"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Царай төрхөөрөө нутагтаа шагшигдсан Урт үстэй тэрийгээ хоёр хуваагаад сүлжчихдэг

Тэр их царайлаг охин байсан гэсэн. Царай төрхөөрөө нутагтаа шагшигдсан. Урт үстэй, тэрийгээ хоёр хуваагаад сүлжчихдэг. Аав түүнд анхны харцаар л дурласан гэсэн. Аав ч нутагтаа сайхан залуу байсан юм шиг байна лээ. Том ах нарынхаа гоё гоё моринуудыг гуйж унаад ээж рүү давхидаг байсан гэсэн. Шөнө болохоор гэрээс нь нэлээн зайтай морио уячихаад сэмээрхэн ээжийн байдаг илүү гэр лүү алхаж очоод хаалгыг нь тогшдог. Хөдөөгийн залуус голцуу морьтой болзоцгооно. Дунд сургуулиа төгсөөд л тэр хоёр мал дээр гарцгаасан. Хорин насандаа сууцгаагаад, таван жилийн дараа аавын 25-ны жил дээр эгч маань, дараа жил нь би хорвоод мэндэллээ. Намайг 3 хүрдэг жил бид зуднаар хамаг малаа алдсанаас болоод амьдрах ямар ч аргагүй болж хотод ирсэн.

Хөдөө хамаг юмаа хийгээд сурчихсан хүмүүст хотын амьдрал шал өөр. Ажил төрөл олдохоос авахуулаад амьдрал нь тэс өөр болчихсон. Аав маань өргөмөл, аавыг өргөж авсан ахын хамаатны хашаанд буусан юм. Тэр айл зах дээр наймаа хийдэг. Тэр шугамаар нь аав зах дээр тэрэг түрдэг байж байгаад яваандаа хүзүүнээсээ цаасан хайрцаг уячихаад жижиглэнгээр наймаа хийдэг боллоо. Шүгэлтэй модон чихэр, Хятадын чавга, Касперны зурагтай сырок гээд л есөн бусын юм зарна. Аавыг ажлаасаа ирэхийг эгч бид хоёр тэсэн ядан хүлээнэ, гоё чихэрнүүд авчирдаг болохоор нь. Тэр шүгэлтэй модон чихэр, каспертай сырокыг л идэж өссөн бид хоёр. Сүүлдээ аав танидаг ахтайгаа хамт жолооны курст суугаад тэрнээс хойш дандаа машин тэрэгтэй холбоотой ажил хийдэг

Хотод автобус баазад ажиллаж байгаад нэг инженер ахыгаа дагаад уурхайд том тэрэг барьж эхэллээ. Их л зориг гаргаж явсан байх, хоёр хүүхэд эхнэрээ үлдээчихээд олон хоногоор Чойрт хийх ажил. Тэр хойгуур ээж эгч бид хоёрыг чадах чинээгээрээ л өсгөөд явж байлаа. Их сайн санадаг юм, ээж ажилд ороод удалгүй 1 сар болоод ч юм уу гарчихдаг. Тэгээд дандаа гэрийнхээ ойролцоох газруудаар ажил хайна. Дээд боловсролгүй болохоор олдсон хар бор ажлуудыг хийнэ. Цайны газар угаагч, цэвэрлэгч гээд л. Огт ажил хийхгүй байя гэхээр аав удаж ирдэг болохоор гэрт хэрэглээний мөнгө хэрэг болно. Бид хоёр жаахан байсан болохоор тогтвортой ажиллаж чадахгүй байсан юм шиг санагддаг юм. Аав Чойрт уурхайд ажилд ороод жил гаран болчихсон байлаа.

Би найман настай, эгч 9-тэй л байсан. Нэг өдөр эгч бид хоёр гэртээ хичээлээ хийгээд сууж байтал гаднаас ээж дүүтэйгээ ороод ирлээ. Явж аавтай нь уулзая гэв, бид хоёр бөөн баяр олон сар аавыгаа хараагүй хүүхдүүд. Намрын сүүл сар, өвөл болох гээд сэрүү орчихсон болохоор бид хоёрыг дулаан хувцаслана. Вагоноос буугаад цаашаагаа машин хөлслөөд яваад л байсан, яваад л байсан. Манай аав ийм л хол газар ажилладаг юм байхдаа гэж би дотроо бодно. Аав гарч ирээд барьж авч үнсээд бид хоёрыг хөтлөөд дотогш орууллаа. Бид хоёр аавынхаа өрөөнд ороод ирчихсэн бөөн баяр. Хоёр давхар ортой. Аав нь хоёр давхарт нь унтдаг гээд л аав өрөөгөө сонирхуулж байгаад яг цонхоор хартал бид хоёрыг авч ирсэн машин шууд яваад өгсөн.

Ээж буухгүй явчихлаа гээд бид хоёр хэлсэн чинь аав юу ч дуугардаггүй. Тэгэхээр нь бид хоёр ээж орхиод явчихлаа, ээжийг авчир гээд баахан уйлсан. Аав зайлуул бид хоёрыг аргадах гээд цуйван барьж гүйж ирээд л. Тэр цуйванг ёстой мартдаггүй юм. Манай аав ногоо иддэггүй байхгүй юу, тэгсэн ажлынх нь газрын тогооч ганцхан манай аавд зориулж ногоогүй хоол хийж өгдөг гээд тэрийгээ хөөрхөн хэлж өгөөд л. Дан махтай, гурилтай цуйван бариад ирчихсэн. Бид хоёр тэр шөнөжингөө ааваас ээжийг нэхэж уйлсан даа. Маргааш өглөө болоод аав шууд ажлаасаа гарчихсан. Яагаад ингээд харьчих байсан юм бол ээж түрүүлээд явчихаж байгаа юм, өчигдөр яагаад ээжтэй хамт яваагүй юм гээд бид хоёр асууна

Бид гурав гэртээ ирлээ. Ээж өөрийн гэх бүх юмаа аваад явчихсан байсан. Ээжийн гэх юу ч байхгүй. Хоёр, гурван өдөр галлаагүй гэр цэв хүйтэн, хүйт даагаад хөндий оргино. Бид хоёр гэрээ хараад бүхнийг ойлгосон, ээж дахиж ирэхгүй юм байна гэдгийг. Одооноос гурвуулаа амьдрана аа гэж,хэлээд аав инээсэн. Тэрнээс хойш бид гурав хоол ундгүй хэсэг байлаа. Хоёр охиноо хаяад хөдөө явж болохгүй болохоор түрээсийн машин авсан.

Тэр үед чинь хүнтэй гэрээ хийгээд өдөрт 15 мянгын түрээс төлөөд машиныг нь унадаг байсан юм. Өдөр болгон төлсөөр байгаад хоёр жилийн дараа машин нь өөрийнх нь болдог. Аав нэг ахаас Элентра гэдэг машин аваад хотод таксинд явдаг боллоо. Оройдоо бид хоёрыг үлдээж болохгүй болохоор хоёр жижигхэн юмыг урдаа суулгаад бүсийг нь бүсэлчихнэ. Гурвуулаа оройжин таксинд явна.Үргэлжлэлийг Дараагийн мэдээнээс үзээрэй

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds