Одууд

Өнөр бүл киноны Цэрмаагийн охин Л.Нарангэрэл гэж хэн вэ?

Өнөр бүл”-ийн Цэрмаа, амьдрал дээрээ Ц.Чулуунцэцэг гэдэг уртын дууч бүсгүй бий. Дуу хуурын өлгий Дундговь нутгийн уртын дуучин Ц.Чулуунцэцэгийн дүү ЦТуяацэцэг, Ц.Отгонцэцэг ч мөн дуучин.

Аргагүй л дуу хуурын өлгий Дундговь нутгийн гэдэг нэр төрөө өргөж яваа эгч дүү гурван уртын дуучин гэж цоллуулдаг.Сонирхуулахад дуучин Ц.Чулуунцэцэгийн төрсөн дүү Ц.Туяацэцэг О.Гүндэгмаагийн анхны нөхөо буудлагын спортын дасгалжуулагч Ундралбаттай гэрлэж, хамт амьдарч байгаа

Дуучин удмаа дагаж Ц.Чулуунцэцэгийн охин Л.Нарангэрэл мөн дуучин болсон. Ээжтэйгээ хамт “Эндүүрмээр гэнээ, би ээжтэйгээ” гэж дуулдаг ээж, охин хоёр хоорондоо үнэхээр эндүүрмээр адилхан аж.Ямартай ч хоёр дүүгээ урлагт, тэр дундаа уртын дуунд уруу татсан дуучин бүсгүй төрсөн охиноо ч урлагт урвуулан, уртын дууны шуранхай хадааж, алтан тайзыг чимж явна

Өнөр бүл”-ийн Цэрмаа нэр амьдралд өгөөжөө өгчээ. Тэрээр гурван хүүхэдтэй, зургаан ачтай. Амьдрал дээрээ ч “Өнөр бүл”-тэй гэж бахархдаг байна.Өнөр бүл”-ийн мэнгэт бүсгүй Цэрмаагийн дүрээр олон түмэнд хайрлагдсан уртын дуучин Чулуунчимэг охинтойгоо хамт олны өмнө явахаар сонжсон, бахархсан хүмүүсийн нүд унаж, эрхгүй олны анхаарлыг татдаг

Гавьяат Ц.Чулуунцэцэг уран бүтэл хийхийн зэрэгцээ СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг аж

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds