Бусад

Айлын буяны уут буюу даллаганы УУТАНДАА эдгээр 25 зүйлийг байлгавал элбэл дэлбэг амьдарна

Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна

Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг. Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ

Эдгээр 25 зүйлст нь, 5 их эрдэнэ болох алт, мөнгө, шүр, сувд, номин. Дээр нь нэмээд хэд ч болгож болох бөгөөд орлуулж огт болдоггүй. Байгалийн язгуур амь зүйлийг хийхгүйгээр орлуулсан зүйлээс хэзээ ч адистид гардаггүй аж

5 үр тарианы зүйлс байх ёстой. Үүнд, улаан буудай, цагаан буудай, арвай, буурцаг, дэл. Таван рашаан болох зөгийн бал, мөсөн чихэр, тараг, сүү, тос

Эдгээр дээр нэмж, хатсан идээний зүйлс хийж болно. Ингэхдээ хуурай сүү, хатсан тараг эсвэл ааруул, зөгийн бал, тосыг хатсан бол хатсанаар нь, үгүй бол шилэн саванд савлаад уутандаа хийж болно.Таван эм болох лидэр, гандигар, банлаг, далайн хөөс, шудаг, мөн 5 үнэртэн хэмээх улаан зандан, цагаан зандан, задь, гавар, хаш гүргүм заавал байна. Дээр нь агар нэмж ч болно

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds