Өгүүллэг

АГУУ СЭТГЭГЧ ЭЭЖ (Өгүүллэг)

Сайн байцгаана уу та бүхэнтэй өнөөдөр хэдэн өгүүллэг оруулж уулзахдаа таатай байна ойрд ажил ихтэй сайтдаа анхаарал хандуулах завгүй байлаа уучлаарай ингээд та бүхэндээ зохиолч Н.Эрхболдын шинэхэн бичсэн /2021/10/7 / АГУУ СЭТГЭГЧ ЭЭЖ (Өгүүллэг) / ийг хүргэж байна.

Эрдэнэцэцэг гэх үзэсгэлэнтэй охин байлаа. Тэр цахим орчинд ихэнх цагаа зарцуулдаг аж. Гэтэл нэгэн өдөр Гантулга гэх туйлын баян хүний хүүхэдтэй танилцав. Энэ Гантулга гэгч нь хувь чатаар Эрдэнэцэцэгт ухаангүй дурлаж сэтгэл зүрхээ хянаж чадахаа байсан гэхэн тэр. Хувь чат гэдэг таалагдсан хүнд сайхан үгтэй зурвас. Хувьтай хүнд дотоод сэтгэлийг учруулах гүүр. Иймээс л тэнгэрт тултал нь магтаж бичсэн урт сайхан үгтэй зурвас чатаар дүүрчээ. Ингэж тэр хоёр фэйсбүүкээр байнга харьцах болов. Нэг л мэдэхэд тэд бие биедээ дасав. Нэгэн орой юм. Нар шингэж, салхи зөөлөн сэвэлзэж байлаа. Энэ үед удаан хугацаанд цахимаар харилцсан тэр хоёр анх удаа уулзсан юмсанж. Тэгээд хамт гадуур хөтлөлцөн зугаалав.

Харин маргааш нь тэд болзож гэнэ. Гантулга эхний болзоон дээрээ түүнд улаан сарнай, цэцэг, чихмэл бамбарууш өгөх үед. Сарнай цэцгийн гоо үзэмж тансаг үнэр сэнгэнэв. Хажууд нь чихмэл хөөрхөн бамбарууш эгдүүтэй гэдгийн яана. Анхны болзоо хэн хэнд нь ихэд нөлөөлжээ. Бараг л болзох болгонд гайхалтай агаад хагас сарын турш үргэлжилжсэн гэдэг. Гэвч Эрдэнэцэцэг ах дүү хамаатан садан гэх хүнгүй алс хол тэртээх хөдөө нутагт тун ядуу айлын өргөмөл охин болж өссөн нэгэн байж. Хэдий ядуу гар хоосон ч сэтгэл дүүрэн инээж явжээ.

Дөнгөж цас унах үесд өргөн тайга, өндөр уулсын цаадах нийслэлээс Эрдэнэцэцэг Гантулгын тансаг орд гэмээр харшид эхнэр болон ирэв. Тэгээд хүссэн юм бүхнээ хуруу имрэх төдийд л олж авдаг боллоо. Өдөр бүр амттаны сайхныг идэж, үнэтэй бүхнийг өмсөж, юугаар ч дутаж явсангүй. Яг л залагдаж ирэх харь орны элчин мэт л амьдрав. Тэр хоёрын эхнэр нөхөр болсон нь фэйсбүүкээр амнаас аманд дамжиж, тархинаас тархинд бичигдэж, аянга цахилгаан мэт түгэж байлаа. Хожим нэг орой юм. Эмнэлгийн орон дээр Эрдэнэцэцэг төрөх гэж ёстой нэг шаналав. Хөлс нь цутгаж, хамаг бие нь янгинан өвдөж, орны цагаан даавууг алгаа хорстол базаж, тарчилна. Төдөлгүй хүүхэд уйлж, шинэ хүн хорвоод ирлээ.

Ингээд охинд Ганцэцэг гэдэг нэр өгөв. Тэр хоёр охиндоо амь гэж жигтэйхэн. Гэвч энэ гэр бүлийн амьдрал хүмүүст оньсого шиг аниргүй. Өнгөц харахад амьдрал нь сайхан байгаа мэт атлаа үнэн хэрэгтээ Гантулга эхнэр хүүхдээ зовоов. Өөрөөр хэлбэл амьдралын аз жаргал бүх сайхан зүйл удаан үргэлжилсэнгүй. Гантулга гадуур хүүхний сайхантай ханилаад эхнэр хүүхдээ тоолгүй явах нь ихсэв. Харин Эрдэнэцэцэг би юунд тэгж бодлогогүйтэн энэ хүнтэй суув даа гэж харамсах болов. Үүнээс болоод эгэл жирийн сайхан ааштай Эрдэнэцэцэг нөхөртөөгөө хэрэлдэв.

Хэрүүл хэн хэн нь дийлээгүй. Үгүй ядахнаа нөхөр нь буруугаа ойлгоод буулт хийж чимээгүй болдоггүй. Өөдөөс нь хэрэлдэх шазруун зэвүүн зан нь нэг л биш ээ. Ингэж гэр бүлд гуравдагч эмэгтэй орж ирсэнээр хайр хөрж эхнэр нөхөр хоёр биe биeдээ дайсагнаад эхэлжээ. Тэгсэн Гантулга нэгэн орой өөрийн жинхэнэ төрхөө согтуудаа илчилэв. Өвлийн хүйтэн үе байв. Эрдэнэцэцэг гэртээ охиныгоо унтаж байхад нь сарнай цэцэг хэрхэн үнэрлэдэг билээ, яг тэгж үнэрлэлээ. Гэнэт Гантулга согтуу орж ирэв. Согтуудаа яг л өөр хүн мэт болчихсон.

Төдөлгүй Эрдэнэцэцэгт агсам тавьж, зэрлэгээр харааж аймшигтай зодов. Эрдэнэцэцэг яагаад өөрийг нь зодсоныг огт ойлгосонгүй. Тэр шөнө нөхрийнхөө гарт арай л амь үрэгдээгүй. Ингэж зодох нөхөрт ч зодуулж байгаа эхнэрт ч яаж хайр байхав дээ. Нөхрийн үйлдлээс болж хэдэн жилийн турш гэрэлтсэн аз жаргал хоромхон зуурт зэрэглээ мэт арилжээ. Тийм дээ ч нөхрөөсөө салах тухай бодож эхлэв. Нөхөр нь өглөө сэрээд уучлалт гуйлаа. Орой нь бас л согтуу орж ирээд дахиад л мангас авираа давтав. Тэсэлгүй Эрдэнэцэцэг нөхөртөө “Би охиноо аваад явлаа” гэв. Үүнд Гантулга догшин ширүүнээр уурлаж байж ядав. Энэ ааш нь сүүлдээ улам сэдэрч эхнэр хүүхдээ гэрээсээ гуталгүй чигээр нь хөөж явуулжээ.

Ингээд Эрдэнэцэцэг өвлийн тэсгим хүйтэнд хүүхдээ тэврээд хөл нүцгэн уйлчихсан алхах үед. Гадаа цасан дээр хөлийн шинэхэн мөр гарч, нүүр нүдгүй цасаар шуурав. Ядаж байхад шинэ, хуучин гэлтгүй орон сууцнуудын хаалга кодтой тул орох амаргүй. Арай гэж орцонд ороод 9 давхрын шатан дээр хүүхдээ тэврээд сууж хонохдоо нууцаар нулимс ч унагалаа. Тэр орой нөхрийнхөө амиа бодох үзэл, илт муухай санааг чамлалтгүй мэдэж авчээ. Маргааш өглөө нь охин өвдөж уйлаад эхлэв. Эрдэнэцэцэг ч хүүхдээ тэврээд гадуур ажил хайхаар яваад л байж, яваад л байж. Ёстой нар салхи бороо шороонд цохигдсоор нэгэн цайны газарт иржээ.

Бяцхан охиноо өлсгөхгүйн тулд цайны газрын хог шүүрдэж охиныхоо эм тариаг авч, жоохон хоолоор гол зогоов. Хаа сайгүй олдсон бүх л ажлыг хийж явах нь тэр. Оройдоо 24 цагын цайны газрын сандалд сууж хоноглож эхэллээ. Ийнхүү өдөр хоногийг арай ядан аргацаах үеэр. Түүний сэтэл санаа улам л муудав. Хамгийн хэцүү нь хүүхэд нь байнга уйлж, бас гэдэс нь өлсөөд уур нь хүрлээ. Өөрийг нь ийм байдалд хүргэсэн нөхрөө бодохоор л үзэн ядах сэтгэл улам хүчтэй төрөх болов. Түүнд сэтгэл хөдлөлийн өчүүхэн ч ул мөр үлдсэнгүй. Тэрээр баярлах, инээхийн аль алиныг мартжээ. Зөвхөн нэг л зүйл сэтгэлийн сэргэлт л байв. Тэр нь ганц охиноо харах бүртээ бүх л зовлон гунигаа мартаж орхидог ажээ.

Тиймээс л Эрдэнэцэцэг охиноо тэврээд энд тэнд бадарчлан тэнэж явсаар амьдардаг ажил олов. Даанч хүмүүнд нэгэн адил мартагдсан орцны жижүүрийн ажил байв. Баргийн хүнд зогсоогоороо ч багтахгүй. Өргөөшөө нэг алхам, уртаашаа гурван алхам өчүүхэн зайтай аж. Охиныхоо төлөө орцны шал угааж амьдрах нь ганц төгрөгний гарзгүй. Өвлийн ид хүйтэнийг давах зол завшаан. Гэхдээ орцны нэг давхрын шатны доод хэсгийн жижигхээн гурвалжин зайнд охинтойгоо ганцаарддаг байв. Эхэндээ хайр сэтгэлгүй амьдрал амар боловч нэгэн залуутай учирж үe үe уулзсан юмсанж. Даанч тэр залуу нь өөрөөс нь бүр ч ядуу байсан тул охинтойгоо хамт тэжээх хүндхэн үүрэг оногдов. Эцэст нь хэнтэй ч учрахгүйгээр зөвхөн охиноо хайрлаж, охиныхоо оюун ухааныг хөгжүүлэхээр шийджээ.

Охиноо бага наснаас нь сургаж эхэлбэл гайхалтай өндөрлөгт хүрнэ гэдэгт үнэхээр итгэж байв. Тиймээс л сургуулийн багшаас зурагтай ном гуйж аваад охиндоо үсэг зааж өгөөд номын буцааж өгнө. Ийм маягаар 3 настай охин нь бие даан уншиж сурав. Гол нь оройноос өглөө сэргэлэн гэдэг шиг охиныхоо оюуны хичээлийг сэрэх үед нь заагаад унтах үед ажлаа гялс хийнэ. Түүнчлэн охинтойгоо элдэв янз бүрийн оюун ухааны тоглоом хамт тоглох зэргээр толгойг нь ажиллуулж, ухааныг нь тэлэх горим тогтоов. Бас интернетийн орчноос холхон байж, утасны дуудлага болон фэйсбүүк чат хариу өгдөггүй байлаа. Тэр үргэлж охиныхоо нүдрүү харж харилцана. Тэрээр охиндоо, – Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой! Хэрэв аз жаргал чинь дуусчихвал хаана алдаа гаргаснаа эргээд хар! Хүнд хэцүү цаг үед талархах хэрэгтэй, учир нь үүний үр дүнд чи бий болсон.

Ямар ч эд хөрөнгө амжилт хоёр нэгэн зэрэг аз жаргалыг авчирахгүй шүү гэж хэлнэ. Тэгээд нэг өдөр охиндоо муур тэжээлгэж хүн хүнийг хайрлах харилцааг жижигхэн амьтанаас заажээ. Хааяаа даа хоолны газрын зурагтаар гарах хэрэгтэй ярилцлагууд болон лекцүүдийг охиндоо үзүүлнэ. Бүр охиндоо англи хэлийг эх хэл шиг нь сурах талд анхаарах санаа төрөв. Маргааш нь охиноо англи хэлтэй хүүхдүүдийн дамжаанд үлдээж орхив. Орой болмогц ажлаа тараад охиноо ирж аваад явна. Өдөр бүр ингэх нь ч ач тусаа өгч бяцхан охин нь Монгол-Англи 2 хэлээр бага багаар ярьж гэнэ.

Цаг хугацаа ч хурдан өнгөрч охиноо 5 нас хүрхэд нь сургуульд оруулав. Тэгээд урьдийн адилаар охиноо сургуулиас нь ирж аваад гэрт нь хичээлийн өдөр бүр бэлдэж явсаар. Нэг л өдөр сургууль амарлаа. Энэ үест охиноо хөгжмийн дугуйланд хэдэн долоо хоногоор хичээллүүлэв. Хөгжмийн зэмсэг тоглуулж сурган IQ түвшинг нь нэмэгдүүлэх гэж тэр шүү дээ. Зав зай гарвал охиндоо ном уншуулна. Гэхдээ юу ч хамаагүй уншуулах биш, охиндоо юу хэрэгтэй тэр бүхнийг уншуулна. Хов живтэй холбоотой мэдээлэл болон ямар нэгэн муу зүйлийг хэзээ ч үзүүлдэггүй. Тэр дансан дахь мөнгөө утасны дугаар шиг харагддаг болтол хөдөлмөрлөж байлаа. Цаг наргүй хөдөлмөрлөж олсон цалингынхаа 30%-ыг охиндоо зарцуулаад зогсохгүй. Үлдсэн мөнгөө охиндоо хадагална. Ажлаа хийж байхдаа анхаарлаа төвлөрүүлэн тууштай зүтгэж, ямар нэгэн электрон хэрэгсэл хэрэглэдэггүй. Энэ нь түүнд цаг хугацаа хэмнэж, хангалттай төвшинд сэтгэх арга болжээ.

Хэрэв түүний мэдэхгүй, ойлгохгүй зүйл байвал хүмүүсээс асууж үргэлж хайрцгаас гадуур сэтгэж явна. Өөртөө урт хугацааны зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд бүхнийг хийж явав. Одоо эргээд өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг бодохоор тэр хамгийн хүчтэй хоёр дайсан болох тэвчээр ба цаг хугацааг давж гарчээ. Нөхрийн хүнд гараас зугтаж, гэрээ орхин, явсан ч ганц охиныхоо төлөө амьдралтай тэмцсэн нь, ямар ч хүний чулуун зүрх ч уяран хайлж, бурхан ч нулимс дуслуулам билээ. Хэдийгээр охины эцэг эх нь салсан ч охинд амьдралыг өөр нүдээр харах боломжийг олгожээ. Охинд ээж нь бүхэл бүтэн амьдралын унших ном байлаа. Эхийн үүрэг ийм л чухал. Ер нь эх хүн бүр амьдралын зовлонд хичнээн янзын ухаан эзэмшинэ, төдий чинээ хүүхдээ л бодно. Тархи бол амьдралын турш бүрэлдүүлсэн мэдлэгийн сан гэдэг нь энэ. Төгсөв Өгүүллэгийг бичсэн Н.Эрхболд 2021/10/7

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button