"ГОЁ" ӨГҮҮЛЛЭГ, ТУУЖ, РОМАН

“Хүслийн цас” 15-р хэсэг

Цалин ихтэй ажил хийж, ээж дүүгээ баярлуулна гэсэн дэврүүн бодолтой байсан Цолмон Ялалтын машинд суухдаа хэрэг ийшээ эргэнэ гэж төсөөлөө ч гүй байсан бөгөөд ам нь боолттой учир орилж хашгирч ч амжилгүй нэг л мэдэхэд энэ байранд ирсэн байжээ. Нэлээн удаан машинаар давхисаны эцэст нүд нь боолттой түүнийг гараас нь хөтлөн нэг хаалгаар оруулаад тас хийтэл хаахад дахиж хэзээ ч эндээс гарахгүй юм шиг муу совин татаж, дотор нь хүйт даасан. Дээшээ шатаар гаргасан хойноо нүднийх нь боолтыг авахад хамаг цонхыг нь битүүлэн хаасан бүдэг гэрэлтэй жижиг өрөөнд авчирсан байв. Өрөөнд давхар төмөр ор хоёрыг тавьснаас өөр ямар ч тавилга гэх зүйл үгүй. Байгалийн гэрэл орж ирэхгүй учир ганц жижиг ёлтгор гэрэл өрөөг сүүмийтэл гэрэлтүүлнэ.

Айж гайхсандаа ухаан алдах шахсан Цолмон хаалгыг нь бяцхан гараа зангидан өвдтөл нүдэж орилж чарласан ч хэн ч ирсэнгүй, цонхыг нь бүр битүүлэн шавсан учир хүн байтугай хорхой шавьж ч гарах нөхцөлгүй болжээ. Цөхөрч ядарсан Цолмон давхар орны доод давхарт аргаа баран суулаа. Толгойд нь түмэн зүйлийн бодол эрээлжилж, Ялалт шиг өөдгүй амьтанд итгэж ийм гэнэн алхам хийсэн өөрийгөө зүхэвч барахгүй. Хэрэв эзэн авгай баталгаа өгөөгүй бол, юм бүхэн дэндүү үнэмшилтэй байгаагүй бол Цолмон ийм алхамд хүрэхгүй байсан билээ. Өдөр бүр шахам зурагтаар хүний наймаа гэж чихээ дөжиртөл сонсож, үзэж хардаг байсан мөртлөө одоо өөрөө тэр хэргийн хохирогч болох чинээ даанч санасангүй. Нөгөөтэйгүүр аавдаа хорсож гомдсон сэтгэлдээ хүний царай харахгүй амьдрана гэсэн шаралхах бодол тээгээгүй бол, зүгээр аавтайгаа очоод уулзсан бол энэ хэрэг болохгүй байсан биш үү. Эцсийн эцэст аавыгаа, амьдралыг үзэн ядлаа гээд сайн нь юу болов? Ингэж бодож суусаар хичнээн суусныг бүү мэд, харанхуй өрөөнд цагийн баримжаа алдагдаад өдөр шөнийг ч ялгах аргагүй.

Баахан удсаны хойно хаалганы доорх шагайвч мэт зүйлээр гол зогоох зүйл оруулчихаад хөлийн чимээ холдон одов. Нэгэнт нэмэргүйг ойлгосон болохоор Цолмон орилж чарласан ч гүй, идэх юманд ам ч хүрсэнгүй, тэртээ тэргүй идэх хүсэл огтхон ч байсангүй. Төд удалгүй байтал хаалганы түгжээ торхийн дуугарч, Ялалтын жолооч юм уу туслах ч байж болох, зоогийн газар хааяа нэг үзэгддэг байсан бахим биетэй, 40 эргэм насны хар царайтай эр Цолмонг үг дуугүй чирэн өрөөнөөс гаргалаа. Тэгээд дөнгөж хажуугийн өрөөнд оруулмагц араас нь хаалга хаачихав. Мөн л бүдгэвтэр цэнхэр гэрэлтэй өрөөнд Цолмон нүдээ дасгаж ядаад, арай гайгүй болоход хартал хэзээний танил Ялалт гэртээ байгаа мэт тухлан, торгон халаад хэдрээд янжуур зуун том орон дээр суух үзэгдэв.

Цолмон түүний бузар санааг золбин нохойнх шиг өлөн нүднээс нь төвөггүй ойлгон хойшоо нэг алхлаа. Гарт нь хаалганы бариул тэмтрэгдэхэд эргүүлж үзсэн ч цоожилсон бололтой яавч онгойсонгүй. Ялалт ярзайтал инээвхийлэн, халаадныхаа энгэрийг задгайлан орноос босоход дур гутам том гүзээ нь ил гарах нь огиудас хүрэм. Нимгэн дотуур өмдний цаанаас товойн гарах эрхтэн нь хэзээ мөдгүй мунаглан дайрахыг нь асуултгүй хэлж өгөх нь аймшигтай. Өвөрмонгол эр өөр олныг ярьсангүй “Чолмоон нааш ирээ” гээд цахлан зугтах хөөрхий бүсгүйг орилуулан чирж, орон дээр нь хүчээр даран хэвтүүллээ. Байдгаараа эсэргүүцэн тийчлэвч нэг дорой бүсгүй хүсэл тачаалдаа хөтлүүлсэн мунаг эрийг хэрхэн хүчрэх билээ.

Энэ үед гайхалтай тэнхэл орсон Ялалт нэг гараараа Цолмонгийн хоёр гарыг хүчлэн дарж, нөгөө гараараа нимгэн цамцных нь энгэрийг цуу татахад хоёр булцгар цагаан хөх нь хөхөвчнийх нь цаанаас бултайн гарч ирлээ. Адгуусан шуналдаа автсан эрийг юу ч зогсоож дийлэмгүй болж, Цолмонгийн цээж, хөхийг шүлсдэн долоож, хөхнийх нь товчийг хазахад бүсгүй өвдсөн жигшсэндээ чангаар ориллоо. Ялалт тэрийг ч хайхарсангүй дээр нь мордон гараад өмдийг нь тайлах гэж оролдох зуураа бүсгүйг үнсэх хэмээн аманд нь өмхий ханхалсан бузар амаа нээхэд, бүсгүй амаа ялигүй нээхэд хэл нь аманд нь ороод ирэв.

Энэ мөчийг хүлээж байсан Цолмон хэлийг нь хамаг хүчээрээ тас хазаж орхилоо. Ялалт орь дуу тавин орилж, орноос өнхрөн унахад Цолмон хэлнийх нь үзүүрийн тасархайг бөөн цустай хамт нулимж гаргаад огилоо. Энэ мөчид гадаа хүлээж байсан нөгөө эр өрөөнд орж ирэн гарахыг завдсан Цолмонг нүүрэнд нь цохин унагаав. Гал бутрах мэт аймшигтай өвдөн цус амтагдахуй галзууртлаа уурласан Ялалт тааралдсан газар нь үхтэл нь балбан өшиглөж байхад бүсгүй ухаан алдсан бөгөөд нэг мэдэхэд нөгөө жижиг өрөөнд нь авчран хаясан байв.

Тогтохбаярын Хонгорзул, “Зүрхэн шивнээ” номоос

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds