Өгүүллэг

Энэ хорвоогийн хамгийн агуу хүн хэн бэ гэж асуухад бүгд дуу нэгтэйгээр ЭЭЖ гэж хэлэх бизээ….

Энэ хорвоогийн хамгийн агуу хүн хэн бэ гэж асуухад бүгд дуу нэгтэйгээр ЭЭЖ гэж хэлэх бизээ…. Арван настай бяцхан хүү нэгэн орой гал тогооныхоо өрөө рүү ороод ээждээ урт жагсаалт бүхий цаас өглөө. Ээж нь хүү рүүгээ гайхан хараад өгсөн цаасыг нь нухацтай гэгч нь уншжээ.

Тэр цаасан дээр:

  • -Цэцэг усалсны хөлс: 1500₮
  • -Өөрийнхөө өрөөг цэвэрлэсний хөлс: 2000₮
  • -Хамт дэлгүүр явсны хөлс: 500₮
  • -Дэлгүүр явсны дараа дүүгээ харсны хөлс: 1500₮
  • -Хог асгасны хөлс: 1000₮
  • -Сурталчилгааны хуудас авчирсны хөлс: 1500₮
  • -Тоос арчсаны хөлс:500₮ гэж бичсэн байв.

Ээж нь уншиж дуусаад хүүгээ өхөөрдөн харснаа, харандааг нь аван цаасан дээр юм бичиж эхэллээ. Хүүдээ бичиж байгаа захиа нь түүний тухай бүх л дурсамжийг эргүүлэн санах шиг болов. Тэгээд төд удалгүй хүүдээ захиа болгон нугалсан цаасыг өгчээ. Хүү ч ширээнд сууж, бяцхан хөлөө савлан уншиж эхэллээ. Хүүдээ бичсэн ээжийн захиа:

  • -9 сарын турш гэдсэндээ чамайг өсгөсний хөлс:
  • -Орой болгон чиний төлөө залбирч, чамд санаа тавьж байсны хөлс:
  • -Энэ хэдэн жилийн хугацаанд чиний төлөө урсгасан нулимсны үнэ:
  • -Шөнө бүр хагас нойртой хонож, асарч байсны хөлс:
  • -Хоол, хувцас, тоглоом авч өгсний, бас нусыг чинь арчиж байсны хөлс:
  • -VХЭН VХТЛЭЭ ЧИНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ ХӨЛС,,,,
  • Захиаг уншиж дуусаад нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бяцхан хүү цаасан дээрээ хэдэн үг нэмж бичжээ.

Тэгээд ээж рүүгээ хайр гэрэлтсэн нүдээр харж зогсоод “Ээжээ, би таны надад ямар их хайртайг мэдлээ.” гээд гартаа барьсан цаасаа сарвайв. Түүн дээр томоос томоор “Бүх төлбөр төлөгдсөн” гэж бичсэн байлаа. Бид хэзээ ч ээж аавынхаа ачийг хариулж барахгүй. Учир нь тэдний хайр тийм л агуу их юм. Гэхдээ тэдэнд ч бас таны хайр маш их хэрэгтэй. Тийм учраас мөнгө бус хайраар “өрөө” төлөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds