Гэр бүл

Би сайхан хүүхэн байсан хүүхэд гаргаад хэрэггүй хог шиг болчихлоо

Хэдэн жилийн өмнө төрөөд удаагүй байж байтал нэгэн баяр болж ажлын газрынхан маань намайг урьж би хэрэндээ л гоёж гангалаад очлоо.Бүгд а р хи п иво ууцгаагаад жаахан халаад яриа ороод байж байтал манай ажлын нэг залуу олны дунд хэллээ.

Манай Энэрэл туранхай гоолиг сайхан хүүхэн байсан хүүхэд гаргаад таргалаад галбираа жаахан алджээ дээ х эрэг алгаа гэтэл пал хийтэл олны дунд хэлчихлээ.Би ч жаахан байдалд ороод Өө харин тиймээ гэхээс өөр үг амнаас минь гардаггүй юм байна лээ

Гэтэл олны дунд сууж байсан ажлын жолооч ах Та нар ямар хүүхнийг сайхан хүүхэн гэдгийг мэддэггүй юм байна шүү дээ.Муу сайн мангар банди нар минь.Тарган байна уу, туранхай байна уу зүс сайхан байна уу хамаагүй шүү

Сав сайтай үр удмыг чинь тээж төрүүлээд өгч чадаж байгаа тэр бүсгүйг л ХАМГИЙН СЭТГЭЛ БУЛААМ ЯЛДАМ САЙХАН АРИУН БҮСГҮЙ гэдэг юм шүү дээ.Тэгээд миний хажууд суугаад Энэрэл ээ миний дүү олон сайхан хүүхэд төрүүлээрэй за юу гэж хэлэхэд нь миний дотор нээх их сайхан болж уужраад л явчихсан.Яг л тэнгэр цэлмэж байгаа юм шиг тийм сайхан мэдрэмж авсан юм даа.

Тэр ах таван хүүхэдтэй дөч орчим насны хүн байсан юм.Ингэж боддог эрчүүд олон байгаасай.Айлын эмэгтэйг биш юмаа гэхэд өөрийнх нь үр хүүхдийг төрүүлж өгсөн эх хүнийг голж шилж гомдоодог эрчүүд цөөхөн байгаасай.

Ээж хүн гэдэг бие хаанд нь өөрчлөлт гарч таргалж жин нэмж сэтгэл санаа гундуухан явсан ч гэр орон үр хүүхдийнхээ төлөө цагаан сүү нь эвлэж явдаг цагаан дарь эх юм шүү.Бүсгүйчүүд минь ямар ч үед ӨӨРСДӨӨРӨӨ ОМОГШИН БАХАРХАЖ ХАРАА ДЭЭГҮҮР ЦОГЛОГ ЯВААРАЙ.ҮРТЭЙ ХҮН ЖАРГАДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds