Сонин хачин

Үхрийн гэдсийг цоолох нь ийм учиртай байж.Ёстой л мэдмээр сонин зүйл байна

Хүн төрөлхтөн үхрийг гаршуулан тэжээгээд 10 мянга гаруй жил өнгөрчээ. Уламжлалт мал аж ахуй илүү орчин үеийн шинжтэй болж, фермерийн технологи сайжрахын хэрээр үхрээс авах мах, сүүний гарц, тарга тэвээргийг нэмэгдүүлэх олон шинэ аргуудыг ашиглах болсон байна. Тэгвэл барууны фермерүүд үхэр, тэр дундаа саалийн үнээг сонирхолтой аргаар тэжээх болжээ. Энэ нь тэдгээр үнээний ходоодонд нүх гаргах явдал юм.

1980-аад оноос үеэс Европын хөдөө аж ахуйн эрдэмтэд үхрийн сүвээ хэсэгт гадна талдаа ил нүх гаргаж эхэлжээ. Нүхлүүлсэн үхрийг “фистула үхэр” гэж нэрлэдэг аж. Хэдийгээр ходоодоо нүхлүүлсэн ч үхэрнүүд ямар нэг гаж нөлөөгүйгээр хэвийн амьдарч болдог гэнэ

Нүхийг нь тусгай хуванцар материалаар хүрээлж, таглаа маягтай болгосноор гараа оруулахад илүү хялбар болдог аж.Судлаачид болон фермерүүд энэ аргаар үхрийн ходоод хэрхэн ажиллаж байгааг харах боломжтой болохоос гадна хамгийн гол нь тухайн үнээ юу идсэнийг харж, шим тэжээл муутай хүнсийг авч хаяж болдог юм. Ингэснээр үхрийн идшийг бүрэн тааруулж сүүний гарц болон чанарыг эрс сайжруулдаг ажээ.

Энэхүү нүхийг гаргахын тулд тухайн үнээг унтуулалгүйгээр мэс ажилбар хийж угтвар ходоодыг нь цоолдог. Мэдээж нүх гаргах үед бүрэн мэдээ алдуулдаг учраас үхэр юу ч мэдэрдэггүй гэнэ. Мэс засалд орсноос хэд хоногийн дараа өвчин намдаах эм өгч эхэлдэг бөгөөд бүрэн эдгэрсний дараа тухайн үхэр ямар нэгэн зовуур мэдэрдэггүй

Зун нь фистула үнээ 8 долоо хоногийн “амралт” авч сүрэгтэйгээ хамт задгай бэлчээрт гардаг. Энэ үеэр тэд дураараа идээшилж энгийн сүү гаргадаг гэнэ. Гэхдээ фистула үнээний нүхний резинийг өдөр бүр угааж өгдөг.Заавал ингэх шаардлагатай юу?

Үнээнд нүх гаргах нь сүүний чанарыг нэмэгдүүлэхээс гадна олон ашиг тустай..Азотын ялгаралтыг бууруулнаФистула үнээний идшийг тааруулснаар тэдний ялгаруулдаг азотын хийний хэмжээг эрс бууруулж болно. Ингэснээр хүлэмжийн хийн хэмжээг ч бууруулах боломжтой.Эрүүл сүү,Судалгаагаар фистула үнээний сүүнд агуулагдаж буй тослогийн хэмжээ болон чанар бусад үнээнээс харьцангуй сайн байгаа нь харагджээ.Байгаль орчны судалгаа

Фистула үнээний тусламжтай эрдэмтэд нэг үхрээс хэр их хэмжээний азотын хий ялгардаг болоод тэр нь байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоож чадах юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds