Мэдээ

Тэдний гавьяаг хэн ч үнэлэж одон медаль өгдөггүй.Энэ хүмүүс байхгүй бол яг яах вэ

Өнөөдөр маш олон хүнд медал дурсгал өгнө гэнэ.Драмын театрын 90 жил гээд олон жүжигчид Ардын болон гавъяат цол хүртэх гэнэ. Аргагүй хийсэн бүтээсэн хүмүүс авалгүй яахав.

Гэтэл өнгөрсөн 10 сард Нийтийн Аж Ахуйн Салбарын 90 жил болсон. Яагаад Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтон төрөөгүй юм бэ.Орон сууцны конторын хэдэн бор ажилчдын буянд халуун дулаан амьдарч, хананаасаа усаа авч байгаагаа та мэддэг үү. Тэд маань халуунд халж, хүйтэнд хөрч бид бүхний ая тухтай амьдралыг цогцлоож

Хөдөлмөрлөсөн хүндээ Хөдөлмөрийн баатар, гавъяатай хүндээ гавьяатаа өгч байх шиг байна. Гэтэл оршин суугчдыг дулаан байлгаж, халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг нь татан зайлуулж, хоногийн 24 цаг засвар үйлчилгээг нь тасралтгүй найдвартай хариуцан 90 жилийн турш нэг хором ч зогсолтгүй ажилласан энэ салбарынхан гавъяагүй хүмүүс юм уу

Эдгээр шагналуудад тодорхойлоод явуулсан хүмүүсийн маань хариу одоо ч алга…Аашилж загнахдаа эхэнд нь алдар цол өгөхдөө адагт нь байна шүү дээ.Төр засагт хүртэл нь шэйрлээд өгөөрэй түмэн олон минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!