Өгүүллэг

Найз Нэгдүгээр хэсэг..

Сайн байна уу Намайг Тамир гэдэг…Би жирийн нэгэн амьдралынхаа төлөө зүтгэж яваа эр хүн.Багаасаа сэтгэлээ хүнд нээнэ гэж үгүй бүрэг үг дуу цөөтэй байсан хэдий ч хүнд дээрэлхүүлж зодуулна гэж байхгүй ямартай ч цусаа гартал үзэлцэж,хөлсөө цувтал ноцолдож явсан билээ. Энэ зан маань амьдралд минь ямар том хэрэг болсоныг одоо энд өгүүлэх юм. А МЬДРАЛД v.хэхээс бусдыг үзэж, 6аян ядуу аль ч давхаргад хамаарч их зүйлийг үзэж,их ч зүйлийг туулж өдий хүрсэн.Тэвчээр дуусах бол тэр л үед дуусах байсан гэж өөрийгөө зоригжуулсаар төдийгөөс одоогийн БИ-г бүтээсээр амьдралын их далайд суралцсаар яваа билээ.

Анх сургуулиа төгсөөд ирээдүйтэй өсөлт дэвшилттэй санагдаж аав ээж минь ч зөвлөснөөр барилгын техникумд элсэн орсон.Тэнд суралцах хугацаандаа найз охинтой ч болж сургуулиа амжилттай төгсөөд хувийн компанид ажиллах болов.Би багаасаа цаг сайн барьдаг,өөрт оногдсон ажлаа яаг таг гүйцэтгэдэг байсан болохоор орсон ажилдаа сайнаар үнэлүүлж албан тушаал ахиж барилга хариуцсан хурган дарга болоотхов..Найз бүсгүйтэйгээ ч дөрвөн жил үерхсэн,

ажил амьдралч тогтоод ид л гялалзаж явсан үе минь…Ингээд албан тушаал ахисан сайхан мэдээтэй хамт найз бүсгүй маань жирэмсэн болсоноо дуулгаж амьдралд минь давхар нар мандах шиг сайхан байсныг одоо хүртэл санаж сэтгэл тодхон байдаг. Аав ээждээ дуулгалаа бөөн баяр найр хурим хийгээд байдгаа барин тавин байж хотын төвд байр аваад тусдаа гарав …Түүнтэйгээ нэг гэрт орсоноос хойш аз жаргалыг жинхэнэ утгаар нь эдлэж,ажил албандаа ч нэр хүндтэй,ар гэр ахуй амьдрал минь тогтоод дэгэж дэрвэж бялхаж явсан…Есөн сар хүлээгээд хөөрхөн хүүтэй боллоо.Бид хоерт маргалдаж муудалцах нь байтугай эвгүй харах ч мөч байсангүй.

Асуудал тулгарвал аль болох бие биенээ ойлгож,хүндлэж харьцдаг байлаа. Би далдын зүйл бурхан номд нээх сүжиг байхгүй ч өөрийн хайртай бүсгүйтэй,сайхан хүүхэдтэй элэг бүтэн,дуртай ажилаа хийж яваадаа амьдралд талархаж байсан юм. Ингээд голомт тусгаарлаад хоёр жил өнгөрлөө хүү маань ч гараас гарч эхнэр маань өөрийн эзэмшсэн мэрэгжилээр ажиллах болов.Бүх юм сайхан хааяа нэгхэн барилгын коллежд найзлаж байсан дотно найзтайгаа ярина архи дарс уугаад мэрэгжилээрээ ажиллаж чадахгүй ажлаасаа халагдсан. Эхнэрээсээ салсан,эргээд нийлсэн гэх там тум сураг сонсогддог ч араас нь яаж байгаа бол гэж санаа тавихгүй,холбоо ч барьж чадахгүй ажил амьдралдаа шамдаж явсаар дахин хоёр жил боллоо.

Тэр найз маань бол анх барилгын техникумд ороход нэг ширээнд суусан нэг нэгнийдээ очиж хонож,өнжихдөө хонож өнждөг,бүх зүйлд бие биенээ дэмжиж хамт төгссөн найз минь байсан ч холбоо барихгүй их л удсан даа.. Ингээд ажилд ороод зургаан жил нүүрийг үзэв.Тэр жил бидний хувьд хүндхэн сав л хийвэл эхнэртэйгээ ам муруйдаг болов.Нэг өглөө эхнэртэйгээ нилээдгүй муудалчихаад ажлын талбай дээр баригдаж буй барилгаа шалгаж явж байгаад осолд ороод хоёр хөл минь хөдлөхгүй, бөгсөн бие мэдээгүй болчихов…Тэр үед тэнгэр хөмрөөд ирэх шиг санагдаж ямарч байсан даваад гарна гэж шүд зуун өдөлтийг тэвчсээр гурван сар эмнэлэгт хэвтэж уламжлалт болон европ эмчилгээгээр эмчлүүлсээр гэртээ гарч ирлээ… Хэдий өвдөх өвчин ачтай буянтай эмч нарын хүчээр хамаагүй дээр болсон ч хөл дээрээ зогсож чадахгүй байлаа.

Ахиад нэг сар эхнэрээрээ асруулав.Эмнэлэгт удаан хэвтсэн болохоор байрны төлбөр,идэж уух хэрэглээний мөнгө,эм тангийн мөнгө гээд мөнгө санхүүгийн хувьд асуудалд орж эхлэсэн.. Эхэндээ ч аав ээж,ах дүүсээс мөнгө төгрөгний дэмжлэг авч,ажлын байрны гэмтэл болохоор ажлаасаа ч нөхөн олговор аваад үнэтэй эмчилгээнд байдгаа царцуулсаар ямартай ч дөрвөн сарыг дүнгэн данган өнгөрөөсөн юм.Ингээд эхнэр маань ажилдаа орохоос өөр сонголтгүй болж хүүгээ аав ээжид үлдээгээд хагас сар орчим өнгөрөв..Ажилаасаа тараад хүүхдээ авна,гэртээ ирээд хоол ундаа хийнэ гээд амрах чөлөөгүй л орой орондоо ордог болов. Ядарсан тэр минь уурлаж бухимдах нь ихсэж жижиг сажиг тулга тойрсон хэрүүл салхаа болив.Ингээд л гэр бүлийн амьдрал минь уналтанд орж эхэлсэн юм.

Эмчээс сонсохнээ хэзээ босох нь ч тодорхойгүй ,яаж ч магадгүй насан туршдаа ч суумгай үлдэж мэднэ гэсэн хариутай.Өнөө бурхан номд итгэддэггүй хүн чинь өдөр бүр залбирдаг болов…Нэг орой эхнэр маань нилээн ядарсан шинжтэй хүүгээ тэврээд ороод ирсэн ярихгүй,хэлэхгүй байсан ч түүнийг хараад би ямар их ядарч,хэцүү байгааг нь эд эс бүрээрээ мэдэр бие минь шархирдаг байлаа.Хоол ундаа хийгээд бид хооллож дуусчихаад хүүгээ унтуулчихаад эхнэр маань Тамираа чамтай ярих юм байна гэж хэлэв: Би юу хэлэхийг ерөнхийдөө харцнаас нь л хар таамгаар гадарласан болохоор чимээгүй сонсохоор шийдэв. Тамираа би их ядарч байна ингэж амьдарч чадахгүйнээ намайг уучлаарай гээд уйлав…

  • Илүү дутуу ч юм хэлсэнгүй өөрийнхөө хувцасыг аль хэдий бэлдсэнг би анзаараагүй байж.
  • Ингээд барилгын талбайгаас авсан гэмтэл маань эхнэрийг минь бас аваад явчихлаа
  • Гаднаа инээгээд явуулсан ч дотогшоо нурж,асар их шаналаж байлаа.
  • Эхнэр маань явчихлаа шүү дээ.
  • Хүүгээ ээж аавдаа харуулчихаад би хоол унд,ойр зуурын юм хумаа өөрөө амжуулдаг болов гэсэн ч санхүүгийн хямрал надаас арилаагүй үргэлж дагасаар байлаа.
  • Хүү минь сургуульд орох болов.
  • Аав хүү хоёр нэг нь хичээлдээ шамдаж нөгөөх нь хөл дээрээ босох гэж тэмцсээр хэзээ ч бууж өгөөгүй.
  • Би эхнэртээ гомдоогүй ээ учир нь хайртай хүнээ зовоохыг, хажуудаа уяж өөрийнхөө ачааг үүрүүлхийг ямар ч эр хүн хүсэхгүй байх.
  • Тийм л болохоор Үлдээч гэж хэлэлгүй чимээгүй явуулчихсан.
  • Осолд орж суумгай болсон надад өнгөрсөнийг эргэцүүлэх цаг зав бишгүйдээ л гардаг болсон.
  • Надад:
  • Би -гээс гадна сургуульд орсон хүү минь,аав ээж хоёр минь,нөгөө амьдралд ид буцалж дэврүүн явах үедээ мартаж,дурсамжинд хадаглагдсан найз минь л үлдсэн юмдаа.
  • Бас нэг явдал хэлэх ээ мартсан байна…
  • Намайг осолд орсоны дараа болон гэртээ гарсаны дараа найз минь эргэж ирсэн.
  • Тэр үед эхнэр маань миний хажууд байсан

найз минь ирж сургуулийн явдал дурсамж хөврүүлсээр,хэд хоноод буцахдаа Би та хоёрт юугаар туслах вэ?
Чамайг хүсвэл хэд хоног үлдэж тус болж болно ажил төрлөө зохицуулаад,эхнэртээ утасдаад хэлчихье гэсэн юм. Би_угийн нэрэлхүү дээрээс нь найзыгаа зовлонтой үед ядаж асууж сурагласан ч биш шууд татгалзав.Эхнэр бид гурав одоо давгүй ээ гэж хэлээд найзыгаа явуулсан юм.Хүн жаргаж суухад бус зовж явахад тусалсан тус,эргэсэн эргэлт,уулзсан учрал хэзээ ч мартагддаггүй юм билээ.Найзыгаа хэнээс ч юм осолд орсон гэж дуулаад ороод ирэхэд,эмнэлэгт байхад санаа нь зовоод яаж байна гээд ,намайг хөгжөөх гэж утсаар ярьдаг байсан тэр өдрүүдийг одоо ч нүдээ анихад сэтгэлд бодогдож дотроос минь төөнөх шиг.

Гэтэл эхнэр маань яваад хагас сар өнгөрөв.Үнэндээ л хүндхэн өдрүүдтэй нүүр тулсан ,суумгай амьдралдаа гүйцэт дасаагүй надад. Нэг өглөө: Утас дуугарлаа хартал өнөөх л амьдрал гэж намайг завгүй миний анзаарах сөхөөгүй явсан миний хувьд мартагдсан найз минь эхнэр чинь орхиод явсан болохоор би очиж чамд туслая гэж хэлэв.(((Үнэндээ эхнэрийгээ орхиод явсаныг найздаа хэлээгүй байсан юм.))) Би санаа зовоод_үгүй ээ хэрэггүй бараг бүгдийг хийж чадаж байгаа чи ажил амьдралаа бод гэж хэллээд утсаа салгалаа. Маргааш орой нь хонх дуугарлаа хүү минь очоод онгойлготол Итгэл ах Итгэл ах гэж цангинав.. Тэр л үед сургуульд анх харж байсан дотно харц,дулаахан мишээсээр орж ирлээ…

Б.Пагамсүрэн Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button