Сонин хачин

Б.Эрдэнэсан:Оролцогч нарыг Ийм зүйлүүдийг хэлж болохгүй гэдэг юм байна лээ

ОХУ-ын ТНТ телевизийн алдарт “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирал үргэлжилж байна. Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Монгол, Уганда, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн оролцсоноос Монголын зайран Б.Эрдэнэсан нэвтрүүлгийн шилдэг тавд шалгарч үлдсэн юм

Үе дамжсан зайран Б.Эрдэнэсан ийнхүү нэвтрүүлгийг өндөрлүүлж, эх орондоо ирээд “Би өнгөрсөн хавар хайртай дүүгээ алдсан. Гэвч түүний нас баралтын шалтгааныг харж чадаагүй болохоор олон түмний зов лонг харж чадаж байгаа эсэхээ сорихоор Оросын “Зөн билгийн тулаан”-д оролцсон юм” хэмээн ярилаа

Оросын “Зөн билгийн тулаан”-д оролцоод, түрүүлж байна гэж зүүдэлж байсан тэрбээр уг нэвтрүүлэгт оролцоход ямар байсан талаараа “Би Шилдэг тавд үлдээд ирлээ. Нэвтрүүлгийн зохион байгуулалт сайхан болсон ч гадны хүн гэдгээрээ жаахан хавчигдсан. Жишээ нь, нэвтрүүлгийн шторкийг та бүхэн харсан байх. Гурван зөн билэгтэн байлаа гэхэд эрх тэгш бус байсан. Сорилууд дээр намайг бичлэгээс их хасаж гаргадаг байсан. Гэсэн хэдий ч тавд үлдсэндээ би өөрөө өөртөө бол ялагч. Би өөрийгөө хараахан бэлэн болоогүй болов уу гэсэн эргэлзээгээ тайлсан”

Мөн тэрээр “Хүний амь гэдэг бөх юм шиг хэрнээ маш хэврэг байдаг болохоор аль болох нэг нэгнээ хайрлан хамгаалж, хүнлэг байж, үнэнч шударга мөн чанараа үргэлж дэлгэрүүлж яваарайХэт ихийг сэтгэл дотроо бугшааж бул хар чулуу болтол нь чин сэтгэлээсээ хэн нэгнийг бүү үзэн ядаарай. Үзэн ядалт зөвхөн эзнээ л хорлодог

Улаач хүн наад зах нь зөв ёс суртахуунтай, хүмүүжилтэй, дэг жаяг, сахилга баттай байж бусад хүмүүсд үлгэр жишээч байхын сацуу амнаасаа гарах үг хэлээ хүртэл цэгнэж, хов жив хөөдөггүй байх учиртай. Хүн юу тарина түүнийгээ л хурааж авдагыг бүү мартаарай. Зөв байх гэж хичээ тэгвэл тавилан тань дагаад хичээнэ. Хүн хүнээ хайрла, уучил, баярлуул” гэсэн юм

Зайран Б.Эрдэнэсан Оросын Зөн билгийн тулаанд оролцохоор шалгаруулалтад орсон 5000 зөн билэгтнээс шилдэг 13-т шалгарч уг нэвтрүүлэгт оролцжээ.Хол зам туулан, гурван сар хичээж, шилдэг тавд үлдсэн Б.Эрдэнэсан онгод тэнгэрүүддээ, ард нь үр хүүхдийг нь харж байсан ээж, аавдаа, дэмжиж байсан Монголын ард түмэндээ талархал илэрхийлсэн юм

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds