Мэдээ

Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна

Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Иргэдээс түүхий нүүрс хэрэглэж байна гэх гомдол, мэдээлэл ирүүлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэр хороололд хяналт тавина. Улаанбаатарт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Түлш борлуулах 600 цэг ажиллаж байна” гэлээ.

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, “Тавантолгой түлш” ХХК-ийн барьцалдуулагч бодист тооллого явуулжээ. Энэхүү тооллогоор БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг тонны савлагаатай 1200 тонн барьцалдуулагч гурван агуулахад хадгалагдаж байна. Баруун бүсийн үйлдвэрт 104 тонн барьцалдуулагч байгаа аж. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар нийт 1374.8 тонн барьцалдуулагч бодисын нөөцтэй байна.

Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайг буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Тодруулбал, Тавантолгой түлш компанийн 10 хангамжийн бааазаар дамжуулаад сайжруулсан шахмал түлшний нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хураана гэлээ.

ЗААВАР: Лхагва гаригаас эхлэн иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Иргэд хэрэглэсэн шуудайг “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн таван баазад тушаах юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds