Өгүүллэг

ГУНИГТ ХАЙРЫН ТҮҮХ (Сургамжит богино өгүүллэг)

Нар мандсан өглөө юм. Нэгэн залуу хөвсгөл нуурын эрэг дагуу ганцаархнаа алхаж байв. Залуу болор мэт тунгалаг гүн цэнгэг нуурын усны мандал дээр байхад амар амагланг мэдэрсэн ч гэлээ. Орь ганцаар байгаадаа уйтгарлах болов. Буцдагч юм уу хэмээтэл нуурынхаа эрэгт шидэгдчихсэн гоёмсог өхөөрдөм жижигхэн алтан загас сүүлээ годгонуулж амь тэмцэж байлаа. Хөөрхий алтан загас гэнэт хүний хэлээр залууд хандана: – Хөөе! Чи намайг нууранд минь, буцааж хийж буян болооч! гэж чин сэтгэлээсээ гуйж байв. Эхэндээ залуу гайхаж байсан ч бяцхан загасыг алгандаа эвтэйхэн бариад нууранд нь буцаан хийв.

Ингэж хүний ертөнцөд ганц удаа буюн үйлдсэн залууд алтан загас усан дотроос толгойгоо гаргаад ач хариулах тухай өчив. – Надад тусалсан хариуд тань гурван хүслийг тань биелүүлье! гэв. Алтан загасны энэ үгэнд залуу маш ихээр баярлаж догдолжээ. Залуу алтан загсанд эхний хүслээ жинтэйхэн хэллээ. – Би яг одоо боржин чулуугаар хийсэн суврагтай болохыг хүсч байна гэв. Гэнэт тээр хол уулнаас олон боржин чулуунууд асар хурдтай нисэлдэн ирээд хойно хойноосоо бууж давхаралдсаар бүхэл бүтэн суврага сүндэрлэв. Сая харсан зүйлдээ залуу хэсэг гайхан зогсов. Загас, – Хоёр дахь хүсэл тань юу вэ? гэхэд, залуу хэлсэн нь: – Чи эмэгтэй хүн болоод надтай хамт миний гэрт амьдраач гэж мөргөн гуйж гэнэ.

Алтан загас эргэлзэлгүй зөвшөөрөв. Төдөлгүй ер бусын үзэсгэлэнтэй эмэгтэй хүн уснаас год үсэрч харагдав. Ингээд залуу нуурын эрэг дээр сэтгэл догдлон түүнийг гарч ирэхийг хүлээв. Удалгүй нам гүмийн дунд үүрдийн үзэсгэлэнт эмэгтэй хүний хоолой хаанаас ч юм сүр жавхлантай дуулдав. Нөгөө үзэсгэлэнт эмэгтэй хүн уснаас цээжин биеэ эл гаргаад – “Залуу минь би чиний хоёр дахь хүсэл чинь байна” гэж итгэл төгс хэллээ. Үнэхээр аз гийсэн энэ мөчид залууд анх загас хүслийг нь биелүүлье гэхэд яаж баярласан билээ яг л түүн шиг баярлах сэтгэл дахин төржээ. Тэгээд залуу цэлийсэн нуур руу тэр дариу шумбаж ороод эмэгтэйг тэвэрч хамт гарч ирлээ. Түүнийг тэврэхэд арьс нь булбарай шүднүүд нь танан цагаан үс нь яг л хүнийх шиг намирсан яалтчгүй эмэгтэй хүн мөн.

Гэвч биеийн бүсэлхийнээс доош хэсэг нь бүдүүн загасан сүүлтэй байгааг мэдсэн. Гэхдээ залуу цамцаа тайлаад загсан эмэгтэйгийн хөлийн хучиж нуруундаа үүрсээр байшиндаа авчиржээ. Байшинд нь хамт амьдрах болсон загсан эмэгтэйгийн сэтгэлд туйлын баяр баясаглан илт байлаа. Тэд чин сэтгэлийн гүнээсээ ярилцаж эхэллээ. Орой нь хоёулахнаа хамт хооллоно. Ингээд залуу түүнийхээ үсийг самнаад ном уншиж өглөө. Унтахаасаа өмнө духан дээр нь зөөлхөн үнсэв. Энэ мэтчилэн залуу өдөр бүр түүнийгээ хязгааргүй хайрлаж байв. Загсан эмэгтэй ч залуугийн өчүүхэн зүйлийг хүртэл хэзээ ч мартаж байсангүй. Элгэмсэг дотно өрөвч даруу залуугаасаа алхам ч холддоггүй. Ариун нандин хайраар холбогдсон загсан эмэгтэй үргэлж залуугийн сайхан яриа халамж хоёрын өмнө байнга л бэлэн байдаг байлаа.

Гурван сар өнгөрсөн хойно. Ариун журамт гэргий байхын үлгэр жишээ үзүүлсэн загсан эмэгтэй залуудаа дасаж маш их хайртай болж гүн дуралжээ. Ганцхан залуутай л байвал өөрт байгаа эгэл жирийн амьдралдаа сэтгэл дүүрэн бөгөөд баяр баясгалан аз жаргалыг хором бүрээр мэдэрч байлаа. Дээр нь хүний eртөнцөд хөл тавьсан загсан эмэгтэй өөрийнхөө бүсэлхийнээс доошоо нэн удахгүй хүнийх шиг хоёр хөл бүрдэж байгааг мэдэв. Гэхдээ нэг өглөө загсан эмэгтэй хайрт залуутайгаа анх учирж байсан тэр л нуурын эрэгтээ дурсамжаа санаж ярилцахаар очсон байж. Гэвч тэр өдөр залуу энгийн байдгаасаа тэс ондоо чөтгөр шиг аашлав. Түүний загсан сүүлнээс нь залхсан талаар ярьж мангартав. Нэгэнтээ хайртай залуугаа гэнэтхэн ийм юм ярьж сэтгэлийн өвтгөн гэж санасангүй.

Ёстой л сэтгэлийн нарийн нандин холбоог хоромхон зуур үгүй хийсэнд гомдож бяцхан уурлаж байв? Эгшин зуур залууд дотроос нэг юм хатгаж түүнийг улам дорд унагаж доромжилмоор санагдана. Тэгээд залуу түүндээ хамаг муухай үгийг хайр найгүй хэлэх нь голын усанд сонсогдоно. Санаа нь хувирсан залуу – Чи зайл! Үх! Нуурандаа жив! дахиж чамайг харахыг хүсэхгүй байна! гэх элдвээр хэлж сэтгэл зүрх рүү нь дайрч гарчээ. Сэтгэлийн хүнд цохилтонд орсон загас эмэгтэй хайрт залуудаа, – Би нуурандаа орлоо шүү! гэхэд нь: Залуу, – Тэгээ тэг зайлаачдээ! гэжээ. Хариуд нь загас эмэгтэй: – Чи сүүлчийн хүслээ юу хэлэх вэ? гэж асуув. Үүнд нь залуу буулт хийж уучлалт гуйх бүрэн боломжтой. Түүгээр ч зогсохгүй гурав дахь хүслээ хэлж болох л байлаа.

Тэгж байтал уурын мунхаг залуу, – Чи үх! энэ миний сүүлчийн хүсэл гээд түүнийхээ хацар луу тас хийтэл алагдав. Энэ үeд загсан эмэгтэй ганц ч үг дугарсангүй xoёр нүднээс нь халуун нулимс хацар түлэн урсав. Тэр гунигт мөчид загсан эмэгтэйн нулимс асгарсаар гэнэт эргэж хараад анх шидэгдэж гарч ирж байсан тэр л нуурын эрэг рүүгээ мөлхсөөр яваад орчихов. Сая л өөрийн болчимгүй үйлдлээ ухаарсан залуу толь мэт тунгалаг усны зүг харвал үл ялиг гэрэлтэх загсан эмэгтэй жижгэрч эхлэв.

Мөдхөн залуу араас нь ус руу үсэрч оров. Тэгээд сайхан хоолой заяасан загсан биетэй лусын дагинаа тэврээд гарч ирж гэнэ. Харамсалтай нь загсан эмэгтэй хайрт залуугийнхаа өвөр дээр улам л жижгэрсэн хэвээр байлаа. Түүний хоёр гарын алган дээр нь хатаж хорчийсон үхсэн загас болон хувирсан байв. Тэр мөчид залуу би гэмшиж байна. Ахиж, чамайгаа хэзээ ч гомдоохгүй гэж хоёр гараараа газар тулан сөгдөв. Гэвч хичнээн уучлалт гуйсан ч загас амилсангүй. Төгсөв. Өгүүллэгийг бичсэн Н.Эрхболд 2021/9/11 Энэхүү өгүүллэгийг зөвхөн эрчүүдэд зориулж бичсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button