Гэр бүл

Солонгос нөхөртэй бүсгүй Нөхөр гарыг минь атгаж байснаа гэнэт Ханиа ойрд яагаад бүр хумс хуруугаа будахаа больчихсон юм? Будаач гэж байна

ЭЭЖ гэхээсээ урьтаж ЭМЭГТЭЙ ХҮН Бусад өдрүүдтэй л адилхан хүүхдүүдээ оронд нь оруулаад нөхөртэйгөө хамт буйдан дээр тухлан зурагт үзээд сууж байв.Нөхөр гарыг минь атгаж байснаа гэнэт.Ханиа ойрд яагаад бүр хумс хуруугаа будахаа больчихсон юм? Будаач” гэж байна. Яг тэр үед би хэтэрхий эмзэг хүлээж авсан уу уур хүрээд “Надад тийм цаг зав хаана байнаа

Яасан би өмнөх шигээ гоё хөөрхөн харагдахаа больчихож уу?” Гэж үг шидчихээд гомдоод өрөөндөө орж өөрийгөө жаахан толинд харж ажиглалаа.Хэд хоног угаагүй тослогтсон үс, хичнээн ч өдөр өмссөн юм гэмээр толботой навсгар гэрийн хувцас, нүүрээ бүр хамгийн сүүлд хэзээ ч будсан юм… Уг нь 2 хүүхэдтэй байхад бол энэ бүхэн асуудал биш байсөөн

2 3ын ялгаа юу байхав дээ биш бүр аймаар том ялгаатай юм байна гэдгийг өөрийгөө хараад бараг мэдрээд зогсож байлаа. Удалгүй араас нөхөр орж ирээд ярилцахыг хүсэв. Тэр надад “Би чамайг муухай байна гэж хэлээгүй ээ.Чи минь хумсаа будуулчихаад л нүд нь гялалзаж орж ирээд хүүхэд шиг гайхуулж, хувцас авсан бол өмсөж харуулаад ямар харагдаж байгаагаа асууж сайхан үг сонсохоороо онгироод, нүүрээ будаад суухаараа ямар өөртэй итгэлтэй харагддаг гэж санана.

Би яг тэр гал цогтой, дуртай хувцасаа өмсөж дуртай юмаа хийж тэрнээсээ таашаал авч чаддаг айлгүй хэрнээ жаахан охин шиг эрх бас өөрийгөө үргэлж хайрладаг өөртөө үргэлж цаг гаргадаг ЧАМД ХАЙРТАЙ байхгүй юу.Миний мэдэх ихэнх л ээжүүд ЭЭЖ гэх ганцхан үгэнд асар их шаардлагыг өөртөө тавьж үргэлж хийдэг байсан дуртай зүйлсээ аажмаар нэг нэгээр нь мартаж тэр нь амьдралынх нь дадал хэвшил болж сүүлдээ хумсаа будах салонд орох байтугай өөртөө шинэ халуухан дотуур хувцас ч авахаа байсан.

Гарч орж наргиж цэнгэхээс хүртэл зугатаж ядаргаатай залхуутай санагдаж эхэлдэг. Өдөр бүр нэгэн хэвийн. Сайн ээж л байхыг хүсдэг. Миний ээж ч тэгж л амьдарч ирсэн. Гэхдээ би чамайг тийм уйтгартай амьдруулмааргүй байна шүү дээ.Бид одоо 3 хүүхэдтэй чи минь төрөөд удаагүй дээрээс нь намайг байхгүйд гэр орны ажил, өөрийн ажил, хүүхдүүдээ асрах гээд үнэхээр завгүй байгааг чинь мэднэ

Гэхдээ би чамд хангалттай цаг гаргаж өгдөг шүү дээ. Чи л өөртөө цаг гаргах хэрэгтэй байна” гэж хэлээд дуугаа хураачихав.Гомдож уурлаж хүлээж авсан би чинь цаад сэтгэлийн үгийг нь сонсоод уяраад уйлцөөн. За эрэгтэй хүн эр нөхөр нь яг ингээд хэлэхээр толгойруу шууд ёонк гээд ордын байна лээ кк.

Нээрээ л би худлаа өөртөө их ачаа өгөөд байсан болохоос яс юман дээрээ хүүхдүүдээ тэр надаас илүү хардаг, хэзээ ч оройн хоол хийсэн үү гэж асуудаггүй, нүүрээ будаад суухад хэдэн цаг ч хамаагүй хүүхдүүдээ хараад л хүлээж байдаг даа.Бодон бодон маргааш нь хумсаа янзлуулаад үсээ будуулаад л миний сэтгэл санаа чинь тэр жижигхээн зүйлүүдэд учиргүй хөөрөөд аз жаргалтай болчиж билээ.

Тэгээд давраад бас Сөүл орж найзууд дээрээ очиж 1 шөнө 2 өдөр бут авнаа гээд хэлчихсэн байгаа Манай найзууд уншиж байвал найз нь удахгүй очиж түйвээнэ за юу зүгэээррррр За тэр ч яахав би яагаад энэ постыг бичсэн бэ

Энэ хорвоогийн бүх ЭЭЖҮҮД өөртөө дурлаж өөрийгөө хайрлаж дуртай зүйлсээ хийж мөрөөдөж өөрийгөө битгий алдаасай гэж үнэхээр их хүсээд л биччихлээ Бас нөгөө ааштай үглээ навсгар эхнэр ч бай энхрий ялдамхан эрх эхнэр ч бай аль алийг нь ЭР ХҮН та өөрөө бүтээдэг юм шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!