрх хүүхдүүд өдөржин ямар нэг зүйл эмхлүүлж тоглоно. Орой болж нар шингэхэд Санжид гол зогоох юм олж ирээд Цагааны хашгиран дуудаад оромж дотроо оруулж юм идүүлээд унтацгаана. Санжид харин хаа очиж Цагааныг зодож цохихгүй. Харин элдвээр харааж зүхэх нь хэцүү. Тэр хавийн архичин гурван эр нэг өдөр Санжидтай зодолдоход ганц авгай гурван эрийг тэрийтэл цохиж унагааж байхыг бүгдээрээ харцгааж айх нь улам бүр нэмэгдэж. Тэднийд халдаж ирэх дайсан үгүй болсон гэхэд болно. Санжид нэг өдөр Цагааныг дуудаж Хар элжирмэр минь наад гар нүүрээ цэвэрхэн байлга. Би чамайг хогон дээрээс олж хогон дээр өсгөж байгаа ч гэсэн чи хүн гэдгээ мартаж болохгүй. Би чамд бичиг үсэг зааж өгнө. Олигтой сураарай. Гэжээ.

Тэгэж хэлснээс хойш тэр хоёр өлөн зэлмүүн ч гэсэн хичээж байгаад Цагаан уншиж бичиж сурсан юм. Харин нэг л өглөө гарч яваад Санжид эргэж ирсэнгүй. Цагаан хүмүүсээс асуусан ч тэд “ үхээ биз” гэхээс өөр хариулт хэлсэнгүй. Ингээд өдөрт нь хотоор тэнэж өл хоол залгуулаад шөнөд нь оромж урцандаа ирж хоноглох Цагааныг ойр хавийн эр сүвтнүүд шохоорхон хардаг болсныг тэр мэдсэнгүй. Арван дөрвөн нас хүрч буй охиныг зуны бүгчим орой хажуу урцны үнэг хочит Довдон доороо хийн хүчинджээ. Охины нахиа адил бие цогцос, хувцасны цаанаас үл мэдэг товойх хөх нь ийм явдал болоход хүргэсэн байна. Тэр шөнөдөө л Цагаан Санжид авгайг ихэд үгүйлж яагаад ч юм уйлмаар санагдах ба шархиран өвдөх биеэ дааж ядан өглөөг угтсан юм. Довдон:

Навсгар золиг минь олон юм битгий яриад яваад байгаарай. Хааяа ингэж намайг жаргааж байвал би чамайг өлсгөхгүй байж чадна. Гэж хэлээд хогийн тампуугаа үүрэн оджээ. Довдон, Цагаан хоёр хамт амьдрах болсон ч заримдаа Довдон ирэхгүй. Ирэхдээ шөнө бүр эзэмдэх гэж ноолох боловч анхных шигээ басхүү шууд дарж авч чадахгүй. Бас ойр хавийн хүн араатнуудаас түүнийг хамгаална.

Хотын төвийн өндөр шилэн барилгуудын дэргэдүүр хогон дотроос шил лааз, хоолны үлдэгдэл хайж явахдаа тэр хавиар нааш цааш холхих цэвэрхэн хувцастай гоё үнэртэй өөр ертөнцийн хүмүүсийг тэр заримдаа алмайран харж зогсох дуртай. Гэвч хүмүүс хогийн цэг дээр байдаг золбин нохдыг чулуугаар шидэж хөөдөг шиг хүйтэн харцаар шилбүүрдэж соёлтой нь аргагүй зайл гэж хэлнэ. Цагаантай багадаа тоглодог хоёр гурван хүүхдүүд хаашаа алга болсныг мэддэггүй ч тэд хэзээ ч юм ор сураггүй болсон.

Довдон Цагаан хоёрыг нэг орой урцандаа бөвтнөн сууж байтал Санжид авгайд зодуулж хулгаж зугтаж явсан гурван эр орж ирээд Довдонг шууд хугархай сандлын ирмэгээр цохиж унагаад Цагааныг ээлж дараалан хүчиндээд зайллаа. Довдон үхжээ. Цагаан цурхиран уйлж урцны цоорхойгоор тусах шаргал гэгээнд тэмтрэн байж хэдий хог дээр өссөн ч Санжидын үглэж байсны ачаар цэвэрхэн ургаж төлжиж байгаа биедээ хувцасны тамтагаа углаж аваад Довдонг чирч гулдарсаар үхсэн хүмүүсийг ачаад явдаг машин зам руу ойртуулж хаялаа. Тэгээд тэндээ унтаад өглөө сэртэл цогцос ачигч машины жолооч:

Хөөш чи амьд байна уу? Босооч. Гэж хэлэхээр нь бараг нүцгэн байгаагаа гэнэт мэдэрч ичих мэдрэмжийг мэдэрч үзэж байгаадаа бага зэрэг гайхан оромж руугаа гүйжээ. Хүний ц.оrцос ачигч жолооч Хогон дээр бас иймэрхүү дажгүй хүүхэн байдаг юм байна… хэмээн шүлэнгэтэн бодож амжив. Тэр тэндээс буцаж явах замдаа нэгэн арга сэдэж эргэж ирэхээр төлөвлөж байгаа Цагаан мэдсэнгүй.

Жолооч эр хэд хоногийн дараа эргэж ирээд Цагааныг авч яваад Нарантуул зах орж шинэ хувцас авч өгөөд хооллож, дараа нь гэртээ аваачив. Ингэхдээ эхнэртээ хамаатны дүү нь хөдөөнөөс ирээд очих газаргүй тул гэртээ байлгана гэж шууд хэлжээ. Суугаад удаагүй, хүүхэдтэй болж амжаагүй болохоор эхнэр нь цааргалсан ч үгүй. Цагаанд харин энэ явдал үлгэр шиг санагджээ. Дулаахан тавлаг орчинд амьдарч үзэх, цадтал хоол идэж үзэх үнэхээр сайхан байлаа. Харин жолоочийн эхнэр нөхрөө эзгүйд охиныг байнга ажил хийлгэж, харааж загнаж тэр ч байтугай зоддог. Гэхдээ л тэр энэ бүхнийг тоохгүй тэднийд арван хэд хонолоо.

Гэтэл эхнэр нь төрхөмдөө очоод ирнэ гээд явсан хойгуур өнөөх жолооч эр нүгэлт хүслээ гүйцээхээр Цагааны өвөрт орж түүнийг элдвээр эдлэн хэрэглэж зовоож тарчилгажээ. Жолооч гаж донтой гэмээр хүн гэдгийг охин яаж мэдэхэв. Түүнийг янз бүрээр зовоож биеийнх нь энд тэнд хөх няц болтол нь тэр хоног салж хагацахгүй эзэмдлээ. Ажилдаа ч явалгүй нэг өдөр охиныг оролдож байхад нь эхнэр нь ороод ирэх нь тэр. Тэгээд л бөөн хэрүүл шуугиан зодоон болж эцэст нь жолооч Цагааныг машиндаа суулгаж аваад нэлээд явж байгаад зогсож

-За намайг үнэхээр уучлаарай. Ах нь эхнэртээ үнэхээр хайртай. Чамайг ах нь ахиж гэртээ аваачиж чадахгүй гэхдээ чамд нэг гайхалтай боломж тохиосон. Би чамайг нэг хүнд хэлээд ажилд оруулж өгнө. Тэр хүн чиний бүс асуудлыг шийднэ гэжээ. Тэгээд явсаар өндөр шилэн барилгын үүдэнд ирж зогсоод тэд дотогш орлоо. Хог түүдэг байхдаа орж үзэхийг мөрөөддөг байсан гял цал өндөр байшинд ороод зогсож байгаадаа тэр итгэхгүй догдлон хөөрсөндөө түрүүхэн жолоочид гомдож байсан гомдол нь арилах шиг боллоо. Жолооч нүдний хар шилнээс салдаггүй хямсгар сэмбэгэр залуутай баахан юм ярьж байснаа нэг боодолтой юм тэврээд охин өөдөө нэг хараад тэр дороо харцаа буруулж түргэн түргэн алхсаар таг дугай гарч явав.

Түүнийг шилэн барилга дотор усанд оруулж үс зүсийг нь янзалж танигдах аргагүй болгоход өөрийгөө толинд харсан толинд өөдөөс нь хараад зогсож байгаа ув улаан уруултай хөрслөг бор царайтай урт өтгөн хар үстэй өргөн ташаа, цэмцгэр булбарай хүзүү, урагшаа түрсэн бумбагар хоёр хөхтэй бөөрөнхийдүү гоёмсог хамартай том алаг нүдтэй хэн ч харсан аятайхан энэ бүсгүйг өөрөө гэдгийг хэлэхэд хэцүү таниж ядан өдөржин толины урд эргэлдэнэ. Гурав хоногийн дараа нэг шал танихгүй хөгшин гадаад эр шууд орж ирээд түүнийг бас л эдлэж эдлэж гараад явчихлаа. Тэр одоо л жолооч түүнийг ямар ажилд оруулсныг гадарлаж орхив. Маргааш өглөө нь тэр хоол идэх гэсэн боловч дотор нь гэнэт муухайрч үнэрийг нь ч авч чадахгүй баахан огьж байгааг харсан нөгөө “хямсгар”

-Чи чинь яав арай жирэмсэн юм биш биз дээ новш новш Төмрөө муу гөлгийг алнаа гэхчлэн учир нь олдохгүй баахан хараал урсгаад Цагааныг чирэн машиндаа суулгаж ойролцоо байх эмэгтэйчүүдийн эмнэлэгт аваачиж үзүүллээ. Тэр жирэмсэн… гэсэн эмчийн магадлагааг харж уур нь хүрч багтарсан ч тэр уур цухалтай нь хамт Цагааныг өөр аргаар үнэд хүргэж болох санаа төрсөнийг хөөрхий охин мэдсэнгүй.

Өвлийн хүйтэнд ачааны вагонд нүүрсэн дотор урд зүгийг чиглэн Цагаан дагжин чичэрч явна. Тэр ачааны вагоны завсар гарсан нүхээр жирэлзэн өнгөрөх юмсыг харан уйтгартай гүн бодолд автан орь ганцаараа галт тэрэгний дууг чагнан хэзээ ч юм сурсан ямар ч юм дууны аяыг амандаа гонгинох аядана.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button