Өгүүллэг

Найз Үргэлжлэл…Хоёрдугаар хэсэг

Итгэлтэй шөнөжингөө инээлдэж,уйлах үедээ уйлсаар үүрээр унтахаар хэвтэв. Тэр хэлэхдээ би энд хагас сар орчим байна чиний хажууд.Мандахаас (техникумд хамт сурч байсан ангийн найз)эхнэрээсээ салсанг чинь мэдсэн тэр даруйдаа гэр бүлийнхээ хүнтэйгээ ярилцаад нааш гарахаар шийдсэн. Бид хоёр ернө чамайг осолд орохоос ч өмнө хотруу очиж эрхэлж буй бизнесээ өрөгжүүлдэг юмуу гэж ярилцаж байсан. Аймагт болохоор хүрээ багатай дүнгэн данган л өөрсдийнхөө идэж уух юмыг авч байна гэх зэргээр ярив.Ингээд найз минь хагас сар надтай байж,аваад суусан эхнэр минь л аятай намайг асарч тойглож байв.

Хагас сар нүд ирмэх төдий л хурдан өнгөрч тэрч хэлснээрээ гэр орноо нүүлгэж,эхнэр хоёр охиноо дагуулж ирээд манай хажуу өрөөнд байх болов. Тэр хоёр монгол үйлдвэрийн гутал хийж зардаг юм билээ. Ирсэн дариудаа л Нарантуул дээр газар авч өдөр нь гутлаа зараад орой нь ирээд захиалгаа нэмж хийгээд ч тун завгүй. Хажуугаар хүүхдийг минь өөрийн хүүхдээс яалгаагүй сургуулиас нь авч,өглөө хүргэж өгнө гээл надад тун их нэмэртэй. Миний ууж байгаа эм,байрны төлбөр хоол ундны мөнгө бүх л зүйл тэр хоёр зохицуулж байлаа. Ирээд хоёр сар өнгөрлөө угын хийж байсан бизнес болохоор дорохноо учраа олчихсон тов хийсэн мөнгөтэй болж эрэлт,нийлүүлэлт жигдрээд ирэв.

Нэг өдөр найз маань хөх хотруу ажилаар явах болсоноо дуулгав. Би ч хэлсэнийг шалгаасангүй сайн яваарай арагшаа санаа зовох юмгүй шүү гэсээр үлдэв.Тэгэхэд 6сар гарсан байсан юм. Итгэл 20 хонолоо ирдэггүй хааяа нэгхэн эхнэртэйгээ ярина .Надад там тум л сураг сонсогдоно цаатах чинь ажлаа хөөцөлдөж дуусаагүй гэнэ ээ тав хоногийн дараа наашаа гарна гэж байна гэв. Хэлсэн хоног ч юухан байхав дорхноо өнгөрлөө.. Итгэлийн эхнэр түүнийг тосоод өглөө эрт ирэв, Би цай хоол,гэр дотроо ямартайч хийж чадах зүйлээрээ бэлэг барьж хүлээж суутал – Хонх дуугарлаа зуны амралт байсан учраас хүүхдүүд Итгэлийн эхнэрийн аав ээжрүү хөдөө явсан хэрэг би ч тэргэцэн дээрээ амхиндаа шалавласаар хаалга нээлээ.

Итгэл минь царай нь гэрэлтчихсэн,ямар нэгэн юманд догдолсон,ярих юм нь хариугүй аман дээр нь гараад ирсэн гэмээр чухам яарсан,адгасан царайтай орж ирэв. Би ч дотроо баярлаж,суугаад цай уух зуур нь за яав бизнесээ урагшаа өрөгжүүлэх ажил нь бүтэмжтэй юу ? Юу болов яав гэсээр асууж гарав Бүтэмжтэй найз минь,бүтэмжтэй бүх юм бүтэмжтэй. Найз нь сансандаа хүртэл бизнесээ өргөжүүлэх амжилттай болсон том дэлгүүртэй ч гэрээ байгуулсан. Бас нэг хэлэх юм байна. Чамайг хөх хотод аваачиж эмчлүүлэхээр болсон сайн эмчлүүлж бариа хийлгэвэл хөл дээрээ босно гэнэ Хөх хотын алдартай гэсэн бариач болгонтой сураглаж очоод уулзлаа.

Бурхан минь ийм найз байдаг гэж үү? Миний төлөө миний хажууд намайг түшиж тулж суугаа,дээрээс нь хөх хотруу явсан том шалгаан,ирэхгүй удсан шалгаан нь миний өвчин байсан байна шүү дээ.Би ч бүр хэлэх үг байхгүй баярласнаа ч хэлж чадахгүй дэмий л бүлтэгнэв. Би чамайг аваад 7хоногийн дараа явна эндээс бүрдүүлэх эмчийн онош, хийсэн эмчилгээний түүх гэх мэт зүйлийг бүрдүүлээд аваад явна гэв. Би баярласан хэдий ч санаа зовов -за аав ээжээс хэдэн төгрөг гуйвал өгхөл байх гэхдээ олон хоногийн эмчилгээ гэсэн болохоор тэр их зардалыг хаанаас олох вэ?гэж царай бараалган суув.

Яаг тэр бодлыг минь сонссон юм шиг найз минь хоёулаа болгоно оо найзад нь хураасан хэдэн төгрөг байгаа санаа зоволтгүй гэлээ. Энэ дашрамд хөх хотруу явах эмчилгээний бүх бичиг баримт,гадуур хөөцөлдөх ажилд найз минь бүгдийг амжуулж түүний эхнэр нь бизнесээ үргэлжлүүлж байв. Тэгээд бид хоёр хөх хотруу яваад бүхэл бүтэн дөрвөн сар болсон. Эх орноосоо суумгай явсан би Хөх хотоос хоёр хөл дээрээ зогсоод нүүр дүүрэн мишээлтэй ,нүд дүүрэн цогтой ирсэн юм . Амьдралд найзласан хугацаа бус нэгнийгээ таньсан тэр сэтгэл,нэгэндээ өгсөн андын хайр л цаг хугацааснаа илүү эрхэм байдаг юм билээ. Гэртээ ирээд дахин хавартай золгоод байтал Итгэл маань надад ингэж хэлсэн.

Найз нь одоо тусдаа гарьядаа нэг мэдэхнээ л жил гаран өнгөрч чи одоо хөл дээрээ боссон миний найз алзахгүй .Бид хоёр, хоёр охинтойгоо хамт танайхтай ойрхон хашаа авчихсан. -Би ээрч сандран үгүй ээ та нар надтай хамт байж л байлдаа байрны мөнгө төгрөг хураатлаа гэтэл Найз минь хүн хаана амьдрах нь чухал бишээ сэтгэл дүүрэн хайртай хүмүүстэйгээ байх нь аз жаргал байдаг юм,би чамд дараа болохыг хүсэхгүй байна гэв. Нүүхэд юмнаас нь өргөлцөх гэтэл чи хэрэггүй би өөрөө чи хүнд юм өргөөд яах юм нуруу чинь өвдчихнө гэж бас л надад санаа зовсон шинжтэй. Эмчилгээнээс ирээд удаагүй гам сайн бариарай,хэцүү асуудал тулгарвал надруу шууд яриараа гэсээр явж одов.

Амьдрал надад том шалгуур тавьсан ч найзынхаа хүчээр хөл дээрээ зогссон,амьдрал зөв үйлдэлтэй,зөв бодолтой хүнийг үргэлж шагнадаг юм билээ.Тэр хоёр маань одоо хотод ирээд гурван жилийнхээ нүүрийг үзчихсэн бизнэс нь өргөжөөд өөрсдөө гутлаа хийдэг байснаа болиод үйлдвэртэй болсон олон ажилчин авч ажлуулаад ид л ургаж, дэвшиж яваа.

Тиймээ зовоход минь халуун гараа сунгасан,холбоогүй удсан ч намайг гэсээр гүйгээд ирсэн, амьдралд хөл алдахад түшээд өргөөд,тээгээд босгосон энэ хүн миний найз. Хариу ач нэхээгүй хамгаас дотно найз минь чамд би асар их сэтгэлийн өртэй. Б.Пагамсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button