Одууд

Домог IZ гаас 10 ам доллар авсан Ч.Лодойсамбуу түүнийг өмөөрөн хүмүүст ийнхүү хэлжээ.

Олноо Домог IZ нэрээр танигдсан Б.Ирээдүй сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн нэвтрүүлэгт 10 ам. доллар буюу 28 сая 500 мянган төгрөг төлж оржээ. Үүнийгээ сэтгүүлч Ч.Лодойсамбуу нуугаагүй. Тэрээр тус нэвтрүүлгээр өөрийнх нь талаар сошиалд цацагдаад буй хэд хэдэн фактад хариу өгөхөөр ийнхүү мөнгө төлж тус нэвтрүүлэгт орсон байна.

Учир нь АНУ-аас youtube хийдэг Түшиг, БНСУ-аас youtube хийдэг Золбоо тв болон IHC койныг эх орондоо гаргаад байгаа “форекс” О.Мөнхжин нар түүний булхайг ээлж дараалан олонд цацах болсон

Түүнийг youtube дээр байгаа бичлэгийг хуулаад гэрээсээ мөнгө олохыг хүсдэг гэртээ суугаа нялх хүүхэдтэй ээж нар, сошиал сонирхдог хүүхэд залуучуудад сая төгрөгөөр худалддаг, хууль бус цахим тоглоом ажлуулдаг гэдгийг баримттайгаар цацаж буй.

Мөн түүний гаргаж буй IZ койны цаад төсөл болон бүртгэлийн сайтаа ч бусдаас 37 ам.доллараар худалдан авсан гэдгийг Түшиг мэдээлсэн.Тэгвэл энэ бүх асуултад Домог IZ “Улаанбал” нэвтрүүлэгт мөнгө төлөн байж, хариулт өгчээ. Хамгийн сонирхолтой нь Домог IZ “Улаанбал” нэвтрүүлгийг өмнө нь муулдаг байсан бөгөөд сэтгүүлч Ч.Лодойсамбууд дургүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа илэрхийлж байжээ

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds