Өгүүллэг

Цэнхэр тэрлэгт богино ѳгүүллэг

Үе тэнгийн хоёр эхнэр үдмэлийг үүрч матмалыг барьж ,гүвээ толгод нэгжин гүймлийн гээмэлийг хайж явна.Хаврын халтар хомоолоос эхлээд ноднингийн хѳх аргал ,уржнангийн саарал сармай аль таарсаныгаа хамж түүнэ .Үр хүүхэд үйл үртэс идээ цагаа ѳрхийн дорх жаргал зовлонгоо хуваалцах завшаан энд л олддог байжээ.Адуу мал цѳѳрснийх ч юм уу аргал хомоол хүртэл сийрүү болж дээ.Тал маань тарж арилна гэж байдаггүйгээс хойш тэгж л таарлаа.Ийнхүү хоорондоо гангар гунгар ярилцаж ,хѳх ногооны униар хѳшиглѳн суунаглах тэртээ уудмыг саравчлан зогсохдоо нэг нь;

-Урд сумынхан зусландаа бууж байна уу даа гэж аяархан хэлээд сүүрс алдав Ѳчигдѳр ѳглѳѳнѳѳс доод хѳндийгѳѳр нүүдэл цуваад байна.Алсын бараа нэгэн үе тэнгэр тулам ѳндѳрсѳж,нэгэн үе газраар мѳлхѳн үргэлжлэх униар дунд хоёр цагаан юм бѳртѳлзѳн хѳвж байхыг ажиглан харснаа

  • -Нѳгѳѳ муу хэнийх нүүгээд иржээ гэж дуулдахтай үгүйтэй хэллээ.
  • -Хэнийх гэнээ?
  • -Чамаасаа нуугаад ч яадаг юм билээ.Тээр доод хѳндийд байгаа хоёр гэрийн баруунхантай нэг хүн наашаа хараад саравчилж байгаа даа.
  • -Юу гэнэ ээ ,аа нээрээ тийм ч юм уу миний энэ хоёр онин юм үзэхдээ муу.
  • Баруун талын гэрээс гарч ирэх тоолондоо наашаа саравчилж баахан зогсдог цэнхэр тэрлэгтэй хүүхэн байдаг юм аа
  • -Уухай тэгээд?
  • Манай гэрийн эзэн хааяа бууж морддог ухаантай.
  • -Еэ гайхал гэж тийм үү?

-Тэгээд би бѳртийтѳл харж зогсохыг нь харах тоолонд зүрх рүү минь ёгхийх шиг болж ,бүсгүй хүний заяа зовлон ялгаа нь юу байх вэ.Нүд сэтгэл нь чилчихлээ хѳѳрхий гэж санаад “Та энэ доод хѳндийгѳѳр ороод амьтан хүнээс адуу малаа сураглаад ирээч дээ “гэхлээр таг дуугүй тамхи баагиулаад хѳдѳлж ѳгѳхгүй юм.Зѳѳлѳн намуун дуугаар сэтгэл догдлонгуй ингэж хэлэхдээ шивээлэн дүүргэсэн арагтай аргалаа ахиулан үүрсэн нь уярал бодлынхоо ачааг тэнцүүлсэнийх юм уу Одоо бушуухан хариад аргалж ширгэлж явуулая гэж бодсоных ч юм уу.

Ахиад хоёулаа үг дуугарсангүй таг чиг болов.Уртын урт , уужмын уужим энэ хѳндийд морин зэрэглээ товолзон наашилж ,тэртээд үзэгдэх хоёр гэрийн гадаа цэнхэр тэрлэгтэй нэгэн саравчлан зогссоор….Үе тэнгийн хоёр эхнэр үдмэлийг үүрч матмалыг барьж хѳх ногооны униар дунд эгэл амьдралынхаа илч гэрлийг түүсээр оджээ. С.Дулам

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button