Одууд

168:Анх тэднээс их а йдаг л байсан. Тэд тэгсэн хамгийн хүнд х ор гүй юм байна лээ.

Миний муужгай” гэх дуугаараа тэсрэлт хийн гарч ирсэн реппэр 168 сүүлийн үед тун ч эрэлттэй байх болсон.Түүний жинхэнэ нэрийг Тэнгис гэдэг бөгөөд тэрээр Choirongoo хуудсанд шивээснийхаа талаар болон бага насныхаа талаар нийтлэл оруулсаныг хүргэж байна.Би багадаа хэсэг Шархаданд амьдардаг байлаа, гэр хороололд.

Тэр хавиар галзуу хүмүүс их явдаг. Анх тэднээс их айдаг л байсан. Тэд тэгсэн хамгийн хүнд хоргүй, гэмгүй хүмүүс л байсан юм байналээ. Харин жинхэнэ галзуу хүмүүс нь тэр хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй дээр нь дөрөөлж хүчирхийлдэг, шоолж инээдэг, мууг нь үздэг хүмүүс нь байсан. Тийм зүйлсийг би тэнд зөндөө харж байлаа.Тэнд архидалт, ядуурал ихтэй, нэг нэгнийгээ айлгаж цочоох, дээрэлхэх нь хэвийн үзэгдэл. Намайг бага байхад аав ээжийг ажилтай үед нэг гартаа зургаан хуруутай ах намайг хардаг байсан юм.

Өглөө 8-аас орой 6 хүртэл тэр ахтай хамт байдаг. Намайг ямарч хамаагүй жижигхэн шалтаг гаргаж ирээд л зодно, уйлуулна, дандаа намайг буруутай гэсэн мэдрэмжийг надад өгнө.Тэгж тэгчихээд сүүлд нь аргадна, чиний л буруу шдээ, чи аавдаа хэлэх юм бол энэнээс ч муу юм болно шүү гэж сүрдүүлнэ. Тэр ахаас болоод би их аймхай болчихсон.

Тэрнээсээ болоод 10н жилдээ их дээрэлхүүлдэг хүүхэд байлаа. Хүчирхийлэл үзээд, эргэн тойрноосоо хүчирхийлэл хараад өсөнгүүт би бас зөрүүлээд өөрөө хүн амьтан айлгаж таашаал авдаг болчихсон байсан. Хүн айлгахыг хамгийн гоё зүйл гэж боддог.Би багадаа нүүрэндээ шивээстэй хүнтэй зөрөхөөрөө айдсын мэдрэмж авдаг байсан юм. Түрүү жил би нүүрэндээ шивээс хийлгэсэн, тухайн үедээ юуч бодоогүй, зүгээр л хийлгэчихэе гэж бодсон.

Гэхдээ ард нь миний далд ухамсарт шингэчихсэн байсан хэн нэгнээс илүү аймар байя гэсэн хэрэгцээ байсан байгаа юм. Намайг айлгасан хүнээс илүү аймар байхыг хүссэн хүсэл.Тэрийг би дөнгөж саяхнаас л ойлгосондоо. Яг тэрэн шиг ийм логиктой бүх юм байгаад байна.Муу юмны эсрэг улам муу болж байж тэмцэнэ гэдэг логик. Боловсролтой, хүнлэг, ухаантай нь биш илүү аймар нь, илүү атмаан нь, илүү луйварчин нь, илүү хүчирхийлэл үйлддэг нь нийгэмд эрх мэдэлтэй, баян, хүчтэй байгаад, тэр нь бараг зөв ч юм шиг болчихсон.

Одоо бол далд ухамсарт байгаа зүйл минь хэзээ ч алга болохгүй шдээ, тийм учраас далд ухамсартайгаа би ухамсартай хандах ёстой.Мэдээж хүн айлгавал надад таашаал төрөх л болно, яаж айлгаж зовоохоо ч би мэднэ. Яагаад гэвэл би өөрөө тийм зүйлд автаж байсан юм чинь, өөдөөс минь тулж харж байгаад зодоод, өвтгөөд, бүр аргыг минь баруулаад надад тийм муухай мэдрэмжийг өгч байсан

Гэхдээ би бусад хүмүүсийг тэгэхгүй яагаад гэхээр энэ бүхнийг өөр дээрээ л зогсоохын төлөө, цааш нь өөр хүнд дамжуулахгүйн төлөө.Миний тэр үзсэн юмыг өөр хүүхэд үзэхийг би хэзээ ч хүсэхгүй, надад ёс суртахуун байгаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds