Одууд

Машинаас машин дамжиж гүйсээр өвлийг хөнгөхөн давчдаг охид бүсгүйчүүл булган шуба авч гангардаг.

Рок хөгжим, нүдний шил, хар хувцас, чадалтай хоолой, шударга зан. Энэ бол түүний ертөнцийн өчүүхэн хэсэг. Түүнд бусдаас өөр дотоод ертөнц, мөн чанар байдаг. Үүнийгээ тэр дуугаараа илэрхийлдэг.Буржгар урт үс, булцгар хацартай жаахан охин шиг харагддаг ч үнэндээ хэнээс ч илүү шулуун шударга зантай дуучин Б.Маралжингоог мэдэхгүй хүн байхгүй биз.

Тэрээр үслэг эдлэлийн тухай өөрийн үзжл бодолоо хуваалцсан юм.Би хэдэн жилийн өмнө цагаан булган шуб өмсөж урт өндөр өсгийт углаад л их гангарваа.Гүй ээ мөн царайлаг хөнгөхөн дулаахан эдлэл шүү .. Гэхдээ .. Үслэг эдлэлийн эсрэг гэж сонссон ч асуудлыг хартлаа ойлгодгүй юм билээ би . Нэг аймар бичлэг үзсэн.

Усан нүдэлсэн хөөрхий хэдэн булга гэдэг амьтдад юу тохиолдож эцэст нь би тэднийг өмссөнийг.Тэгээд л хаяагүй ч өмсөж чадаагүй . Яахав бид эрс тэс уур амьсгалд ихэвчлэн хүйтэн сэрүүвтэр талдаа амьдардаг хүмүүс .Бараг саяхны 50,60 жилийн өмнө л гэхэд отоглож нүүдэллэдэг олонход том дах ан авын арьс их хүйтнээс амь авардаг байсан нь тодорхой . Гэвч одоо үе бол өөр . Би гайхдаг

Задгай талд мал малладаг , хол алхдаг , ихэвчлэн алхдаг хүмүүсийг бодвол машинаас байшин дамжиж гүйсээр өвлийг хөнгөхөн давчдаг охид бүсгүйчүүл олон булган шуба авч гангардгийг.Яахав күртэкний дулаахан нь хүртэл галууны өд байдаг . Шууд л хорьж болих хэцүү , бид энэ хэрэглээнээс аажимдаа эрт оройгүй цэгцэрч сална гэдэгт итгэдэг.Хэрэв би нэг галууны өдөн күртэктэй бол амьтны гаралтайг бодож тэрийгээ 5,6 жил өмсөж хэргийг гаргаж элээнэ. Жил болгон солихгүй.Хурган дотортой дээлийг эндэгдлээс хэрхэн ирдгийг бодож нэгэндээ өвлүүлэн дамнуулж олон жил хүйтэнд өмсөж элээдэг нь ч учиртай

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds