Зөвлөгөө

ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАМ БУЮУ ХУВЬ ТАВИЛАНГИЙН ТООГОО МЭДЭЭД АВААРАЙ

ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАМ БУЮУ ХУВЬ ТАВИЛАНГИЙН ТОО. Хүний төрсөн, он, сар өдөр гэсэн гурван тоог мэдсэнээрээ хүний амьдралын замыг буюу заяа төөргийг хэлж өгч болно. 1-9 гэсэн энгийн тооноос гадна 1, 22, 33, 44, 55, 66, 77, 88, 99 гэсэн голлох утга бүхий тоонууд байдаг. Хэрвээ тоон нийлбэрт эдгээр тоонуудын нэг нь л байвал, өөрийн, бие даасан илэрхийлэх утгатай гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ та 1981 оны 5-р сарын 12-нд төрсөн бол 1+2/өдөр/+5/сар/+1+9+8+1/он/=27 гэсэн тоо гарна. Энэ тоог энгийн тоонд шилжүүлвэл 2+7=9 болно. 9 гэсэн тоо бол энэ хүний хувь тавилангийн тоо юм. Тоо болгон өөрийн гэсэн нууцтай. Энэхүү нууцыг мэдсэнээр юу хүссэндээ хүрч болно.

1.Манлайлан тэргүүлэгчид. Хэн нэгэн өөрт нь зааж зааварлах, хийж байгаа зүйлд нь оролцохыг тэвчиж чаддаггүй. Ийм хувь тавилангийн тоотой хүнтэй харьцах эхний мөчөөс л түүнийг гайхалтай, хамгийн ухаантай, авъяастай гэх мэтчилэн магтаж сайшаах хэрэгтэй болно. Ер нь “Яахыг чи л мэднэ дээ”, ” Чиний хүссэнээр чинь би хийсэн шүү” гэх мэтчилэн уншлага маягийн үгийг үргэлж хэлэх хэрэгтэй. Ингэж байж л эцсийн дүнд өөрийн санаандаа таарсан зүйлээ хийлгэж чадна.

2.Хэлж бас хийж ч чадагсад. Байнга л хамтдаа болгоцгооё, хэлэлцье, амаръя, ажиллая гэсэн үгсийг хэлж байх ёстой болно. “Би чадах юмаар хомсхон болохоор чамгүй бол гаргүй л гэсэн үг”, эсвэл “Ганцаараа хийх ч найзуудтайгаа олуулаа бол” гэж дуулдаг шиг байнга хэлж байх нь таны амны уншлага болно. Гэвч бүх юм, муу дүн ч гэсэн өөрчлөгдөөд л явчихна.

3.Хэнэггүй, баясгалантай хүмүүс. Эдгээр хүмүүстэй харьцах явцад байнга инээж хөхрөн, гайхан биширч, бахдаж хөөргөн “Догь шүү”, Болж байна” гэж үргэлж урам өгч байх нь чухал. Мөдхөн сүр дуулиантай баяр хийж амжилтаа тэмдэглэнэ гэж амлаад, тавьсан зорилгодоо хүргэх ажлаа аажуухан хийлгээд л байх хэрэгтэй.

4.Итгэлтэй ажилсаг хүмүүс. “Үүнийг зөвхөн чи л ойлгоно”, “Энэ санааг чи л надад хэлж өгсөн”, ” энэ хамгийн найдвартай” гэсэн магтаалын үгсийг хэд хэчнээн ч хамаагүй хэлээд л бай. Мөн эдгээр хүмүүсийн тухайд анхаарах нэг зүйл бол ямар нэг завсарлага өгөхгүй ,” Бүх юм яг байдгаараа

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button