"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

Миний төлөө л гэж эвдэрсэн гар /Бодит амьдралаас/

Өвлийн амралтаараа гэртээ очиж амрахаар нутгий зүг явлаа даа. Гэртээ очсон өдрөө хүндлэгдээд л гэрийнхэн маань надаар юу ч хийлгэхгүй би гэдэг хүн чинь босс шиг л байлаа. Аав маань тэр өдөр ажилдаа гарч байсан болохоор орой хоол цайг нь аваачиж өгсөн юм. Очиход ажлынх нь хаалга онгорхой байхаар нь ортол нүүрс, үнс бужигнасан бас том техникүүдийх дуу чимээ гэж дийлдэхгүй чанга юм аа.Би ч гялс гаръя гэж бодоод л ортол аав минь халтар пүршин орон дээрээ унтаж байна.

Би гайхаад л энэ их чимээнд яаж унтаж чадаж байгаа юм болдоо хөөрхий минь гээд сэрээхгүй хэсэг хажууд нь харж суулаа. Элдвийг л бодлоо. Энэ хүн хэний төлөө ийм орчинд хөдөлмөрлөж байгаа бол, хэний төлөө утаа нүүрс тортогтой зууралдаж хахаж цацаж ханиалгаж өвдөж байгаа бол Тэвчсэнгүй ээ, би үнэхээр тэвчсэнгүй.

Асгартал уйлж сэрээчихгүй юмсан гэж хэрэндээ л чимээгүй байлаа. Ажлын орчин, нөхцөл, стандарт, эрүүл ахуй гэж энд юу ч алга. Галч слесарь байлаа гээд хүн биш үү. Хүнд xopтой нөхцөл гээд ядаж наснаасаа эрт тэтгэвэрт гарч болохгүй хэтэрхий шударга бус юм. Өөр ийм хүнд нөхцөлд ажилладаг хүн манай улсад хэд байгаа бол. Энэ бүхэнд нь өөртөө ч уур хүрэх шиг.

Би олигтой сайн байсан бол, би хүн шиг тэгш шулуун ухаантай байсан бол миний төлөө ингэж нүүрс үнсэн дунд хоногийн 24 цаг xopдож эрүүл мэндээрээ xoxирох байсан болов уу Би чинь дүүтэй хүн шүү дээ тийм болохоор алдах эрхгүй шүү чи гэж өөртөө л амлалт өгч өөрийгөө л зүxэхээс өөр хэлэх үг үнэндээ олдсонгүй ээ.

Xэтэрхий арчаагүй юм даа би! Миний төлөө эвдэрсэн гар, миний төлөө эмтэрсэн сэтгэлийг тань охин чинь дүүргэж нэр бүтэн амьдруулнаа. Утсаар ярихдаа байнга хайртай шүү гэж хэлдэг ч өөдөөс нь харж сууж байгаад ганц ч удаа ингэж хэлж байгаагүй юм билээ. Дараа очихоороо охин нь заавал энэ үгийг хэлнээ. Хүний дэргэд та хоёрлуугаа заримдаа уурлачихаад дараа нь өөрийгөө баахан зүхдэг юм шүү охин нь.

Үг, үйлдэл хоёр минь зөрдөгт уучлаарай та хоёр минь. Хайртай шүү Ааваа, Ээжээ Аав, ээжийгээ амьдад нь л жаргааж, хайрлаарай

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds