Өгүүллэг

Худгийн ах

Намайг сурагч байхад манай гудамжны үзүүрт тоосгоор барьсан жижигхээн худагт Дүүрэн хэмээх ах суудаг байлаа. Дүүрэн ах нэр шигээ дүүрэн хүндээ ус авах гэж очсон хэнд ч эелдэгээр үйлчилж балчир хүүхдээс настан буурал хүртэлх бүх хүнд тусална. Ус асгалаа гэж загнахгүй бүр мөнгөө өгөхгүй явсан ч тоох ч үгүй инээгээд л үлдэнэ. Би дээрээ ах эгчгүй учир дүүгээ дагуулаад байнга усанд явна. Очих бүрт л тэргэн дээр битоныг минь тавьж өгөөд явуулна. Би 10-р анги төгсөж их сургуульд элсэн орж дотуур байранд амьдрахаар болов.

Тасагтаа 4 охинтой хамт орж дүүгээ тэвэрч унтдаг байсан үе минь ард хоцорч хоёр давхар төмөр орон дээр гарсан юм. Эхний нэг жил гэрээ их санана аа манайх аз болж хотоос ойрхон сум болохоор амралт бүрээрээ л гэртээ харьчихна. Харин 2-р курсдээ Амраа гэх залуутай танилцаж хагас бүтэн сайнд хүртэл гэрлүүгээ явдаг байсан минь өнгөрч өвлийн амралтаараа л харьдаг болов. Тэдний гэр нь 9 давхар байрны 4 давхарт амьдардаг аав ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг дээрээ нэг эгчтэй. Бид 2 хааяа гэрт нь очиж кино үзнэ. Ингээд л би 3-р курсдээ хэвлийдээ бас нэгэн зүрх цохилж байгааг мэдсэн юм.

Аав ээждээ хэлэхээс айж хүүхдээ авахуулдаг юм билүү гэж бодсон ч Амраа зөвшөөрөлгүй бид гаргахаар боллоо. Сургуультай ойр байр түрээсэлж хичээлдээ яван болоод л байв. Харин сар өдөр өнгөрөх тусам гэдэс минь томорч өвлийн амралт ч болов. Ээждээ хотод ажил хийх гэж байгаа гэсэн боловч аавын чинь бие тааруу байна хурдан ир гэсэн хариу аван харихаар явлаа. Амраа хамт явахаар төлөвлөж байсан ч аав нь хөдөө ажилаар авч явахаар болж намайг Драгон дээрээс сумын унаанд суулгаад буцсан юм. Би замдаа өчнөөн бодолд автан бүр уйлж ч үзлээ.

Гэртээ ирлээ хашааны хаалга онгойлгон орж чадалгүй хэсэг зогсов. Гэтэл Дүүрэн ах:

  • Хүүе сайн уу миний дүү за хичээл нь амарчихсан уу?
  • Амарсаан -Гэрлүүгээ орохгүй яагаа вэ? хэмээгээд зузаан куртекны цаанаас үл ялиг мэдэгдэх миний гэдсийг хараад баяр хүргэе гэж хэлээд цааш алхлаа. Намайг ороход ээж тосон авч цүнхтэй хувцсыг маань аван цаад өрөө лүү оров. Ашгүй анзаарсангүй.

Охин чинь ирсэн шүү. Миний охин наашаа ороод ир. Би ч хувцсаа тайлаад ортол ээж намайг хараад нэг гараараа амаа таглан доош суулаа. Тэр оройжин аав бид 3 миний ирээдүйн талаар ярьж хоносон юм. Намайг их ч загнасангүй ээж буруу харан хааяа нэг нулимсаа арчина. Хүний их эмч болж өвчтэй аавыгаа эмчилнэ гээд сургуульд явсан хүн 2лаа болоод ирэх гэж. Хавар ч болж сургууль төгсөхийн алдад би ЭХЭМТ-д 4кг 200г хүүтэй боллоо. Сайн найзууд багш нарынхаа ачаар 3-р курс ээ төвөггүйхэн төгсөв.

Аавыгаа асрахын хажуугаар хүүхдээ харж ээж ажлаа хийн зуны 3 сар өнгөрлөө. Харин Амраа 1 ч удаа ирсэнгүй бүр утсаар ч ярьсангүй. Гэрийх нь утас руу залгасан боловч хэн ч авахгүй сүүлдээ холбогдохгүй болов. Намар болж би 4 сартай хүүгээ орхиод нийслэл хотыг зорьлоо. Таксинаас бууж шууд л Амраагийнд очсон боловч хүн байсангүй. Ээжтэй нь гадаах сааданд таарахад түүнийг өөр найз охинтой болсон удахгүй хуримаа хийнэ дахиж манай энэ хавиар битгий эргэлдээрэй анхнаасаа л та 2ыг манайх зөвшөөрөхгүй байсан. Хүүхдээ харж чадахгүй бол бид өсгөчхнө гээд хэнэг ч үгүй ширвэ татан орц руу оров. Би эхэндээ итгэхгүй байсан ч сүүлд нүдээрээ харж тэр хүнийг сэтгэл зүрхнээсээ явуулахаар шийдлээ.

Цаг хугацаа өнгөрч би сургуулиа төгсөв. Нутагтаа очиж эмч гэх алтан гартнуутын эгнээнд орсон юм. Дүүрэн ах надад байнга л анхаарал тавьж бид хааяа уулздаг ч болов. Нэг өглөө утасанд дуудлага ирж Амраа манай суманд ирсэн надтай уулзах гэж байгаагаа хэлэхэд баярласандаа бараг уйлах шахав. Эргээд эвлэрье гээд ирсэн байхдаа хүүхдээ хараад яаж баярлах бол чи минь жоохон эрт ирэхгүй дээ ямар их хүлээсэн гэж санана. Уг нь өнөөдөр нуурын эрэгт Дүүрэнтэй уулзах ёстой хэн рүү нь явахаа мэдэхгүй хэсэг бодож суув. Би очиж чадахгүй нь ээ хүний зүрх сэтгэл гэдэг эзэндээ захирагддаггүй бололтой гэж Дүүрэн лүү бичээд нэг л мэдэхэд Амраагийн дэргэд ирсэн байв. Гэвч тэр намайг санаад зорьж ирээгүй юугаа ч мэдэлгүй сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болсон гэрлэлтээ салгуулах гэж л ирж.

Хүүхдээ ядаж 1 удаа асуух болов уу? гэсэн тэгсэнгүй намайг удахгүй араас нь очиж гарын үсэг зураарай гэж хэлээд ганган машинд суун тоос татуулан алга боллоо. Тийм дээ нэг хууртчихаад дахиж итгэж л байдаг өөртөө гомдож уйлмаар байвч нулимс гарсангүй. Цэцэрлэгт хэсэг сууж байгаад нуурын эрэгт очиход сарны гэрэлд нэгэн хүн буруу харан сууж харагдав. Би хар хурдаараа гүйн очиход Дүүрэн:

Би чамайг ирнэ гэдгийг мэдэж байсан юмаа гээд нүдээрээ инээж байгаа тэр дүр төрх одоо ч нүдэнд харагдаж байна. Хүний амьдралд сайн хүнийг нэг л удаа заяадаг бололтой. Түүнийгээ олсон бол хэзээ ч битгий алдаарай. Худаг руугаа хүн оруулдаггүй байсан нь сүүлд мэдэхнээ ханан дээгүүр дүүрэн миний зураг байсан юм байна лээ. Ингээд би өөрөөсөө 4 насаар ах Дүүрэн ахтайгаа гэрлэж 6 хүүхдийн ээж болсон юм даа. Нээрээ мартсанаас манайх гэрийнхээ гадаа худаг ажиллуулж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds