Эрүүл мэнд

Фитнес модел Солонго:Тэр үед нүднээс нулимс асгараад улам хурдтай гүйж байсан юм даа

Залуу байхдаа зэгзгэр явлаа эгч нь Нээрээ би гадуур хоол идэдгүй машиндаа хоолоо идээд, цайгаа аваад явдаг байсан..Тэр үед би клип, реклам хийдэг studio-тэй байлаа..Манайх нэг удаа клирний зураг авалт хийх гээд Эрдэнэтийн үйлдвэр лүү вагоноор хамтлагийн залуустай явав..Би тоглоогүй шүү андуурваа.. Тэр үед тэдний идэж байгаа хоолноос би идэхгүй, өөрөө бэлдсэн хоолоо халаагаад иддэг байлаа..Тэр үед клипэнд тоглож байсан хамтлагийн залуус болон бусад нь намайг их гайхаж байсан..Айгүй бол хоол гадуур идэхээсээ нарийлаад яваад байх юм гэж ч бодсон байх..За тэгсэн хотоос авч явсан хоол маань ч дуусав..Эрдэнэтийн хоолны газар бөөндөө оров.Зөөгчөө би аль болох давсгүй, тосгүй , өөхгүй хоол авмаар байнаа

Том аяганд бас час халуун ус 3 аяганд дундуур дүүргээд өгөөрэй гэсэн..Нөгөө хэд чинь гайхаад л энэ нэг маягтай юм аяга хоол идэхийн хооронд алцганаад юун ч маягтай юм дээ гэсэн харцаар над руу хараад л.Бүгдийх нь хоол ч ирэв. Миний ч хоол ирлээ..Би хоолоо сэрээдэж байгаад л час халуун аягатай ус руугаа дүрээд л зайлаад л дахин зайлаад л ингээд 3 удаа зайлж байж идэв..Халуун усанд зайлж байгаа нь хоолонд орсон элдэв амтлагч болон давсыг усанд дүрээд байхаар амтлагч нь цэвэрлэгддэг..Тэмцээны бэлтгэлтэй үед булчингаа ялгаруулж, биеийн өөхөө хасахын тулд давсгүй, амтлагчгүй, тосгүй хоол иддэг юмаа..Жирийн хоолоо идээд байхаар биеийн өөхлөг бүрхүүл нимгэрэхгүй, булчингийн ялгарал гардаггүй юм л даа..Зураг авалтууд ч дуусч бид хот оров..

Удахгүй би 2011 онд Бодубилдинг-н улсын аварга, тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээнд ороод Монгол улсын аварга болж алтан медаль авсан..Намайг их л маягтай гэж бодож байсан байх..Хэрэв би тэр үед тэдэн шиг идэж уусан бол миний 7 сарын хөдөлмөр будаа болж би тэмцээнд түрүүлэхгүй байв..Тэр тэмцээнд бэлдэж байхдаа 7 сар хоолны хатуу дэглэмтэй, эрчимтэй хүнд бэлтгэл хийдэг байсан.Замын турш маягтай хүүхэн гэж бодон цэхэн цохон хийж, дотороо тэнэг авгай гэж бодож байсан олон хүмүүсд хөдөлмөр, тэвчээр хүнийг бүтээдэг гэдгийг харуулсан байдаг юм.Бусадыг таниагүй байж бүү шүүмжил..Хүн гэдэг хэнтэй ч, адил бус цор ганц.Ингээд би спортын мастер цол авсан

Тэр үед би тэмцээнд бэлдэж байхдаа гүйлтийн зам дээр гүйж байхдаа, хэрэв би түрүүлэхгүй бол яанаа гэж бодох төдийд миний шар хөдөлж, нүднээс нулимс асгараад улам хурдтай гүйж байсан юм даг..Заавал би түрүүлнэ би л түрүүлэх естой гэсэн сэтгэлзүйгээр бэлтгэлээ хийдэг байсан..Түрүүлэхгүй бол гэж бодох төдийд л миний шар хөдөлж асгартал уйлж байсан юм билээ эргээд бодоход..Шантрах үе зөндөө гардаг байсан ч зорилгоосоо буцаж болохгүйг тархи минь байнга сануулна.

Тамирчин хүний амжилтын ард талд маш их хичээл, зүтгэл, золиос, асар их хөдөлмөр, хөлс хүч байдаг гэдгийг мэддэг учираас тамирчдыг би маш их хүндэлдэг..Тамирчин болсноор би сэтгэлийн тэнхээ, хатуужилд суралцаж, ер нь юунд ч гоншигногнохгүй, сэтгэлийн хаттай болсон..Энэ зургаа харсан чинь тэр үе санаанд ороод бичлээ.Амьдралынхаа түүхийг ярьвал 10 хүний амьдралыг нийлүүлсэн юм шиг их л олон зүйл байнаа

Үхэхээс бусадыг үзлээ, өвдөөд, үхээд сэхэж ч бас үзсээн..Амьдрал бол хүмүүсийн тарыг таниулж байдаг жинхэнэ шүүлтүүр юм..Үхээд сэхэж байхдаа ертөнцийн гоо сайханыг улам өнгөлгөөр харж, мэдэрч, таашааж сурсан..Амьдрах сайхаан, хүн болж төрөөд хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна даа..Одоогоос 11 жилийн өмнөх зураг

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds