Зөвлөгөө

Залуу гэр бүлийг салахад хүргэдэг зүйлс

  1. “Хайрыг замчлах зураглалаа баяжуулах”
    Хосуудын дунд орших хайр маш нарийн чимхлүүр жижиг зүйлс дунд оршдог. Өөрөөр хэлбэл, аз жаргалтай хосууд гэдэг нь хоёр биенийхээ ертөнцийг маш сайн мэддэг хүмүүсийг хэлнэ ээ гэсэн үг. “Хайрыг замчлах зураглал” гэдэг нь хамт амьдарч буй нэгнийхээ тухай мэдээлэл хадгалах тархины хэсгийг хэлэх бөгөөд аз жаргалтай хосуудын тархины энэхүү хэсэг маш баялаг байдгаараа онцлогтой. Тэд хайртай хүнийхээ дуртай киноноос авахуулаад амьдралын аль нэгэн мөчлөгт юунд санаа зовниж буйг цаашлаад хүсэл зорилго, мөрөөдлийг нь хүртэл төвөггүйхэн хэлэх арвин мэдээллийн сантай байдаг.
  1. “Энхрийлэх, бишрэх мэдрэмжээ тэтгэх”
    Аз жаргалтай хосууд нэгнээ хүндэлж, нэгнийхээ тухай эерэгээр боддог. “Энхрийлэх, бишрэх хоёр мэдрэмж нь урт хугацаанд сэтгэл ханамжтай хамтран амьдрахад хамгийн чухал элементүүд юм” хэмээн Готтман тодорхойлжээ. Хэрвээ эдгээр мэдрэмжүүд гэрлэсэн хосуудад огт байхгүй бол тэдний гэрлэлтийг аврах боломжгүй. Готтман уг номондоо хосууд хэрхэн нэгэндээ талархаж сурах тухай энгийн зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Жишээлбэл, та хайртынхаа эерэг гурван чанар болон тухайн чанарыг илэрхийлж болох амьдралд дээр тохиолдсон үйл явдлын тухай цаасан дээр жагсаан бичээд үзээрэй. Бодсоноос тань хамаагүй урт жагсаалт цаасан дээр хөвөрнө өө гэдэгт итгэлтэй байна. Харин бичиж дууссаныхаа дараа хайртдаа уншиж өгөхөө мартуузай.
  1. “Бие биерүүгээ эргэн хандах”
    Харилцаагаа романтик уур амьсгалтай байлгана гэдэг нь Карибын тэнгисийн үнэтэй усан онгоцны аялал эсвэл тансаг бэлэг өдөр бүхэн нэгэндээ бэлэглэх тэнгэрийн төсөөлөл биш. Угтаа бол романтик уур амьсгал гэдэг нь хэний ч анзаарамгүй жижиг зүйлсэд оршиж, бид өдөр бүхэн түүгээр амьсгалж байдаг. Өдөр бүхэн хайртдаа хамтдаа энэ амьдралыг туулж буйд талархан, түүнийг хичнээн их үнэлж явдгаа илэрхийлэхэд л хангалттай романтик уур амьсгал та хоёрын дунд үүснэ.
  1. “Хосынхоо нөлөөнд автах”
    Аз жаргалтай хосууд нэгнийхээ үзэл бодол, мэдрэмжийг анхаарч үздэг нэгэн цул баг байж чаддаг. Тэд хамтдаа шийдвэр гаргаж, нэг байр суурин дээр үзэл бодлоо нэгтгэх чадвартай. Хосынхоо нөлөөнд автана гэдэг нь нэгнийхээ дарангуйллыг хүлээн зөвшөөрөх бус харин ч харилцаандаа нэгнээ үнэлж, хүндлэхийг хэлнэ.
  1. “Шийдэж болох асуудлуудыг тэр дор нь шийдэх”
    Готтман аливаа гэрлэлтэд хоёр төрлийн асуудал байдаг гэж үздэг. Шийдэгдэж болох маргаан болон шийдэх боломжгүй мөнхийн зөрчилдөөн. Хосууд тэдний дунд өрнөж буй маргаан аль төрөлд багтахыг мэддэг байх нь тун чухал. Заримдаа маргаан бүрийг ангилж ялгах нь хэцүү байх нь ойлгомжтой. Готтманы тодорхойлсноор үүссэн дариуд нь шийдэж болох асуудлуудад “арай бага зовууртай, үргэлж давтагддаг, бөглөрсөн биш ч хурц байж болох асуудлууд багтдаг аж. Шийдэж болох асуудлууд нь ихэвчлэн цаг хугацааны шалтгаантай байдаг бөгөөд ямар нэгэн суурь шалтгаангүй байдгаараа онцлог. Готтман асуудлаа шийдэх таван алхамт загварыг хосуудад санал болгодог

6. “Бөглөрлийг даван туулах”
Готтманы зөвлөснөөр хосуудын шийдвэрлэж чадахгүй байгаа мөнхийн зөрчилдөөний гол зангилаа нь “бөглөрлөөс гарч харилцан ярилцах” юм. Бөглөрлийн томоохон шалтгаан нь биелэгдээгүй хүсэл байдаг. Бөглөрөл үүсээд байгаа шалтгаан нь та хоёрын харилцаан дунд зөвхөн танд харьяалагдах хүсэл мөрөөдөл яригдахгүй, үнэлэгдэхгүй байгаа явдал. Аз жаргалтай хосууд нэгнийхээ мөрөөдлийг биелүүлэхэд туслах нь чухал гэдэгт үргэлж итгэдэг. Бөглөрлийг шийдэх эхний алхам бол зөрчилдөөн үүсгэж буй тэдгээр мөрөөдлүүдийг тодорхойлох. Дараагийн алхам нь эдгээр мөрөөдлүүдийн тухай хоорондоо ярилцаж, завсарлага авч (зарим тохиолдолд эдгээр яриа ихээхэн стресстэй болж болно), асуудлуудаа ойлголцох юм. Үүний зорилго нь асуудлаас “хумс”-ыг нь салгаж авах бөгөөд өвдөлт үүсгэж буй эх үүсвэрийг арилгахад оршино.

  1. “Хамтын утга учрыг бүтээх”
    Гэрлэлт гэдэг хүүхэд өсгөх, өдөр тутмын гэр ахуйн ажлууд хийх төдийхнөөр хязгаарлагдах зүйл биш юм. Гэрлэлт нь тухайн хүний дотоод мөн чанарын илрэл болж дотоод хамтын амьдралыг бий болгохыг хэлнэ. “Онцлог ёс заншил, үүрэг, зорилго нь таны бүтээсэн гэр бүлийн нэгэн хэсэг нь та өөрөө юм гэдэг ойлголт, холбоосыг гэрлэлт хэмээнэ” гэж Готтман тодорхойлжээ. Аз жаргалтай хосууд хоёр биенийхээ мөрөөдлийг багтаасан гэр бүлийн ёс заншлыг бий болгодог. Хоёр биендээ нээлттэй, үзэл бодлыг нь сонсож чаддаг байх нь хосууд хамтдаа аз жаргалтай байхын бас нэгэн шалтгаан юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds