Монгол

Энхболд дүүдээ баярлалаа Ээжийн минь амь насыг аварлаа шүү дээ

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газрийн түргэн тусламжийн жолооч Энхболд дүүдээ баярласан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юмаа.Цааш нь түгээгээд өгөөрэй сайхан сэтгэлтэй залууг алдаршуулья. ГАА-с хүнд өвчтэй ээжийгээ аваад явж байтал Эрдэнэсант сумын ойролцоо хээр машин маань эвдэрч цааш явах ямарч боломжгүй болоод зогсож байтал энэ сайхан сэтгэлтэй жолооч залуутай таарч машинаа үзүүлтэл явах боломжгүй болсон байна та нар энэ сумын их эмчтэй уулзаад машиныг нь гуйгаад хүргүүлэхгүй бол болохгүй байхаа гээд явлаа.Бид тус сумын эмнэлэг дээр очсон боловч дуудлаганд явсан байлаа.

Ингээд хотоос машин дуудуулчихаад байж байтал манай жолоочийн утас дуугарч байна би Баянхонгорын жолооч байнаа та хэдийг ийм байдалтай орхиод цааш явж үнэхээр чадахгүйнээ манай дарга ойлгоноо би та нарыг хот оруулж өгьe гээд буцаад ирлээ. Манай жолоочийн дугаарыг яаж юм бэ гэтэл бүр 1900-1950 руу залгаад олсон байдгийн үнэхээр сэтгэлтэй байгаа биз.Ингээд биднийг хот хүргэж өгсөнөөр цаг алдалгүй хагалгаанд орж ээжийд минь дахин амьдрал хайрласанд дүүдээ маш их баярлалаа

Улсын 3-р эмнэлэгийн зүрхний шигдээсний тасгийн алтан гарт их эмч Батзаяа.сувилагч Б. Нямбаяр.эмчлэгч эмч Батцэрэн ГАА-н гавьяат эмч Гантөмөр, эмч Сэлэнгээ,эмч Цэдэвсүрэн болон сэхээний тасгийг эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүгдийнхээ гэр бүлд нь эрүүл энхийг хүсэн eрөөe. Баярласан сэтгэлээ илэрхийлэхэд үнэхээр үг хүртэл багаддаг юм байна. Бас сайны хажуугаар саар зүйл их байгаа учраас дуугүй өнгөрч чадсангүй. ГАА-н эрүүл мэндийн газрын зарим дарга нарт зориулж хэлэхэд

Хүнд өчтөнөө тээвэрлэж явах явцад хээр машин эвдэрхэд яагаад жолоочийн буруу гэж. Машин нь холын замд эвдэрсэний төлөө яахаараа өвчтөнөө авч явсан эмчийг загнаж,жолоочийг ажлаас нь хална гэж дарамталдгийн.Яагаад 1000км газар хүнд өвчтөнөө тээвэрлэдэг машиныхаа 4 дугуйг ч болсон солиод өгчихдөггүй юм.Тэгэхэд зэргэлдээ Баянхонгор аймгийн түргэний тэргийг хардаа үнэхээр гайхалтай. Баянхонгорын удирдлагуудыг тэр тусмаа эрүүл мэндийн газрын дарга нь ажлыг үнэхээр сэтгэлээсээ хийдэг нь харагдаж байлаа.

Гэтэл хажууд нь манай тэргийг хар 4 халзан дугуйтай хөөрхий Дээрээс нь машинаа эвдэлсэн гэж жолооч нь дарамтлуулна, бас ажлаас чинь хална гэж дарамтлуулаад. Хөөрхий жолоочоо үнэхээр өрөвдлөө. Маргааш нь санаа зовоод жолоочруугаа залгатал хөөрхий минь ачааны машин дуудаж өөрөө хувиасаа мөнгийг төлж хотруу ачуулж оруулж ирсэн байна. Дарга нар ийм ёс зүйгүй байж болох уу? Хэрвээ жолоочийг ажлаас нь халсан байх юм бол Алтайн ард түмэн зүгээр өнгөрөөхгүй шүү гэдгийг хатуу сануулъя. Авдаг цалин нь хэд билээ.Жолоочид машинаа ачуулсан 200000 төгрөгийг буцааж олгож өг. Цааш нь түгээгээд

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds