Одууд

Жүжчигчин Адъяа: Би маш сахилгагүй манайх ядуугийн туйл байлаа

Помогите нам киноны гурван ч ангид дарааллан дүр бүтээж, олны анхаарлыг татаад амжсан залуу жүжигчин бол Р.Адъяа билээ. Анх Захиалгат инээд гэх хамтлагаар овоглож явсан тэрээр дэлгэцийн урлагийн 90 гаруй бүтээлд тоглож дүрээ бүтээсэн байна.

Тэрээр саяхан Бажи Ялалт хэмээх нэвтрүүлэгийн үеэр өөрийн бага нас, мөн урлагийн замруу хэрхэн орж байснаа хуваалцсан юм. Түүний яриаг сонирхъё. Адъяа; Манайх чинь эд зах зээлийн үеийн айл байсан учраас өглөө болон өдөртөө 2,3 зүсэм талхаар ходоодоо аргацаагаад оройн цагаар л хоол иддэг байлаа

Би дээрээ 3н ахтай. Тийм болохоор надад чинь шинэ хувцас ирнэ гэж барагтаа байхгүй ах нарын багадсан зүйлийг л өмсөнө. Ямар сайндаа шинэ орос форм авахын тулд ундаа зарахав дээ жаахан байан шүү дээ.

Зуныхаа амралтаар вокзал дээрээс 50иар ундаа аваад хонхор хүртэл зараад хонхороос үлдсэн ундаагаа вокзал хүрдэг зардаг тэр үед орон гэргүй хүүхдүүд воганд сонин зарна би ундаа үлдвэл нөгөө хүүхдүүдээс нуугдаад нөгөө хэдэн ундаагаа воганы хүмүүст гялс 100р зарчихдаг байсан.

Тэгээд л намар нь хүсэн хүлээж байсан шинэ орос формтойгоо хичээлдээ явсан. Талх их ховор байсаэ цаг тэр үед гурил хуураад идчихдэг байсан. 94 онд аавын минь бие муудаж 95онд хотруу нүүж ирсэн. Аав минь бурханы орноо заларсан

Амгаланд амьдрах хугацаандаа тэндхийн хүүхдүүдтэй их нийлдэг байсан дараагаар нь микронийхонтой ч нийлж явсан. Тэр үед маш сахилгагүй, ядуугийн туйлч байлаа. Дорнодод байхдаа амьдралыг бага сага ойлгож эхэлсэн байсан учраас зодоон хийдэггүй аль болох нийгэмшихийг хичээдэг байсан.

Удалгүй од болох хүслэн гэсэн тэмцээнд ороод бүжгийн хамтлаг ч орсон. Энэ зан минь намайг тайзан дээр гарахад сандардаггүй талтай минь шууд холбоотой байх. Сургуулиа төгсмөгц зах дээр наймаа хийдэг байсан. Тэр үед Дорнодод шүлхий өвчин дэгдээд оюутан залуус хэсэг хоригдож, тусгаарлагдсан.Тэр үед л би нэг шүлэг бичүүлж аваад түүнийгээ Суис конкурт уншаад тэнцчихсэн нөгөө хэдийгээ хүлээгээд зогсож байлаа. Тэрээр 16настай 181см өндөртэй хүүтэй гэнэ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds