Өгүүллэг

Аавтай минь бүжиглээч

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрүүлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмцээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ. Өвлийн шөнийн гудамжнаа цасан ширхэг зөөлөн хаялж байгаа ч хүмүүс хурдан хурдан алхах нь цаанаа жиндvv байгаа бололтой. Гав ганцаар үлдсэндээ тэрvv хөнгөн уйтгарт автан гараа зөрүүлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно.

Би өнөөдөр арван зургаан настай. Өчигдөр арван зургаан нас хvрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л өрө аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бvгдийг өөрөө хийж, өнөө цагийн хvvхдvvд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай өөр утгаар хvлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж.

Ээж маань харин утсаар ярьсангүй. За даа хэд хоногийн дараа “ ярих гэсэн чинь зав гардаггүй” гэдэг ч юмуу ямар нэг юм хэлэх байх. Сүүлийн хэдэн жил нэг тиймэрхvv л байгаам. Өчигдөр оройхон хэдэн найзууд ирж баяр хүргээд, кино үзэхээр гарахад аав маань нэг л өөр хайрласан, харамлсан харцаар харж “миний охин болгоомжтой яваарай” гэсээр үлдсэнсэн. Сая яагаад ч юм аавыгаа өрөвдөх шиг санагдлаа. Өнөөдөр аав маань ажлынхаа газрын үдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь 3овоод байгаа бололтой эргэцээд л, ээрээд л байсан.

Манайх гэдэг саяхан л элэг бvтэн , бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бvv мэд намайг аравтай байхад ээж маань гадаад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл өнөө гайтай виз гэдэг нь гардаггvй ээ. Эхний vед ээж маань өдөр алгасахгvй шахам утсаар ярьж, гэр орноо цэвэр байлгах, аавыгаа харж хандах, өөрөө ч удалгvй ирэх тухай ярьдаг байсансан.

Хааяа нэг хvнээр хэдэн төгрөг,хувцас хунар, чихэрхэн явуулна. Мөнгийг нь мэдэхгvй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хvлхэж, гоё хувцас өмссөн ганган охин таваргадаг байж дээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ээжийн минь ярих ч цөөрсөөр сvvлдээ төрсөн өдрөөр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил төрсөн өдрөөр ч ярьсангvй дээ. Хөөрхий аав минь өчигдөр “утсаа чөлөөтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж л байсан байхдаа.

Аав ээж хоёр маань өндөр, нуруулаг, царайлаг, бас олон найз нөхөдтэй болоод тэрvv манайхаар их хvн орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн vдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Өвлийн өвгөн тэнд очсон хvvхдvvдэд бэлэг өгөөд л, томчууд тэнд бvжиглээд л… Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гvн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан.

Тэр хоёр бvжиг эргээд л, эргээд л . . . Би тэр хоёрыгоо хараад “энэ манай ээж аав хоёр“ гээд л хавийн хvмvvст хэлээд л . . . Бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “одоо охиноо баярлуулнаа” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтиран гулган тоглоод л . . . гоё байжээ. Бараг энэ мөч бидний хамтаа байсан хамгийн сvvлчийн мөч байх. Тэрнээс хойш аав маань зургаан жил тэр vдэшлэгэндээ яваагvй юм. Энэ жил би бүр эртнээс үглэж, хэлж байж, зарим нэг юман дээр “намайг ингэвэл та үдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арайхийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын өмнө дєє би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мөнгийг миний нэр дээр хадгалсан хадгаламжийн дэвтэр, өөр бас нэг захиа олсон юм.

Тэр нь ээжээс аавд гурван жилийн өмнө бичсэн захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг vзэх vзэл, аавыгаа үнэлэх үнэлэмжийг орвонгоор нь өөрчилсөн юм даа. Тэр захианд ээж маань хvний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгvй боллоо гэхэд ямархан хэцүү байснаа хүртэл бичиж. Энэ хүртэл уншиж байхдаа би ээжийгээ өрөвдөж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хvний нутагт таних мэдэх хүнгүй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн боловч сайн хүн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн нэг хүнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр өөрийгөө олиггvй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн мэдэрч байгаа хэдий ч өөрийгөө татаж авч чадахгvй байсаар тэр хүнтэйгээ дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.

Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад гэхдээ үүнийгүү хэзээ ч эргэж буй болгож чадахгvй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианыхаа төгсгөлд чамд хэлэхэд хичнээн хэцүү байгаа ч охиноо өөр дээрээ авч энэ сайхан газарт өсгөж хvмvvжvvлмээр байна. Чамайг охиныхоо ирээдүйг бодоод зөвшөөрнө гэдэгт найдаж байна гэжээ. Энэ хvртэл уншаад би аавыгаа ямар их өрөвдсөн гээч. Муу аав маань аль гурван жилийн өмнө энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгүй л юм даа. Зарим аавууд иймэрхүү юм болохоор амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хүүхэн болоод л, үр хүүхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгүй юм. Харин ч улам бvр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Өчигдөр аав маань “миний охин одоо хүний зэрэгт хүрэх нь. Яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгvйгээр өнчин юм шиг л байгаа даа” гэж байсан. Бодвол “нээрээ л сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх.

Үгvй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгvй. Өд сөд нь ургаад, цаг нь болохоор ямар ч ангаахай үүрээ орхин нисдэгийн адил би нэг л өдөр нисэх л болно. Тvvнээс биш энэ нь арай илvv дээр, тэр нь арай илvv гоё тансаг гэж л таныгаа орхихгvй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хvн болгон төрүүлснийг нь бодоод буруутгаж чадахгүй нь. Буруутгалаа гээд бvх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсан даа . . . Одоо би тэс өөр юм хvсч байна. Бvр асар ихээр хүсч байна. Хэн нэгэн танихгvй эгч, аавтай минь бүжиглээсэй гэж. Бүр эргэлдэнхэн, эргэлдэнхэн бүжиглээсэй.

Усыг эрүүvлэхээр цацардаг шиг, аавын минь сэтгэл доторхи гунигийг гадагшаа гартал нь эргэлдэж бүжиглээсэй. Би ингэж л хүсэж байна. Үнэхээр шүү . . . . . . Ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хөөслөхөд, хөөрхий ингэ том том нулимс бөмбөрүүлэн байж ботгоо үнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа . . . Зохиолч Т.Бум-Эрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button