Өгүүллэг

ГЭРЧ

Зоригоо энэ өдрийг хэзээ ч мартдаггүй. Яагаад гэвэл түүний хайртай хань нь ихэр юм шиг ижилдэн дассан 2 хүүгээ мөн түүнийг үүрд орхин одсон нь 3 жил өнгөрсөн ч өчигдөрхөн юм шиг л санагдана. Эхэндээ энэ амьдралдаа шантарч архинд орж ажилгүй хэдэн сар болж ч үзсэн. Гэвч ингэлээ гээд амьдрал нь уруудахаас дээшлэхгүй. 2 хүүхдийнхээ төлөө хичээхээс өөр аргагүйд хүрч цагийн ажилд орж зөөгч хүртэл хийж үзсэн. Түүний найз галзуу Гамбаа гэж нэрлэгддэг залуу муу найзыгаа ядарч явахад туслалгүй яахав гэсээр өөрийн үйлдвэртээ авсан юм.

  • Найз нь хар багаасаа л зовлон үзсэн хүн чамайг маш сайн ойлгож байна. 2 хүүг нь цэцэрлэгт өгөхөөр болсон. Тэр гэртээ амьдрахад хэцүү байвал хамаагүй ээ манайд нүүгээд ир би ганц бие хүн хүүхэд шуугилдаад сайхан л байна. Танай байшин дээр очиход л муудсан харагдсан шүү. Хүүхдүүдээ бодоод байранд орвол.
  • Баярлалаа чамд. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үнэн юмдаа. Бид 3 тэндээ хэсэгтээ амьдарч байгаад нутаг руугаа буцдаг юмуу аав ээждээ 2 хүүхдээ харуулаад гадагшаа гарч ажиллавал уг нь хэдэн төгрөг нь ч гэсэн илүү юмдаа
  • Хүний нутагт хэдэн халтар цаасны төлөө хэрэггүй биздээ танай 2 бага байна ээж нь байхгүй ч ядаж чи хажууд нь байж өсгөхгүй бол хүүхэд хэцүү шүү чамд л гэж хэлэхэд мөнгө бол найз нь чамаас харамлахгүй ээ гол нь миний хажууд байж бизнесийг минь дэмжихэд л болно.

… Зоригоо дотроо элдвийг бодон хэвтэнэ. Эхнэрээ өнгөрснөөс хойш ажилгүй болж нөгөө хамт олон, сайхан найзууд, хуурай ах дүү гээд бүгд л нүүрээ бууруулж ганц Гамбаа л түүнийг наашаа гэж гар сунгах хүн үлдэж дээ. Хоёр хүүхэд нь өвдөхөд ч ирж өөрөө аав нь мэт л сахин сууна. … Хөөрхий дөө муу Гамбаа минь хар багаасаа өнчирч үхэл хагацал үзсэн болохоор манай 2ыг харж л элгээ дэвтээдэг байхдаа. Энэ муу амьтан байгаагүй бол бид 3 яаж шуухан амьдрах байсан бол. Хүний төлөө төрсөн юм шиг л гүйх юм. Сэтгэл нь цагаан болохоор үйлс нь хүртэл бүтдэг байхдаа. Итгэлийг нь алдчихгүй л ажиллах юмсан. …Цэцэрлэг тарах цаг өнгөрчихөж хурдхан очихгүй бол гэсээр яааран орвол хүүхдүүдийг маань Гамбаа аль эрт аваад явчихаж утасдвал ажил дээрээ авч очин зөндөө тоглоом хувцас амттан авч өгөн яг л өөрийнх нь хүүхэд шиг өрөөнд нь дуу шуу болон тоглоцгоож байв.

Май энэ хадгаламжийн дэвтэр танай 2т ирээдүйд хэрэгтэй юмдаа их биш ч насанд хүртэл нь овоо хэдэн төгрөг болчих байх -Баярлалаа найз минь чамаас байнга л тусламж авч байх юм Зүгээр дээ дараа харин чи надад том тус хүргээрэй гэж бахархалтай нь аргаггүй инээлээ. 2 хүү минь Гамбааг хаана явна хамт явж хүүхэд л болсон хойно ээжийгээ нэхээд байдаг байсан бага багаар мартаад байх шиг. Түүний өрөөнд бидний хамтдаа авахуулсан зураг жижигхэн жаазтай ширээн дээр нь байгааг хараад үнэнч ийм сайхан найз хайрласан бурханд талархмаар. ….- Хүүе сайн уу? ямар сонин хүн бэ? энд ингэж таарах гэж манайх энүүхэн доод гудамжны үзүүрт ороод гараач гэсээр Зоригоо 10 жилийн найз Шаравтай тааран хууч хөөрөхөөр гэрийн зүг хамтдаа алхлаа.

  • Танай 2 хүүхэд үү? мундаг залуучууд юмаа алив ах нь үнсье гээд хүүхдүүдийг духан дээр нь үнэрлээд авчирсан ууттай чихэр боовоо өглөө. -Найз нь сонссон танай хүн бурхан болсон гэж ямар сайн байхав дээ. Хүүхдүүдийг нь ийм жаахан гэж мэдсэнгүй. Дэрсхэн хөөрхөн юмаа.
    Тэд хоол унд идэцгээж ганц шил архи задлан элдвийг ярилцан суулаа.
  • Гамбаа та хоёрын бизнес хэр байна даа. Хар багын л хүн ашиглах гэсэн бодолтой хүүхэд байсан гар нийлэх ч хүн бишдээ гэж архиндаа халсан Шарав шуудхан л хэлж орхив. Зоригоо дотроо Шаравыг угийн л хүн өөрөөсөө дээш гаргах дургүй хүн байсан яг хэвээрээ шүү гэж бодонгоо
  • Гамбаагийнхаа ачаар л бид 3 өдий зэрэгтэй явна даа ядарч явахад өөд нь татаж хүний дайтай амьдруулах гэж мөн ч их хичээж байна даа муу найз минь

Энэ чинь ямар сонин эд вэ? эртний хийцтэй юм байна. Дотор нь юу байгаа бол манай хүн арай насаараа идэх хөрөнгөө эндээ хав дарчихаад сууж байгаа юм биш биз гэж Шарав чанга чанга инээлээ. Зоригоо ч юм дуугарсангүй өвөөгөөс минь үлдсэн ганц юм наадах чинь л байна даа.Манай гэрт өөр үнэд хүрэх зүйл алгадаа гэж урамгүйхэн хэлээд урдаа байсан хундагатай архийг хөнтөрч орхив. Өглөө ч болж Шарав тэднийд цай уугаад хамтдаа гэрээс гарч өчигдрийн уусан архиндаа шартаж харихаар явлаа. Зоригоо хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил руугаа явав. Энэ манай гэрийн илүү түлхүүр хүссэн үедээ очиж болно шүү. Манай гэр бол танайх л гэсэн үг хэмээн Гамбаа Зоригоод түлхүүрээ өглөө. Найз нь хэд хоног гадагшаа явахаар болчихлоо одоо харьж явах бэлтгэлээ хангахгүй бол болохгүй нь чи эндэх ажлаа дуусгаад орой онгоцны буудал дээр уулзъя гээд салцгаав.

Зорчин явагчдын хүлээлгийн танхимд тэд өөд өөдөөсөө харан инээлдэж суув.Алив гараа хардаа цамцны чинь нэг товч уначихаж. Надад санаа зовж байхаар өөртөө анхаарал тавьж эхнэртэй болмоор юм даа гэж тоглоом болгон хэлсэн боловч Гамбаа тоосон шинжгүй л хөхрөнө. Өө тийм байна. Энийг анзаарсангүй л явна шүү дээ. За цаг боллоо сайн сууж байгаарай ирээд байр хөөцөлдөж та 3-ыгаа шинэхэн өргөөнд оруулнаа гээд явлаа. Найз минь анд минь бидний энэ их нөхөрлөл үүрд мөнх орших болтугай. Гишгэсэн мөр бүхэн чинь дардан байж санасан болгон нь биелэх болтугай гэж ерөөгөөд би цааш алхлаа. Гэртээ ирэхэд нэг л хоосон мэдрэмж. Гамбаа хүртэл үүрд орхиод явсан юм шиг. Хүүхдүүдээ унтуулчихаад бугуйн дахь цагаа аван авдар дээр тавьхад байнга цоожтай байдаг авдар минь онгорхой бушуухан нээж үзвэл алтан бурхан хэдэн үе дамжиж ирсэн судар минь алга.

Өвөө ааваас нь уламжлан үлдсэн нандин бүхнээ хулгайчийн гарт алдчихлаа гэжүү арай ч дээ. Итгэж ч чадахгүй доош сөхрөн суулаа. Өвдөг доор нь нэгэн зүйл мэдрэгдэх шиг. Цамцны товч унаад удаагүй бололтой цагаан утастайгаа гарт баригдлаа. Энэ чинь түрүүний…арай үгүй байлгүй дээ. Гамбаа аваад явсан шүү гэдгийг хэлэх гэсэн шиг цамцны товч нь тэдний гэрт гэрч болон үлдсэнийг Зоригоо мэдэвч онгоцонд алтан бурхнаа тэврэн суусан Гамбаа мэдсэнгүй. Үнэнч найзынх нь “Чи дараа надад том тус хүргээрэй” гэж хэлсэн нь Зоригоогийн чихэнд сонстох шиг…

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button